2010-08-25 - Саваагүй нохой саранд хуцна. Санаагүй байхад матаасаар маяглана.
2010-08-25 - Шаналсан тэгээд больсон
Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан
Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан
Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан
Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан.
Одоо би шаналахаа больсоон
Олны дундаас түүнийгээ хайхаа больсон
Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон
Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон
Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон...
2010-08-24 - Ярилаа даа, анд минь...
-Буудмаар байвал, хүүхдээсээ эхэл.
Биш, чи намайг буруу ойлгож- энэ муусайн даварсан хужаа нар, арай л дэндэж байна. Манай хэдэн цагдаа нарыг зодсон байна. Ийм маягаар үргэлжилбэл, хамаг эмчилгээ хоцорно. Шууд, шийдэмгийгээр тэр эрлийз хужаа нартай нь нийгмээс огтолж хаях хэрэгтэй.
-Өмнөх хариултаа дахин л давтахаас. Чиний "шууд шийдэмгий" гэдэг чинь болж өгөхгүй байна. Хүүхдээ буудахаас ялгаагүй зүйл болоод байна.
Чи нас бие хүрсэн, улс төрийн асуудалд өөрийн хараа бодолтой иргэн хүн бололтой. Мөн чиний дэргэд бас хэдэн арван нас бие хүрс...
2010-08-23 - Төвдийн тухай
Нуулгүй хэлэхэд, Төвдийн сэдэв надад онц сонирхолтой санагддаг. Бүр викингүүдийн сэдвээс илүүтэйгээр, Шамбалын орон сонирхол татна: сүртэй нь арга үгүй сүндэрлэх уул хад, найрсаг хүмүүс. Хятадын дарангуйлал, шар ном... Мөн мэдээж шарын шашинтай холбогдолтой маш хэрцгий цуст мөргөлдөөн.
Сүүлийнх нь хамгийн сонирхолтой: шашин болгоны амладаг амар тайван, сайхан амьдрал, тээр тэр дээр байдаг нэгэн үл үзэгдэгчийн ивээлд багтах гэх мэт, ямар ч хэтийг барьсан үзэл номлолын адил, уриа агуулдаг. Гэвч бодит амьдрал өөрөөр гэрчилдэг нь хөөрхөн. Хүний тухай ухаад ухаад баршгүй сайхан мэдээ мэ...
2010-08-20 - Сургамжтай видео
Амьдралынхаа сүүлийн хоромд Хүн бүр энэ амьтан шиг байх болтугай!
Инерцийн хуулиа гэж...
2010-08-20 - Хар үхэл (у.с.к)
Үйл явдал нь 14-р зууны Английн нутаг дэвсгэр дээр болж байх юм- хар үхэл буюу тахал Европыг зовоож байсан үе. Бас цаашид ч зовоож байсан- бүр 18-р зуун хүртэл. Тэр цагийг ертөнцийг үзэх үзэл буюу ...
2010-08-20 -
2010-08-19 - ямар гайхалтай нам гүм бэ
үг хомсдож, үлгэр мартагдахад
үгүйлж хэн нэгнийг, гансрахад
үнэнч найзын яриа
ямар гайхалтай нам гүм бэ
үнэн худлын дэнс хорвоод
үг хэрэггүй ухаарлын эгшинд
үндэс мөчирлөж үргэлжлэх амьдрал хэвлийд нь мэдрэгдэхэд
үрээ хүлээх эхийн сэтгэл
ямар гайхалтай нам гүм бэ
үүр туяарч нар мандтал
өвөрт чинь эрхлэж тэврүүлсэндээ
өөрөөсөө ичиж би нүдээ аньсан
өглөө
ямар гайхалтай нам гүм бэ
...
2010-08-19 -
2010-08-19 -