Амьдрах сайхан

2010-05-11 - Одод ойчтол.......

Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан

Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн

Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.............

. Сэтгэгдэл бичих

2010-05-11 - Бид давалгаа...............

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............

Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.

Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........

. Сэтгэгдэл бичих

2010-05-11 - Шөнийн зочин

Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна

Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеэ чагнахан л угтана

. Сэтгэгдэл бичих

2010-05-10 - Сайхан үр дүн Chelsea /8/ - Wigan athletic /0/

Хэдэн долоо хоног амралтгүй явж бараг мэдрэлийн ядаргаанд орохоо шахан байтал өчигдөр оройны 21:30 - 01:30 цагын хооронд орчлон дээр хамаг проблеммаа мартаж, цээж тэнүүн сэтгэл дүүрэн амьсгал авч хүн бүхэн мэдэрдэггүй мэдрэмжийг аван сайхан унтаж амарлаа. Дидьер Дрогба чи Африкийн хар азарга минь, төгс довтлогч мөн юм аа. Хэн ч чамайг хөгшин гэж хэлэхээргүй байлаа. Лампард, Малуода, Баллак, Калу, ер нь бүгд байрлал байрлал дээрээ төгс байлаа. Chelsea цомын эзэн болох эрхтэй. Та бүгд үүний төлөө хэрхэн хичээж зүтгэж байлаа. Шилдэг мэргэн буучаар Зааны ясан эрэг улсын болон Лондоны "Угсаатнууд"-...

. Сэтгэгдэл бичих

2010-05-09 - Хүн чинь...

Хаврын анхны бороо шиг аав, ээжийгээ удаан хүлээлгэсээр
Хад хагарч, ус цалгиулан Хавт Хасарын удам залгаж
Холын түүхийн алтан цалмыг гартаа барин газарт унасаар
Хорин дөрвөн хавар, намрыг угтаж үдэж яваа нь би мөн үү ?

Хорин дөрөв гэдэг хоёр гарын хуруунаас давах нь
Хоног өдрийн урсгалд хорин дөрвөн цаг мэт
Хосоор элээх жамтай, холбоо мөртэй орчлонд
Хол ойрын хэмжүүр хонин бор толгод мэт 

Саяхан л ардын дуунд гардаг арван наймт
Саахалтын охин, сар, тэгээд л гурвуулханаа юм шиг явж
Салаа гэзэг нь, үнэр нь хэзээд дэргэд байх юм шиг санаж
Сахилгүй, томоогүй үе минь сайхан дуртгал л болж. Одоо

Ямххан бодолто...

. Сэтгэгдэл бичих

2010-05-09 -

Наран ургах зүгтээ Бурхадын суудалтай нөмөр
Налгархан намрын сардаа найргийн цэнхэрхэн уянга
Наашлан ирэх цаг хугацааны нүгэл буяныг тэгшлэгч
Насаа өргөсөн түмэндээ нандин эрдэнэ, чандмана эрдэнэ
Үлгэрийн уул, өлзийт хайрхан, миний Сүмбэр ээ

Тал энэхэн нутагтаа тахилт мөнгөн хүлэг шиг
Тавиу уудам хөндийдөө тамгат төрийн эрдэнэ шиг
Түүчээ цаг хугацааг туулж, дуулж уламжилсан 
Түмний минь сүсэгтэй Чойрын Богд оо 
...

. Сэтгэгдэл бичих

2010-05-09 - Одод ойчтол.......

Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан

Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн

Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан..........
...

. Сэтгэгдэл бичих

2010-05-09 - Тэр л агшинд ..........

Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ.

Тэргэлхэн тэнгэртээ чимээгүй жуумалзан мишээж
Тэлүүр алдсан сэтгэл минь чиний биеээр тэнэж
Тэвэр багадсан хүсэл чинь миний бодлоор агшиж
Тэлмэн жороо хүлэг шиг бидэн - огторгуй дайвалзуулах хором

Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ.

Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ

Эгэлхэн цонхноо цэцэгт хөшиг чичирч
Эмнэг хангал бие минь эмзэг цээжийг чинь дарж
Энхэр булбарай гар чинь хүдэр хүзүүгээр минь ороож
Эээээээж эээ хэмээх эгэлгүй дуу - од асгарах агшин

Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ.
...

. Сэтгэгдэл бичих

2010-05-09 - Улаан тэнгэрийн дор........

Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л

Уурласан хүүхэн шиг хахирган хаврын үдэш
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Уйтай бодлоор өөрийгөө залхааж, тамхиа сороод л
Урт холын санаашралаар урамгүйхэн гэрээдээ дөхнө.

Дуунд гардаг дулаан хавар, хайр яач ваа
Дусал бороо, цэцэгсийн үнэр хаач ваа

Уусан согтуус шиг шуургатай шөнийн гудмаар
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Усан нүдээр уураа дарж, захаан босгоод л
Улс амьтаны жимээр уцаартайхан гэрээдээ дөхнө

Уярал дууддаг усгал харц, уяхан хавар хаач ваа
Усны шувууд, ганган охид яач ваа

Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
...

. Сэтгэгдэл бичих

2010-05-09 - Хүйтэн байна.

Хүйтэн байна. Хүсэл бодол минь унтаж байна.
Хүнийрхэж та нар намайг адлаж байна
Хүрэн улаан зүрх минь жиндэж байна
Хүйлэн орчлонд би даарч байна.

Жихүүн байна. Жил өдрүүд хүйтэрч байна.
Жингийн цуваанаас та нар намайг гээж байна
Жирийн бүхнээс чинь би залхаж байна
Живсэн усандаа би хөлдөж байна.

Даарч байна. Дассан бүхэн минь үгүйлэгдэж байна.
Давс шиг гашуун үгээр та нар намайг түлж байна
Далдын давалгаанд итгэл, бодол минь төөрч байна
Даруулгагүй уусан дарсандаа би чичирч байна.

Хүйтэн байна. Хүний орчлон мөс шиг байна.
Хүлээсэн бүхэн минь надаас зугтаж байна
Хүжийн гал төдий итгэлийг минь хөлдөөж байна
Хү...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->