2010-09-30 - Ойрд нээх сайхан манга татмаар санагдаад болдоггүй
Нээх гоё манга татмаар санагдаад байхын. Ямар ганцаараа манга татаж бүжиглэлтэй нь биш. Уг нь бол олон хүний дунд орхоороо онгод гэдэг юм чинь орж ирээл мангаг чинь ёстой татаж өгдийн шд би чинь. Даанч тэр олон хүн нь хаана ч байгаа юм бүү мэд. Ойрын үед Бони М сонсож байгаа болохоор манга энэ тэр татах дур хөдлөөд байна л даа. Тэр Распутин дуу нь ёстой л нэг манга татаж баймаар дуу байгаам л даа. Говийн зэрэглээ кинон дээр гардаг ш дээ. Сургуулийн захирал Хашхүү билүү тэ, тэр нэг нөхөр тэр дууг тавьчихаал өөрөө аймар бүжиглэдэг дээ. Яг тэгж бүжиглэмээр байна. Надтай цуг бүжиглэж, манга энэ тэр татах хүн байна уу?
Сэтгэгдлүүд
2010-09-30 -
Бичсэн: Золоо
Тэр хамтлагийг мэдхийм байна. Дууг нь ч бас сонсож байсан. Гоё л юм байналээ.
2010-09-30 -
Бичсэн: Зоригт ван
Өө тэр маангаанд чинь ах нь ёстой нугасгүйшд хэхэ...Хуучны дуунуудад дуртайг ч хэлэх үү...Бонем гэж Ямайкийн сайхан хамтлаг байж билээ тээ одоо болтол дуунуудыг нь сонсоод л баймаар сайхан дуунуудтай...Наад дуун дээр чинь тэр Распутин гэж хүний тухай дуулаад байдиймуу хаашаайн Орос морос гээл байдийн.Уг нь нэг тийм түүхэн хүн бийлдээ Оросын...Нээрээ чи Ямайкийн бас нэг алдартай хамтлаг болох One way ticket гэж дуугаараа Монголчуудын танил болсон Eruption гэж хамтлагийг мэдэх үү ай тэр дуу нь бас гоё шүү...Сүүлд Орос агаа нар дуулсан бас Классик жем ийнхэн дуулцан байсан...Сонсоогүй бол үзээрэй бараг л сонссон байхдөө...Тэр дуун дээр чинь л ах нь багадаа маангаа татаж өслөөшдээ ай ккк пянз тавьжийгаал...