2010-05-29 - Н - д
Алхан хээтэй энгэрээс ганц л удаа үнэрлэсэн. Тэр л сүрчигийг
Савхан аястай хуруунаас ганц л удаа хүртсэн. Тэр л дарсийг
Алтан ээмэгтэй чихэнд ганц л удаа шивнэсэн. Тэр л хүслийг
Азтан аятай жаргалаас ганц л удаа амссан. Тэр л шөнийг
2010-05-29 - З -д ..
Аяга дүүрэн нулимстай мэлмий чинь - атгахан зүрхийг минь базах шиг болохийм хонгорхон минь
Яргиа цалгиа инээд чинь - ялимгүй гунисан сэтгэлийг минь үргээж л нэг уужруулахийм амрагхан минь
Арван хэдхэн насанд минь амьдралын нууцыг таниулсан амрагхан. Аяс аясхан чамайг санаж л эгшдэг шүү би чинь
...
2010-05-29 - Т - д...
Үйлтээ орчлонгийн нүглийг өөртөө хадгалж
Минийх болоогүй түүнээс минь жаргалыг нь хулгайлж
Эсэр цагаан орны ган төмрийг шалгалцаж явсан
Элэг дулаан сэтгэлээ миний л өмнө дэвссэн бүсгүй минь чи хаахна явна....
2010-05-29 - С - д ..
Аманд багтахгүй амьдрал нэхэж шаналгасан
Рашаан тунгалаг амтыг мэдрүүлж өгөөд
Айдаст хүргэх хайр гуйж шалсан
Андуу зам дээр минь эндүү учирсан амрагхан минь........
2010-05-29 - Ий-Падын тухай
Гэхдээ нэг гартаа тэрийг бариад, аар саар юм бичээд, эсвэл нэтээр зугаалаад байна гэвэл шал худлаа эд байна- ойролцоогоор хагас килийн жинтэй ...
2010-05-29 - Г - д ...
Эсэргэн цагын гунигаа нэгтгэж л явж дээ бидэн
Рид шидийг хэн хэндээ ерөөж инээж л явж дээ бидэн
Луун хээтэй хөнжлийг хувааж л явж дээ бидэн
Эрлийн аяндаа гарахдаа орхиод л гар ч дээ би чинь
Эхнэр тавилангаа тосоод одоо л жаргаж дээ чи минь
2010-05-29 - Бас нэгэн Ж - д ........
Амрагийн тэнжээ шиг үеийн минь нэгээхэн дурдатгал
Рашааны тунгалаг шиг бороотой намрын гэнэхэн улирал
Гантай зун шиг биеийг минь дэвтээж явсан гэмгүй учрал
Аз дутсан гунигийг минь нимгэлж өгсөн ачтан
Лангаар үнэмлэмгүй амтыг одоо л эдэлж буй азтан
2010-05-29 - О - д...
Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж
Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил цэвэрхэн гарыг чинь атгаж
Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй
Кар- тай өвлийн жихүүнд жиндэлгүй бүлээн хайранд бүүвэйлэгдэж
Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр дуугүйхэн налан сууж
Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа
/ Кар – цас гэсэн казак үг /
Бараг л 6 жилийн өмнө бичиж байсан юм байна. Олон жил өнгөрч...
2010-05-29 - Ч - д...
Инээх нь хүртэл ариухан итгэл
Мэлмий хархан нүдэнд нь гомдолын дусал тунаагүй
Гэрэлт борхон царайд нь гунигийн сүүдэр унаагүй
Эрх танхи арван найман нас
Эргэх хорвоод заяасан ариухан цас
2010-05-29 - Ж - д...........
Амар мэнд асуун зөрсөн эгэл талын үнэрхэн
Ванлий чиг явсан насны минь зөөлөн харгуй дээр
Харц хаялан зөрсөн ээсэн галын очхон
Ардын дуу шиг гэгэлгэн үеийн минь ариухан зөрөг дээр
Амьсгал даран зөрсөн аядуу намуун алаг нүдэнхэн минь...............