Амьдрах сайхан

2010-05-08 - Солгой ая шиг, согтуу хүн шиг сонин өдөр байлаа..........Эл өдөр.

Өнөөдөр хүн бүхэн аль эрт өглөөнөөс л надтай хар яр гээд л хахир зангаар харьцаж өдрийг сонин эхлэлээ. Түүн дээрээс нь цаг агаарын тавгүй байдал, ажлын ачаалал зэрэг нэмэгдээд хүн гэсэн тодотголтой хүчин мөхөсхөн надад бөөн стресс бэлэглэж орхихийг нь яаана гээч. Энэ бүхэн өдөр, үдээс хойш арилах болов уу гэтэл алгаа. Яг байдаг бахь хэвээрээ. Уулзсан, утсаар ярьсан болоод sms бичсэн, тааралдсан хүн бүхэн л таагүй, таалагдахгүй байдлаар надад хандах нь би хүн биш мэт сэтгэгдэлийг улам батжуулна.  Намайг арай өөрөөр угтах ижий бурхан руу гаа өнөө орой гэлдэрч амлаж өссөн цагаан сүүгээ бус ч бүлэ...

. Сэтгэгдэл бичих

2010-05-08 - Хөөрхөн юмө.

Нэгэн удаа Хожжа Насрэддин үхэж гэж зүүдэлжээ. Үхээд, ийш тийш хартал- нэгэн сайхан цэцэрлэгт байх юм гэнэ. 
"Ямар сайхан цэцэрлэг бэ, эгдүүтэй хөөрхөн тоть шувуу бэ" гэж тэр бодоод, модны дор хэвтэн, амарчээ. Удалгуй мань эр уйдаж:
"Одоо нэг сайхан гэдсээ дүүргээд орхивол ч..." гэж бодтол, нэгэн царайлаг залуу эр газар доороос гарч ирээд, түүнд амттай сайхан хоолоор зассан ширээ авчирч гэнэ. Насреддин амаа ололгуй идэж аваад, юун залуу бэ гэж асуужээ.
Өнөөх залуу нь: Би таны зарц билээ. Таны хүссэн болгоныг тэр дор нь биелүүлнэ! гэж.
Насреддин: Алив тэгвэл, хөгжимчидийг урь, бүжиглэн цэнгэж н...

. Сэтгэгдэл бичих

2010-05-08 - Сайхан амарцгаагаарай..........

Унтлаа.............Уймарсан сэтгэлээ зөнд нь орхиж, ужиг нойрыг залж авчраад би одоо унтлаа. Ирээд дууссан унтарсан, бас бөхөөгүй, ирж яваа, ирсэн байгаа дурлалууд минь зөвхөн миний шүлгэнд шингэх амрагууд минь бүгдийн зүүдэнд хүрч очиход ганцхан өнөө шөнө багадмаар, би өөрөө багтаамаар. За бүгдээрэй сайхан амарцгаагаарай. Шөнийн гэгэлгэн, гэгээхэн зүүднүүд тань жаргалтай байж, тайван мэдрэмж дүүрэн амрааг. Та бүхнийг................... 
...

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 -

Цэг, тэг хоёр

Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү
Тэгийн чанараас цэг үүсэх үү

Тэг, цэг хоёр

Тэгээс эхлэдэг хорвоо
Цэгээр дуусдаг гэж үү

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 - Шөнийн зочин

Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна

Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеý чаãíàõàí л угтана

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 - Үдэш.......Шөнө.......Үүр

Үлгэр жаргалтайхан өндөрлөж, хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдлээд л
Үнгэгдсэн даавууны булан сарны бүдэгхэн туяанд цайрч зүүрмэглээд л
Үл оршихуйн мянган бодол үлбэгэрхэн бидэрч тэнэсээр л
Үдэш, шөнийг ялгаж үл чадан үхээрийн салхин исгэрэх дууг даган дуулсаар л
Үсээр нь, зүсээр нь хүүхнүүдийг ээлжлэн сольсоор л
Хүн төрхтөний амрах цаг хугацаа
Хүслээрээ байх миний алдрах тэрхэн агшин.......

...

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 -

Хавцалын ирмэг дээр ганцаар зогсно
Хаа ч байгаагаа үл ухаарна, үл тооно
Харин тэртээгээс, хавцалын цаад ирмэгээс
Хайрлаж, дурлаж явсан тэр минь даллана

Үнэндээ би цаана нь яаж ч гарч чадахгүй
Үсрээд үзэх сэтгэл бас л байсаар
Хэрвээ цаана нь гарчихвал гэсэн тэмүүлэл
Хэзээ ч бүтэхгүй, гэнэн тэнэглэл.......................Урьд шөнийн уртхан зүүд минь..........

...

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 - Чамаас гуйя бүсгүй минь........

Хатсан сэтгэлийн минь гүнд хайрын үйлтгэлээр аадар цутгаж
Хаврын цөн шиг хамаг бүгдийг хаа хамаагүй урсган үерлүүлж
Хатуурч, заг шиг, занар шиг болсон биеийг минь дэвтээж
Хайлсан тугалга, зуурсан гурил шиг уян болгож хайрла. Бүсгүй минь..........    

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 - Бид давалгаа...............

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............

Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.

Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........

. Сэтгэгдэл бичих

2010-05-07 - Анд нартаа.........

Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид

Хүрдэт орчлон эргэж, он жил алславч
Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй
Хүний л дээд, миний л андууд минь
Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь...
...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->