2010-10-06 - Миний блогуудын түүхүүд
Энд гэрээ засчихаад долоо найм хонож байх шиг байна. Түүнээс ч их байж магадгүй. Би ямар тоолсон биш. Багцаагаар л тийм байна. Би ер нь он гаргаал анх блог хөтөлж ирсэн юм. Тэрнээс урьд нь хүмүүсийн блогыг уншаал явдаг хүн байлаа. Тэгээд блог ер нь гоё санагдаад анх банжигт блог нээсэн. Тэнд бараг хорь шахам блог нээсэн байх. Дуу хөгжим, элийрэл балайрал, загвар энэ тэр гэсэн сэдвээр өчнөөн блог нээсийн. Тэгсэн сүүлийн хэд хоног блогтоо орж чадахаан байгаад байна. Яахав нөгөө банжиг маань гажигтчихгүй юу. Тэгээл сэтгэл жаахан гонсгор болоод энд блог нээсэн юм. Энд ч гоё юмөө. Блог загвар нь сонголт сайтай, гацна энэ тэр гэсэн асуудалгүй. Гэхдээ жаахан тиймхэн. Банжигт дасцан болохоор л тэгж байгаа байх л даа. За дараа нь блогспот-д нэг гэртэй болсон. Бас л "Амьдрах сайхан" гэсэн нэртэй хэхэ. Гэхдээ нээх их бичлэг хийгээгүй ээ. Бүүр дараа нь минийх.ком-д нэг блог нээсээн. Гэхдээ олигтой болоогүй. Нээх их сайхан санагдаагүй юм. Гөү гөү-д нэг блог нээчээд ганц хоёр л бичлэг хийсэн. Одоо тоосондоо дарагдаад эзгүй ханхайгаад байж л байгаа. Ай хөөрхий, банжигаа ямар их санаж байна аа. Тэнд асар үнэтэй бичлэгүүд минь байгаа. Хайртай блогууд минь эзгүйрсээр байж л байгаа. Хурдан л зүгээр болоосой.
. Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд
<- Өмнөх . Дараагийн ->