2010-04-29 - Сайхан өглөө байна..........
Өглөөний мэнд. Сайхан амарцгаасан уу. Энэ өдрийн өглөө их л сайхан эхлэж байх чинь. Түүнийгээ би зүүдлээд л. Хамгийн жаргалтайхан зүүднүүдийн минь нэг байлаа. Мөн Интер сайхан биш ч боломжийн тактикийн тоглолт үзүүлж шигшээ тоглолтонд шалгарлаа. Цаг агаар ч сайхан байна. Цээж дүүртэл амьсгалаад л, ямар ч ажил байсан ард нь гарахаар эрч хүч дүүрэн байна. Өдөр, орой ч гэсэн энэ хэвээрээ байх болов уу гэж найднам. Бүгд ажлаа сайн хийцгээгээрэй.Амжилт
...
. Сэтгэгдэл бичих
2010-04-28 - Ажил хийх сонирхол алга.......Гэхдээ өнөдрийн хувьд
Өнөөдөр ажил хийх сонирхол нэг л төрж өгөхгүй. Санаа сэтгэл тогтохгүй гэгэлзээд л. Гадаа гарч галзуу улаанаа угзарлаа. Тэгсэн ч тайван бус хэвээр. Ажлын цаг дуусгаад сайхан зааланд хөлсөө гарганаа өнөө орой. Өдөр болгон нэг л таньдаг ихэмсэг, яравгар, бялдууч, долдой, дорой гэх мэт хэдэн хүн харж хэлэлцэж, ярилцаж тэдэндээ уусаж дагаад хөгшин ахуйд суралцах маягтай. Би залуу хүн. Гэтэл заримдаа залуугаа мартах шахах юм. Хийдэг ажил хэвийн. Хүмүүсийн надад хандах, миний зүгээс хүмүүсд хандах хандлага мөн л хэвийн. Уйтай ажил. Гэхдээ ажил нь биш хүмүүс нь л миний бухимдалыг төрүүлэх юм. Хамт оло...
. Сэтгэгдэл бичих
2010-04-28 - Хажууд минь чи үгүй Хавар хамгийн уйтгартай цаг хугацаа.......
Хүний л үр, миний л амраг чамайгаа үгүйлэн суухад цаг хугацааг үл ажирнам. Хавар хүмүүн бүхэнд хамгийн сайхан улиралаар төсөөлөгдөж илч дулаан амьсгал чийглэгхэн агаараараа бүхнийг тэтгэдэг бол миний хувьд харин эсрэгээрээ намар оройн навчис уйтгартайгаар хийсэх шиг сэтгэлд минь төөрсөн түмэн бодлууд хуйлрана. Чихэнд наалдацтай үгс чийглэг халуухан навчин уруул чинь үгүй болж зөвхөн сайхан амтыг, мэдрэмжийг амсаж асан үе минь сэтгэлд өдөр бүр цаг хором тутам дүрэлзэн байх дурдатгал төдий үлдсэн гэж үү. Төрсөн нутгаа санасан аяны шувууд шиг, төгөлдөр орчлонг өнгө засах анхны бороон дусал шиг, ...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Өнөө шөнө........
Шөнө нойр хүрэхгүй юм. Түүнийгээ хол байх энэ бүх хугацаанд би маш их санаашралд автнам. Гадна төрхөндөө энгийн байдагаараа байж ажлаа хийгээд тоглоод л гүйж хариаж явна. Шөнө гэдэг ганцаардалд умбуулсан урт удаан хугацаа юм даа. Түүнийхээ дэргэд хэсэгхэн зуур унтахдаа сайхан гэгч нь амраад босоод ирдэг байж. Ядрах гэсэн зүйлгүй. Хамаг бие чангараад эр хүний жавхаагаар гялалзаж явсан би одоо нэг л унжгар. Шөнийг хөл бөмбөг сагс үзэж аль болох түүнийхээ талаар бодохгүй өнгөөрөх гэж тэрүүхэн тэндээ өөрийгөө хуурах гэж овоо юм болно. Тоглолтууд улам сонирхолтой болж хобби хөдөлгөж байгаа ч тоглол...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Дөнгөж сая.........
Дөнгөж сая би түүнтэйгээ ярилаа. Тэр маань надтай ижил сонирхолтой бүсгүй л дээ. Сагсан бөмбөг муугүй тоглочихно. Их сургуульд сурч байх үедээ бид хоёр ижил медаль авдаг байлаа. Манай багийг аварга авах үед тэдний баг ч аварга болж, мултарах үед цугтаа мултарч, хүрэл медалаа голон зогсоцгоодогсон. Тэр цаг үе сайхан байж дээ. Би сая найз нар дуудахаар нь зааланд тоглох гээд гарахдаа ярихад тэр маань бас ажлынхантайгаа зааланд тоглох гэж байна гэлээ. Сая тоглож дуусаад орж ирээд ярихад сайхан тоглосон болсонгүй ажлынхан гар бөмбөг тоглоод сагс тоглох хүн байсангүй гэж байна. Энэ ч хэцүү л дээ. М...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Навч шиг уруулыг чинь би салхи шиг үнсмээр байна....
Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн
Надтай учирсаны чинь төлөө хээгүй жаргалыг амсуулахсан
Нүгэл байгаа даа гэж чи бодлыг минь уншаад зөрнө
Нөхөр харчих бий гээд тэвдэж намайг харна
Гал шиг цээжийг чинь би гараа цуцтал илэхсэн
Гантай цагыг уяртал бүсгүйн цангааг тайлахсан
Гашуун амттай жаргал ганцхан удаа эдлэхсэн
Гарцаагүй чи үүнийг гуйж намайг харна. Нөхөр чинь мэдэх бий.........................
...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Хавар болж чи дэргэд үгүй.
Манай нутгын хавар яг л хэвээрээ. Жаахан л салхинд хамаг шороо нь тэнгэрт гарч буухдаа булт олныг бухимдуулж, хамар хоолой, нүд рүү чихнэ. Амьсгалж чадахаа болитол, тэр байтугай хажуу хүнээ харахын аргагүй болтол шуурна гээ ч. Өнөөдрийг би тийм л өдөр болох нь гэж бодсон боловч ажил тарахын өмнөхөн гадаа нам жим, ажин түжин болж жаргах гэж буй наран илч муутай ч ихэмсэг нь аргагүй баруун хойно ярвайж байхийн. Бодвол маргааш сайхан өдөр болох бололтой. Өглөөдөө тиймэрхүү байсан тэнгэр үдээс хойш сайхан цэлмээд ажлаа таран алхаж явахад өсвөр насныханаас авхуулаад үе тэнгийн залуус хамтдаа их жа...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Амьдрал тэтгэх ариухан үйлтгэл ээ гэж хэхэхэхэ..................
Ес эхлэх шөнө
Ертөнцийн жамыг дагаж
Засгийн төмөр орон дээр
Залуу настайгаа золгов..........
Алтан шаргал мододтой
Аглаг ойн гүнд нэгэн агуй буй
Түүн рүү хир барагийн хүн орох нь үгүй
Түрэмгий нь дэндсэн омголон залуу л орно
Уг агуйд залрахын учир юун хэмээн асуухул
Ум зандан рашаан буй хэмээхүй
Тэр рашааныг амсвал нэг насны жаргалыг амталж
Тэнгэрийн ивээлийг олсон юм мэт баясаж явдийм.
Давчуухан хугацаатай богинохон үдэш
аадар бороо шиг асгарсан тачаал
Дахин ирэхгүй ахархан жаргал
анхны шөнө шиг ариухан үйлтгэл
Шингэн дуу, нүцгэн бие
тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй
Шимэх уруул, нүгэлгүй...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Нулимс мэлтэлзүүлж, сэтгэл дүүргэдэг, бодол ээнэгшүүлж, хийморь босгодог нутаг минь........
Ижийн минь сэтгэл шиг уужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа.
Хан холоос цуутай
Халхын уудам нутаг
Хадган цэнхэр өнгөтэй
Говьсүмбэрийн уулс
Харь нутгийн хүмүүсийн
Хараанд өртсөн
Үйзэн цэнхэр
Оцол Сансарын уулс - Миний Боржигон
Ээрэм цэнхэр талынхаа чулуу бүхнийг илж
Энхэр бүлээн хайраараа ирмэг бүрийг нь зөөллөж
Эхийн уяхан сэтгэлээр толгод бүрээ үнсэж
Эцгийн уужуу ухаанаар тойром бүхнээ үлээдэг
Энэ нутгын минь өвгөн салхи аа
Талын өвгөн салхи эргэн хурган домог шивнэнэ
Тавилан төгс Монгол түмний түүхийг сэвшиж а...
. Сэтгэгдэл бичих
2010-04-27 - Би...............
Би - Эргэл мөргөлийн эрэлчин
Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
Буянгын үр ээ.........
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ
Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ
Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана
Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална
Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
Нүцгэн орчлонг умартан мансуурч
Шүлэглэж, с...
. Сэтгэгдэл бичих
<- Өмнөх . Дараагийн ->