Амьдрах сайхан

2010-05-26 - Portrait Photography: Secrets of Posing & Lighting

Гэрэл зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь мэдээж өөрийнхөө зургаа ямар гарсныг харах нь сонин байдаг- эсвэл охидын зураг. 90%, нуугаад юу гэхэв... Хөрөг болж таарч байна- дархад бид бүгдийн мэдэж байгаагаар маш амархан. Онилоод дараад боллоо. Харин сайн хөрөг зураг дарна гэдэг эсрэгээрээ байдаг- маш амаргүй. 

Бага байхдаа маш олон тэр талын ном их уншиж байлаа л даа- гэвч том том Мастеруудын учир битүүлэг гоо сайхан, сүнслэг мэдрэмж гэсэн дэмийрлийн цаанаас гараагуй. Ямар ч олигтой зөвлөгөө байгаагуй- ер нь манайхны кино болон тайзны урлагтай харьцуулж болно. Нутгийн тайзны урлагийн гөрөө нар...

. Сэтгэгдэл бичих

2010-05-26 - Царайны сайханаар амьдрал сүлэхгүй гэж.........

Монголчуудын маань зүйр үгс тэр л чигээрээ амьдралын философи байх юм. Бидэнд хандаж хүн бүхэн Царайны сайханаар цай сүлэхгүй гэдэг маань мөн чанартаа амьдрал сүлэхгүй л гэсэн үг юм билээ. Би ч гэнэн залуугын хар гайгаар царайны сайханаар амьдралаа сүлэх гээд л зүтгээд л байлаа. Зүтгээд л байлаа. Нэг л биш ээ. Болох янз алга. Байнга л гашлаад байлаа. Ямар байнга гашилсан амьдралтайгаа зууралдаад сүлэгдэхийг нь хүлээгээд байлтай биш. Болихоор шийдэв. Гашилсан амьдралтай байж тамаа цайлгасанаас өнгөгүй ч өөрийн амьдралаа бодсон нь дээр санагдав. Хэзээ нэгэн цаг царайны сайханаараа бус ч бусад зү...

. Сэтгэгдэл бичих

2010-05-26 - Чамайг би одоо хайрлахгүй

Чамайг би одоо хайрлахгүй
Чанх дээр гөлрөх сар шиг хүйтэн
Чамайг би одоо хайрлахгүй
Чинад холын одод шиг хөндий
Чамайг би одоо хайрлахгүй
Чавхнаас мултрах чулуу шиг ниссэн
Чамайг би одоо хайрлахгүй
Чийг хүссэн сэтгэлийг минь гундаасан
Чамайг би одоо яадаг ч байсан хайрлахгүй. Амалчихий....................

. Сэтгэгдэл бичих

2010-05-25 - ДАШТ- ий үеэр эхнэр болоод найз охидуудад бүх эрэгтэйчүүдийн зүгээс өгөх зөвлөгөө


1.    2010 оны 06.11-07.11-ы хооронд хэвлэл мэдээллүүдийн спортын буланг анхаарна уу, ингэснээр ярианд оролцож болно.  Хэрвээ дээрх зааврыг биелүүлэхгүй бол би чамайг тоохгүй шүү, битгий үглээд байгаарай.

2.    ДАШТ-ий үеэр зурагт ерөөсөө л минийх, үүнийг эсэргүүцнэ гэсэн ойлголт байхгүй шүү.  Удирдлага руу хальт л харвал нүдээ алдаж магадгүй шүү.

3.    Тоглолт үзэж байхад зурагтын урдуур явах зайлшгүй шаардлага гарвал надад түвэг удахгүйгээр газраар мөлхөн гарч болно. Эсвэл ямарч хувцасгүйгээр нэг л удаа гарна шүү. Тэгвэл яахав хальт нэг дагуулж харж болох юм.

4.    Тоглолтын үеэр чамайг х...

. Сэтгэгдэл бичих

2010-05-23 - Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биеллээ.

Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биелэж 1965 оноос хойш бараа нь харагдаагүй цомыг тэд Португал мэргэжилтэн Жозе Моуриньогийн удирдлаган дор Аваргуудын лигийн 3 дахь түрүүгээ, мөн энэ улиралын 3 дахь цомоо өргөцгөөлөө. Ингэснээр Португал мэргэжилтэн Жозе Моуриньо 2004 онд Португалийн Порту клубын хамтаар Аваргуудын Лигийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан бол Аваргуудын лигт 2 өөр клуб удирдан аварга болсон түүхэн амжилтыг давтлаа. Байерн Мюнхенээс эл тоглолтон дээр гайхалтай гялалзаж байсан тоглогч бол яахын аргагүй А.Роббен байлаа. Интерийн топ хамгаалалтын шугамыг сэтлэх...

. Сэтгэгдэл бичих

2010-05-22 - Гунигийн аялгуу

Уйтай саран оддын дундаа санаашрангуй зүүрмэглээд л
Уймраа салхин моддын дундуур яарангуй зүтгээд л
Урт холын бодол цонхоор гарч тэнээд л
Уусан архины шилнүүд гунигийн аялгуу исгэрээд л

Тал саран огторгуйн хүйсийг салгалан тэмтчээд л
Тамиргүй салхин талын энгээр сажлан зүглээд л
Тасарсан бодлын залгаас тагт дамжин тэнээд л
Татсан тамхины ишнүүд гунигийн аялгуу үнэртүүлээд л

Хөлөрсөн цонхны цаана хөлийн чимээ бидрээд л
Хөвөрсөн үүлсийн наана хөгийн чийг хуралдаад
Хөглөрсөн бодлын дэргэд хөнжлийн өнгө бүүдийгээд л
Хөнтөрсөн хувингийн доороос хөсрий өвс түрээд л

Тэнгэр зуран унах солир нь хүртэл гуниг
Тэнхэ...

. Сэтгэгдэл бичих

2010-05-21 - Мөнгөн хонхны цангинаа - Хөнгөн гунигийн цамнаан


Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл. Дүү минь

Саяхан л ирсэн он жилүүд нандин дурсамж болон үлдэж
Сайхан үерхсэн нөхөд чинь салаа замаар цувж
Баяр гунигын санаашралаа эл өдөр л задгайлж
Баяртай учрах ерөөлийг багш нартаа өргө дөө. Дүү минь

Чилийсэн урт оюутаны жилүүд чинь дурсгалын цомог болоод л
Чиг нийлсэн найзууд тань чимээгүйхэн дотроо мэгшээд л
Дасаж ээнэгшсэн ордон чинь баярын тууузаар инээгээд л
Далай уужим багш нар тань бахдалын өнгөөр мишээгээд л

Сул асгарах сувдан дусал, т...

. Сэтгэгдэл бичих

2010-05-20 - Санаж байна уу ? Хайрт минь.......

Санаж байна уу ? Хайрт минь. Тэр өвлийн үдшийг

Саарал цастай гудамнаа нэг л эвлээгүй яриаг

Дуугүйхэн инээмсэглэсээр бидэн алхна. Алга хөлрөн алхна.

Дуусашгүй зам байгаасаа хэмээн алхна. Жавар уяраан алхна.

Найз нь одоо тэр л замаараа хааяа нэг алхдаг аа.

Насных болоогүй ч анхных байсан гэгээн хайраа дурсдаг аа

. Сэтгэгдэл бичих

2010-05-20 - Бэлзэг - Хурууны гав

Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

                                                                                        Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгичох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртэсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосо...

. Сэтгэгдэл бичих

2010-05-20 - Le Horde киноны трейлэр ба хэл судлал

Зомбитой киноны сэдэв зөв дэлгэгдсэн байна- "Үхдлүүдийн мандалт"-тай нэг тоонд орчмоор харагдаад байх чинь? Kанны кино наадамд сайн кино бол байна дөө, байна!


Нэрийг нь хараад, нэг сонирхолтой юм санаанд буулаа- манай гайхамшигт, дэлхийд тэргүүлэгч орчуулагчид нэрийг нь яг яаж орчуулах бол гэж. Орд гэж дангаар нь болохгүй- европчуудын болон оросуудын үгийн санд Horde буюу Орда гэдэг үг нь Үй түмэн гэсэн утгатай болж хувирсан байдаг. Гэвч үүсэл гарал нь гарцаагүй монгол.

TAAANK! (Left4Dead2) (c)
...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->