2010-06-07 - Deus Ex: Human Revolution толгоомны тухай
Дараа нь мэдээж тоглоом.
Компьютер тоглоомонд сайберпанк сэдэв үнхээр зохиод байх юм. Одоо ВоВ-ын үлгэрийн баатруудын оронд сайбер ММОРПГ л дутаад байх шиг санагдаж байна.
Ер нь давгуй шүү, давгуй. Тоглоом бүрэн хэмжээний канутай өрсөлдөх цаг нь ойртжээ.
...
2010-06-05 - Эрээвэр хураавар дөрвөн мөртүүд
Шүлс унагасан нүглийн шүлтгүй үнэ шиг
Шөнө урсгасан хөлсний шүүсгүй амт шиг
Шүхэрлэн унах саарал цаснаар ганцаар алхахсан
Шар нарны халуунд бие нүцгэлээд
Шанд орох замд сэтгэл хөлрөөд
Тааны хурц үнэрт хамар согтоод
Тал нутгынхаа салхитай давхиж явах омголон байна
Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсө...
2010-06-04 - Урагшаа Нуурынхааан. Та нар Boston Celtics- с илүү байгаагаа өнөөдөр харууллаа.
2010-06-04 - Хоббит киноны найруулагчийн тухай
Гэтэл! Томоос том бөгс булангийн цаанаас үсэрсэн гэгчээр- зураг авалтаа эхлэх байтугай, больж Гильермо Хоббит төсвөөс гарсан гэнэ.
The One Ring мэдээллийн төвөөр дамжуулан "Би ажилмаар байна л даа, гэхдээ та нар арай дэнджийнаа" гэж дамжуулаад, хаалгаа тас хийтэл хаагаад гарсан байна. Нэг ...
2010-06-02 - Шинэ өрийн тухай
Гайхалтай, амьдрал ингээд л сайжрах юм байхдаа? Гайхалтай сайхан мэдээ хараад, хэд хэдэн ирээдүйг өөдрөгөөр харах асуулт гарч ирэв:
Энэ мөнгө нь хаашаа, хэний гардээр очих юм бол. Зам тавигдах уу, үндэсний жижиг дунд үйлдвэрлэл дэмжигдэх үү, соёл урлагт зарцуулаг...
2010-05-31 - ААВЫГ ЯАГААД АД ҮЗЭЭД БАЙГААН
Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үлгэр зохиож үрийнхээ тавиланг зурж амьдардаг Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе Монголын сайхан ээж-эмээ та бүхэндээ ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье...
Гэнээ хм хуцаж байгаан шүү
күэ 3 саын 8-д гуа ээждээ энээ тэрээ гээд л элдэвээр матгаж мандуулаад л хэдэн хүүхнүүд нөхрийнхөө махаа идэж олсон хэдийг энэ тэндэхийн дүүпэл мүүпэл, ганган хээнцэр палааж малаажаар гоёод, үс мүс гар хуруугаа янзлуулаад л хамаг байдагыг нь хамчаад хэнэг ч үгүй паартий маартийга...
2010-05-30 - Lakers 111 - Phoenix 103 үнэхээр сэтгэл хангалуун байна. Дараагых нь Boston
2010-05-29 - Хагакурэгийн тухай
Өөрийгөө хурцлах, амьдралынхаа алтан аягнаас нэг ч дусал унагалгуй уухыг зорьсон хүн бүрт зориулагдсан юм шиг санагддаг:
Үхэл том бага гэлтгүй, бүх хүмүүст ирнэ. Үхэл таньдээр бэлэн эсэхийг асуулгуй ирнэ. Хүн бүр гарцаагуй үхнэ гэдгээ мэддэг. Гэвч заримдаа та үхэлгүй, бүгдийн ард гарна гэж найдаж явдаг. Энэ нь таныг ч, бусдыг ч төөрөгдөлд оруулдаг. Үхэл таныг мэдэхээс өмнө тань ирнэ. Та үхлээ угтаж авахдаа, бүрэн бэлэн байдалтай угтаж байгаадаа итгэлтэй байгтун.
...
2010-05-29 - Одоо би ганцаар. Хайр дурлал гэх хашаанаас гараад......
Хаашаа ч хамаагүй алхаж явна
Одоо харин би ганцаар. Дур хүслээ задгайлж
Охидын харцыг эргүүлж, танихгүй дурлалд бэлдээд
Зуны үдшийн болзоонд хэн нэгэнтэй хамтдаа алхмаар
Зургаан сарын эхэнд хүний охидыг хүргэж өгмөөр.................
2010-05-29 - Ц - д ...
Эл даруухан л миний амраг түүнд очсон. Одоо задарч эхлэж
Эрэг дагасан ус шиг эр даган одсон. Одоо ядарч эхлэж
Гэгээ дагуулсан нар шиг явсан юмсан. Одоо бүдгэрч эхлэж
Ижий ганц л эрдэнэдээ бурхан ганц үр нь юмсан. Одоо ганцаардаж эхлэж
Ирэх жилүүдийн бараанд сөхөрч л явна гэнэ. Одоо л сэргээрэй залуухан цагын минь ногоохон нахиа минь ээ......
...