Амьдрах сайхан

2010-12-27 - Тоглоом

Багын дурсамж гэнэт сэдрээд болохоо байлаа. Багадаа юугаар тоглодог байснаа бичье гэж бодоод бичих гээд суужийн. Би чинь 90-ээд оны нэгэн төлөөлөгч шүү дээ. Тийм болохоор арай гайгүй. Тоглоом ч их элбэг байсан байх. Ямар соц нийгэм биш. Би тэр үед байгаагүй. Түүний амтыг ч мэдэхгүй. Буланг нь ч амталж үзээгүй юм чинь. За жоохон хазайчлаа. Тоглоомын тухай үргэлжлүүлцгээе.
1.    Модон тоглоом
Аав мань гарын уртай хүн болохоор надад дандаа модон тоглоом хийж өгдөг байлаа. Модон хүүхэлдэй, машин гээл тоглоомуудаар тоглож өссөн дөө би гэдэг хүн. Сайхан ч байж. Одоо болтол тэр тоглоомуудын үлдэгдэл нь энд тэнд харагдаж л байдаг юм.
2.    Машин
Хөвгүүдийн тоглоомоор тоглож байсан байгааз. Би чинь машин гэхээр л нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй тийм хорхойтой охин байв шд. Том жижиг янз бүрийн машаантай баян охин байлаа. Тэр машаанууддаа майр хайртай. Бусдаас харамлана. Бараг өөрөө ч тоглохоос хайрладаг байсын хэхэ. Надад хүйтэн газар тавихаар улаан болчихдог, халуун газар тавихаар цагаан болдог нэг жижиг машин байв. Тэрэндээ их хайртай. Өвөртөлж унтана. Хүн авчихвий гэж айна. Хэн л авчхав гэж дээ тэ. Тэгсээр тоглосоор байгаал цэцэрлэгтээ очоод хулгайд алдаад дуусч билээ. Маш их эмгэнэл зарласан гэжугаа тэр үед.
3.   Нусны алчуур
Цэцэрлэгт л их тоглодог байсым дөө. Нусны алчуураар бөмбөг хийнэ, машин хийнэ, нүдний шил хийж тоголно. Арай дээшлээд ирэхлээр нөгөө мөрнөөс дэмжигч хийж этр хэхэ. Майр сэтгэнэ шд цаадах чинь. Бас гараараа нусны алчуураа хүн хэлбэрт оруулж байгаад ламбада бүжиглэж тоглоно. Бас болоогүй ээ ламбадагын дууг дуулж тоглоно шд. Энийг бол би дэлгэрүүлсэн гэжугаа. Ламбада байхдаа яахуу дээ. Өөр нэр олдоогүй юм байх даа.
4.  Хөцөлдөж тоглох
Цэцэрлэгт байхад хааяа гадаа гаргаж тоглуулдаг байсын. Тэр үед чинь л энэ бол сайхан тоглоом болдог байлаа. Сүүлд сургуульд орсон хойноо бас тоглодог байв. Одоо ч бас тоглодог гээлүү. Бас уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно билүү тэрийг тоглодог байсан.
5.  Сега
Та нар ч мэднэ биз дээ. Танк, марио, тетрис гээл.... Би бол мариогын мастер байлаа шд. Хамгийн сүүлийн үе хүртэл нь тоглодог байсын. Өдөр болгон тоглодог байлаа. 2 гар дээр нь тавиал дүүтэйгээ тоглодог байв даа. Хурдан яваач ээ хөөе, би үхэх гээд байна, миний амь дууслаа мууслаа гээл тоглож өгнө шд. Аан тетрис  бол би аавтайгаа хамт тоглодог байлаа. Аав тетрисны жинхэнэ мастер харин би дэргэд нь юу ч биш. Жоохон тоглож байгаал хожигдоно. Дахиад тоглоно хожигдоно ккк. Танк гэдэг чинь бас сайхан тоглоомоо. Амь энтэр аваад гар буу энтэр монжоод сайхан тоглодог байж дээ. Энэ 3-аас өөр тоглоом бараг тоглодоггүй байсан байх аа би.
За за дараа санаанд орж ирвэл бичий. Одоо ингээд дуухаа.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax