2010-10-03 - Ёстой балай юмаа
Өчигдөр ёстой балай юм болсоон. Гадагшаа гарах нэг ажил байсын надад. Нэг хүнээс юм авах ёстой байсан юм. Тэгээл би гэж нэг хөөрсөн амьтан хамаг байдгаараа гоёод гэрээсээ гараал шат уруудаад гүйж явсан байхгүй юу. Тэгсэн чинь хальтираад шат уруу бөмбөрөөл элгээрээ мөлхөөл явцан. Ёоё аймар өвдсийн шд. Тэр өвдөх ч бас яамай. Хувцас цул шороо. Нөгөө гангалаад байсан хүн чинь байхгүй ш дээ. Оронд нь нэг шороо болцон амьтан зогсжыдгын. Тэгээл шороогоо гөвөөл гөвөөл байлаа. Арай гайгүй болмогцоо явж нөгөө хүнээсээ авах юмаа авсан. Тэгээд гэртээ хүрч ирээд хөл гараа харсан чинь энд тэндгүй хөх няц болцон байдгын. Тэр үед хүн амьтан харсан бол намайг шоолох байсан байхдаа. Азаар ганц ч хүн байгаагүй. Өнөөдөр өглөө боссон чинь толгой аймар өвдөөл байсан. Толинд харсан чинь духан дээр булдруу ургацан байвал яахуу. Аймар том булдруу. Хаанаасаа гараад ирэв ээ. Аргагүй ш дээ. Шатнаас нисээл явцан юм чинь хэхэ. Нисээд ч гэж дээ бөмбөрөөл явцын. Одоо гар хөл гайгүй ээ. Харин духан дээрх булруул алга болдоггүй. Яая даа байз.
Сэтгэгдлүүд
2010-10-06 -
Бичсэн: Чойрын Хүү
Гүй ээ яахав ээ. Гадаа түмний нүдэг дээр унасан биш дээ. Булдруу байж л байг чамайг битгий яарч бай гэсэн сануулга болоод л хэхэхэ
2010-10-03 -
Бичсэн: Turbold
хэхэ. Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. хөгжилтэй байх тусмаа гоё ш дээ. Нэг ч хүн хараагүй ч гэсэн нилээд хэдэн хүн уншсан байхаа. Зүгээрээ ийм юм байх ш дээ.
2010-10-03 -
Бичсэн: dadido
хэн рүү тэгж их яараав нэг л учир байна даа