Амьдрах сайхан

2010-05-29 - Сүргийн тухай

Ганц ч биш удаа байн байн сонин ярианы сэдэв хөндөгдөж байсан- зарим нь энэ блогт энгийн бичлэг маягаар, эсвэл саяхан л гэхэд сүргийг програмчлах тухай зухас яригдачлаа... Энэ сэдвээ бүр жинхэнэ нийгмийн сэтгэл зүйчидтэй ч ярьж үзлээ. Нийгмийн давхарга, язгуур гарал гэж. Эсвэл эртний энэтхэг агаа нарын хэлж заншиснаар каста буюу варна.
Миний бодлоор энэ эртний ойлголт нь одоо хүртэл хүн төрлөхтөнд маш хүчтэй өөрийгөө илэрхийлсээр. Энэ үзэгдлийг үгүйсгэх нь тэр тусмаа миний чиний чанагддаг  тамын тогоо шиг нийгэмд маш их сөргөөр нөлөөлдөг гэж санагддаг. Манай нийгэмд маш олон нарийн гудмууд бай...

. Сэтгэгдэл бичих

2010-05-28 -

Шувуудын цуваа нэг л гунигтай ирэх чинь
Шуурсан тэнгэр нэг л уйтай цэлмэх чинь
Шунх улаан наран нэг л гунигтай мандах чинь
Шулганан гүйх болжмор нэг л уйтай шогшрох чинь

Дөнгөж гөлгөлсөн модод нэг л гунигтай дохих чинь
Дөлгөөн нуурын мандал нэг л уйтай мэлтэлзэх чинь
Дөт, ойрын замууд нэг л гунигтай зэрэглээтэх чинь
Дөнгөж орсон бороо нэг л уйтай урсах чинь



...

. Сэтгэгдэл бичих

2010-05-28 - Танилцъя бүсгүй минь..........

Сэтгэлээ задгайлж, дурлалаа би дурдатгал болгон цааш хадгалаад
Сэмэрсэн итгэлээ хаврын бороогоор угааж нэгэнтээ сэргээгээд
Хааш хөтлөхийг мэдэхгүй өөрийн дасал бус замаараа алхлаа
Халх нутгын хангайн согоо шиг бүсгүй минь хаа хүрэх нүү. Хамтдаа алхъя

Зулзаган моддын үнэрт мансуурч зуур замдаа нэрсээ мэдэлцье
Зуны оройн гэгэлгэнд хөтлөгдөн зугаалж буй хос аятай нэгнээ чимье
Энэ л үест биднийг чийглэж бороон дуслууд бодол нийлүүлэн унаасай
Эгэлхэн хирнээ яруухан үдшийн болзоог минь чи инээд алдан зөвшөөрөөсэй



...

. Сэтгэгдэл бичих

2010-05-28 - Шашнуудын тухай

Тэгш тоотой 819 бичлэгтээ зориулаад шашны сэдэв хөндмөөр байна. Hэг мянга долоон зуун хорин нэгдэх удаа сонссон асуултанд хариулмаар санагдлаа: Чи шашин шүтдэггүй юм бол яагаад бидний өвөг дээдсийн шүтэж байсан шарын шашин муулаад байгаа юм? гэж. Шарын шашиндаа бишээ. Өнөөх лалрын лалдаа ч биш, бас тэр баас хүргээд байгаа есүс ч биш.
Энэ бүгдэнд нэг мөсөн нэг бичлэг хийгээд, энэ сэдвийг тэр чигээр нь хаачья.

Би шашин шүтдэггүй. Шашингүй үзлээ бусдад тулгахдаа ч биш, шашинтай үзлийн төлөө ч биш. Аль альнийх нь ч төлөө биш гэсэн үг- угаасаа энэ асуулт бол "чи шаварцниггирын төлөө юу, эсвэл истал...

. Сэтгэгдэл бичих

2010-05-28 - Чамайг бага багаар мартах гэж,сэм сэмээр хайрлах гэж би амьдарна...

Зүүдний минь үүдээр бүү шагай
Зүгээр л дэргэдүүр нь өнгөрч орхи
Зүрхний минь бичлэгийг битгий савлуул
Зүгээр л ховдолыг нь цоолсоноороо үлдээ
Ирсэн шигээ буцаад яв. Чамайг мартъя
Итгэсэн шигээ намайг дурс. Чамайг саная
Илбэсэн шигээ бусдыг илбэ.Чамайг мартъя
Ингээд хоюулаа саллаа ч хааяа саная
Одоо чи миний сэтгэлд ирээд буцсан улирал
Онгодоор цалгисан насны шүлгийн хэдэн мөр
Оддын дунд үлдсэн охорхон жаргалын дурдатгал
Охь хатуудсан дарсны онцгой нэгэн амт................
...

. Сэтгэгдэл бичих

2010-05-27 - Хаврын шөнө...

Согтуу салхин хашаа налан гуйвж одоход
Солгой саран хаа хамаагүй гуниг дуулж
Солиорсон одод хажуу нэгнээ хэмлэн харваж
Сохор нохой бусдын яс эрэн төөрнө.

. Сэтгэгдэл бичих

2010-05-27 - Unthinkable кануны тухай

Unthinkable буюу Бодохын аргаггуй гэдэг нэртэй уран сайхны кану үзлээ. Гол дүрд нь Самуэль Л. Жэнксөн. Тэр нэрний дундах Л гэдэг үсэг нь ямар учиртайг, бас яагаад тийм олон кинонд оролцуулаад байгаа нь нууц хэвээр. Угаасаа би нээх их Самуэлийн бүтээлүүдэд нээг их анхаарал тавиад байдаггуй- сүүлийн үед шал донгио донгио кинонд тоглосноос ч болоод тэр байж мэднэ, нөгөө Онгоцон дахь могой гэх мэт. За нэг харчаад, 10-20 минутын дараа бүх юм ойлгомжтой болхоор нь унтраахаар шийдлээ. Гэвч киног дуустал нь үзчидэг юм байна. Ийм учраас:

Америкийн дотоод хамгаалах буюу эФБиАй-д нь ажил өрнөж байна гэнэ....

. Сэтгэгдэл бичих

2010-05-26 - Жаргал гээч........................ Зовлон гээч................

Хүн гэдэг ер нь ёрын амьтан шүү. Дандаа л байхгүй, болохгүй, ирэхгүй гэх мэт бараан зүйлээ л урьтал болгоно. Энэ нь зовлон гээч нэр томъёо нь ч юм билүү. Хэзээд зовлонгоо жаргалын урьтал болгон ярина. Бодно. Би жаргалтай байна гэж цаг тутам ярихгүй ч хааяа ч болтугай болж бүтэж байна гэсэн бодлоо урьтал болгохгүй. Юу юуны духанд хүрээгүй л зовлон тоочно. Би ч мөн л мөн чанар нэгтэй хүн гэдэг нөхөдтэйгээ адил зовлонг л тоочиж суух юм. Тэхээр байна аа. Ер нь хүн гээч маань жаахан жаргалаа тэр өч төчнөөн зовлон дундаасаа харж чаддаггүй юм болов уу гэж бодох юм. Нэг юм дутаа л биз. Нилээн хэсэг юм...

. Сэтгэгдэл бичих

2010-05-26 - Саруул (Үргэлжлэл)

Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг


Шөнө. Шөнө айдас дуудав. Саруул охин дээшээ харан хэвтэхдээ, утгатай утгаггуй бодолд дарагдав. Жинхэнэ айдас гэдэг нь үхлээ ирэхийг мэдэх боловч, тэмцэх ямарч боломжгуй байв. Бас энэ хүлээлт... Бүх амьдралаа нэгэн юм хүлээж амьдарсаар ирсэн- аавыгаа санаж ажлаас нь ирэхийг, амрагаасаа хүлээх захиа, төгсөлтийн шалгалтыг, утасны дуудлагыг, амралтын өдрүүдийг. Одоо харин үхлээ хүлээх цаг нь ирж. Хүлээстэй, хөдлөх ямарч боломжгуй. Хамар нь загатналаа гэхэд маажих ч чадалгуй. Зүрх нь улам хурдан цохилход, цээжээр нь хатгав.
-Ийм заяа нь хаясан хүн гэж намайг л хэлнэ б...

. Сэтгэгдэл бичих

2010-05-26 - art - уран зураг үзжыгаарай



Б.Вандан 2005 - Ноён торс /тосон будаг/

Энэ манай багшын бүтээл одоо уран зургийн галерейд байдаг.



Ц.Энхжаргал - Мөнхөд оршихуй /тосон будаг/

харин энэ зураг надад таалгдды


 
До.Болд - Усанд орж буй эмэгтэй


2 өдрийн өмнө уран зургийн галерейд манай сургуулийн диплом хамгаалалт болоод тэрүүгээр нэг ороод гарлаа манай дүү нар гайгүү гайгүү самбарууд дэлгэн тависан байнлээ за тэр яахуу харин санаандгүү явжыгаад нөгөө Баттогтох гээд далны ясан дээр сийлдэг хүн байдагдаа тэрний үзэсгэлэн гарч байсын байна галерей дотор тэнэж яваад олоод үзлээ үнэхээр гоё үзэсгэлэн байнлэ
нэг хүний хэлсэн үг байдагдаа ө...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->