Амьдрах сайхан

2010-10-01 - Багадаа ч дуулна гэдгийг үзүүлж өгдөг байж дээ

Би багадаа аймар дуулдаг хүүхэд байлаа шд. Гурав, дөрвөн настай байсан гэхээр чинь 1995 оны үед юм уу даа. Ямар ч л байсан пянз, кассет энэ тэрийг их хэрэглэдэг, тэр CD гээч юмыг чинь мэдэх ч үгүй таних ч үгүй байсан үе юмдаг. Манайд дээр үеийн хамтлагуудын кассетууд их байдаг байсан. Одоо ч бас байж л байдаг. За тэгээд тэр кассет энэ тэрийгээ муу тоглуулагчдаа хийгээл хангинуулж өгдөг байлаа даа. Дээрээс нь учир нь мэдэгдэхгүй үг хэллэгээр дуулнаа бас хэхэ. Албано, Ромина Фовер гээл нэг хос дуучид байдаг байсан даа. Итали хэлээр дуулдаг. Тэр хоёрын "Феличита" дууг нь "Болиочээ та" гэж ирээл нээх сайхан дуулаг байлаа. Тэр дуу чинь Сан Ремо-гоор их явдаг байсан. За дараа нь Modern Talking байна. Хоёр эрэгтэй дуулаал байдын ш дээ тэ. Тэр хоёрын Chery Chery Lady гэх алдарт дууг нь Шри Шри Лэби болгоод дуулна. Шаал өөр байгааз. Яахаараа ч Шри Шри болчдын бүү мэд. Хүүхдийн л сэтгэхүй ш дээ. Өө тэгээл араас нь өчнөөн л дуу орно доо. Бони М, Битлз эд нарын дууг ч гэсэн аймар гуйвуулж дуулдаг байлаа. Саяхныг хүртэл ингэж гуйвуулж дуулдаг байсан хүн дээ би. Багадаа ч дуулах гээчийг үзүүлж өгдөг хүүхэд байж дээ одоо бодохноо.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-10-02 -

Бичсэн: dadido

Харангын Санана даа анх гараад тэрийг нь англиар "эгий фандай" гээ л орилдог байж билээ. Муу Сүү кассет ч их үүрэг гүйцэтгэсэн дээ

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax