Амьдрах сайхан

2010-05-07 - Солиорол...............

Салаа, мушгиа замууд өмнөөс угтаж
Сар, жилүүд саахалтаас холд үлдэж
Сахал, үс дэл шиг сагсалзаж
Санаа, оноо сар шиг хөрөх нь юу билээ

Зүг, чиг хаашаа нь үл мэдэгдэх
Зөн, совин хэн рүү хөтлөх
Зүс, царай юуны өмнө гундах
Зөв, буруу явдалыг минь тунгаах чи хэнсэн билээ


. Сэтгэгдэл бичих

2010-05-07 -

Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бич...

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 -

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.


Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана

Долоон Бурхан зовлон ху...

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 -

Сэтгэл алдрах тэрхэн цагт

                  зүрх буруутан болох нь элбэг

Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед 

                  зүүд хүртэл тохуурхах нь даажинтай

Нулимсаар даруулсан сүүлчийн

                  гашуудалт шөнө үл мартагдана

Нурсан амьдралынхаа туурин дээр

                  дурсамж бүхэнээ орхин

                             эргэж харахгүй алхана аа.



Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараа...

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 -

Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо

Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна

Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан

Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүст цацаж
Эндсэн дээр...

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 -

Тэр бүсгүй. Амьдралын гэгээтэй аятайхан бүсгүй
Ардын дуу шиг гэгэлхэн, алтан намар шиг намуухан
Алдах эрхгүй, зүрхний ганцхан "нар"-аа гэж
Аавын хөвгүүдийн энгэр түшихээ яараагүй бүсгүй.

Тэр бүсгүй. Бусдын өмнө тэр өргүй, нүгэлгүй бүсгүй
Будант орчлонд мөртэй, Бурхан ганц үртэй
Булгилах цагын энтэй, Буруу зөвийн цэнэтэй
Буурал орчлонгоос айгаагүй сөрсөн, Булт олны "нүд"-нээс зөрсөн танхилхан бүсгүй. ......

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 -

Сондор хэлхэх шиг би үгс цуглуулна
Солгой хүн шиг солиотой аялна
Сонин болгож бусдад уншуулна
Согтуу аятай "амьдралаа нуршина"

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 -

Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа
Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан
Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав.

Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан
Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж
Алсхан хорвоогын альхан чөлөөнд
Алхаж, зүтгэж яваа бол чи минь

Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй
Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй
Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай
Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд

Дахиж зүүдэнд минь битгий саатаарай
Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ
Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх
Даруулга чангатай "эртний танил" үлдь...

. Сэтгэгдэл бичих

2010-05-06 - Үүнийг уншиж, үгийг минь тунгаана буй заа...



Шуналын харцаар хааяахан нэг чамайг нүцгэлж
Шунх улаахан уруулыг шимж зүүдлээд л сэрж
Шүлэг, дууны онгодоо нэрээр чинь хөглөж
Шүтээн болсон эрээс чинь шөнийн жаргалыг нь хугасалахсан. Хүний хүн минь....






 

. Сэтгэгдэл бичих

2010-05-02 - Амралтын өдөр амарч чадсангүй ээ...........

Амралтын өдөр утгаа алдаж байна даа. Энэ ажил гэдэг амралтыг маань үгүй хийх юм аа. Ажил ажил ажил амралтын өдөргүй хэдэн долоо хоног өнгөрлөө. Chelsea өнөөдөр хожих болно гэсэн итгэл дүүрэн гэртээ ирж байна. Амралтын өдөр байхгүй юм чинь энэхэн хэсэг үдшийг сайхан тоглолтоо үзэн өнгөрүүлье. Сайхан амарцгаагаарай. Маргааш өдрийг эрч хүч дүүрэн угтацгаая. Go go go Chelsea. Тэр маань ч гэсэн миний дэмждэг Lakers, Chelsea гэсэн багуудыг дэмждэг юм. Сайхан амраарай насан багахан үеийн амрагхан Оюунанаа минь. Уртхан шөнийхөө амтат зүүдэндээ учирье амрагхан минь. Удахгүй уулзах мөч ирнэ ээ. Сайхан б...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->