2010-04-27 - Хүлээж л байна даа амрагхан минь.
Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд
Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод
Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь.
Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод
Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж
Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч
Бүтдэггүй л юм бүтдэггүй хорвоод шүд зуугаад яахав дээ.
Үнэг хайчлан баривч эсгэн хүлээгүйгээс хойш
Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ
Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ
Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн
Үрийн тэнгэр ханийн заяаг гомдоож хорвоог хуваачаа...
2010-04-27 - Орхиод одсон одхон Оюунанаа чамдаа
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор
Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж
Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил гарыг чинь атгаж
Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй
Кар*-тай өвлийн жихүүнд жиндэж үзэлгүй
Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр наланхан сууж
Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа.....
Жавар үргээж
Жаргалтай инээсэн - Нүд
Нүгэл үргээж
Нүдээрээ инээсэн - Охин
Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүсэг итгэлийн тарнийг зүрхэндээ...
2010-04-27 - Дэндvv хайртайдаа Чамтай би ханилахгvй ээ
Дэргэд чинь өнгөө гээж дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад учирлаж гуйхгүй ээ
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж өөрийг чинь элээхгүй ээ
Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ уян өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдэн Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдрэхгүй ээ
Дэндүү хайртайдаа чамтай би...
2010-04-25 - Technical Image Press Association
20-дахx удаагаа TIPA болоод өнгөрлөө. Үр дүнг нь эндээс хараарай.
2010-04-19 - Санаж байна......................
Сарны шувуу шиг нисчих вий гэсэндээ чанга тэвэрдэг
Самсаа шархируулж бодол аргаддаг үсийг тань үнэрлэдэг
Сар нарны зааг дээр санан байж чамдаа би очдог оо.
Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино
Хөндий даган цайрах жихүүн цайвар бороо зүсэрнэ
Хөдөс борогхон толгод цэцэгсийн шүүдэрт жиндэнэ
Хөглөж амжаагүй үгс эргэн хурган бодолд зангирна
Хөвөрч одох цуваа гунигт нүднээ алсрана
Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино
...
2010-04-14 - АМРЫГ ЭРЬЕ !!!
Би нээрээ ийм ийм дэвшилттэй за сонсжуай.
- Ус лллллллл...
2010-04-08 - Яруу найраг
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.
Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!
Гэхдээ яруу найраг гэдэг
Гэрт хана унийн ширхэг бүхэнд
Өмссөн дээлд утас зүүний хатгаас бүхэнд
Өвөртөлсөн амрагийн уян шивнээний үг бүхэнд байдаг юм.
Хол гүнзгий худгийн уснаа
Ховоо хаяхад үүссэн долгис – яруу найраг мөн.
Хонь сувд мэт бүрхсэн дэнжид
Хоёр хүн уулзаад ширтэлцэх – яруу найраг билээ.
Тэнүүн талд агийн ааг босгож
Тэнхээт морьдийн довтолсон мөр – яруу на...
2010-03-31 - Саруул охин үхэхээр шийдсэн нь
Блогийн маань зочин Та таалан соёрхоно уу!
Алдааг битгий тоогорой.
Саруул охин үхэхээр шийдсэн нь
Оршил
Нэгэн сайхан өдөр Саруул охин үхэхээр шийдэж гэнэ.
Энэ бодол толгойнд нь буусан мөчид Саруул охин сонирхолой нь, ер цочсонгуй. Өөрт нь ям...
2010-03-23 - Predators Trailer
2010-03-19 - Гэрлээр наадав
Иймэрхүү юм болов.