Амьдрах сайхан

2010-09-02 - Хайртай..........

Өгсөж уруудах  замбууд ОЮУН билиг төгсхөн төрж

Өнгө алагхан хорвоогын нандин ЭРДЭНЭ минь хэмээгдсэн

Өлзийт учралаар учирсан ЧАМДАА л өгсөн итгэлээрээ

Өдөр өдрийг угтаж үдэж БИ чинь явах л тэрхэн үедээ

Өрөөл бусдад хэлэх учиргүй ХАЙРТАЙ гэдэг үгийг

Өглөө бүрийн нарнаар дамжуулж нэгэн шивнэдэг ШҮҮ

 


 

Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн

Бүрэг ичимхий дүртэй Монголжинг...

. Сэтгэгдэл бичих

2010-09-02 - Хүлээе...............

Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч

                        шөнийн ододтой сүжирч хүлээе

Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч

                        зүрхэн тарни шиг шившэж хүлээе

Будан дунд хайгаад олохгүй ч

                        бодолдоо чамайг бидэрч хүлээе

Булган сортой сарнаас гуйхгүй ч

                        бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа

 




Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе

Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе

Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе

Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа






...

. Сэтгэгдэл бичих

2010-09-02 - Намар аа гэж. Уйтгар уугьж гуниг асгарах цаг сан уу.............

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.






Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино.

   Хөндий даган цайрах жи...

. Сэтгэгдэл бичих

2010-09-02 - Canon-ы мангас

Canon компани шинэ үеийн фото аппаратын CMOS сенсор бүтээжээ. Уг сенсор нь маш бага гэрэлд зураг авах боломжтой бөгөөд, үйлдвэрлэгчийн мэдээлэлж байгаагаар зах дээр байгаа CMOS сенсор дундаас хамгийн том нь юм байна: 202 x 205 мм. Өмнөх Canon-ы бүтээсэн сенсор дундаас 40 дахин том юм.

Мөн Canon-ы сенсор нь мэргэжлийн камерын зураг авахад шаардлагатай хамгийн бага гэрлээс 100 дахин бага гэрэлд зураг авах боломж нээх юм гэнэ- бас болоогүй: хамгийн том ололт нь уг сенсорын тусламжтайгаар видео зураг авалтыг 0,3 люксын гэрэлтүүлгийн нөхцөлд секундэнд 60 зураг авах чадвартай юм байна. Энэ үзүүлэлт н...

. Сэтгэгдэл бичих

2010-09-01 - Австрийн тухай

Австри орноор аялаад үзвэл, маш олон сонирхолтой юм харагдана. Ер нь Европын хамгийн том нөлөө бүхий улс биш ч гэлээ- харж нүд тайлах юм их бий. Манай иргэдийн дийлэнх нь Холбооны Австри улсыг Германы нэг хэсэг гэж үздэг- харин германчуудыг бид зүгээргүй, овоо хүнд гарууд гэдгээр мэддэг билээ.

Гэвч, миний мэдэх Австри орон бол:

1. Австричууд бол германууд биш. Ер нь австри хүнийг герман гэж нэрлээд хэрэггүй- болж өгвөл герман хүн гэж нэрлэхээс зайлсxийх хэрэгтэй. Зарим тохиолдолд бүр аминд өлзийтэй. Харьцуулах юм бол, хорчин хүнийг халх гэж нэрлэхтэй адил. Австри буюу Österreich гэдэг нь Зүүн ...

. Сэтгэгдэл бичих

2010-08-30 - Апокалипто (у.с.к.)

Нөхөр Мэл Гибсон олон жилийн өмнө, уран зохиолын бестселлер номоор Есүс гэдэг нэртэй хүний тухай кино хийсэн билээ. Кино нь европуудад америкүүдад бөөн юм болж, их шуугиан тарьж байсан- сэдвийг нь мөн Саус Паркын нэгэн ангид маш сайхан дэлгэн харуулсан. Ер нь юмыг хэт туйлширч хардаг хүмүүс гайхалтай: христчид мэдээж Есүсийн үхэлд еврейчүүд буруутай, еврейчүүд нь ромчууд буюу италиуд гэж, италчууд нь Ромын Пап ламыг зааж- ер нь бохирын шугамын хоолой зад үсэрсэн гэмээр гоё хэрүүл болж байсан. Надад тэр кино нь их таалагдсан. 

Гэтэл хүн гээч араатан, үржих, аз жаргалын мөрийг хөөх мэтийн энгийн...

. Сэтгэгдэл бичих

2010-08-30 - Шүлгэнд минь үлдсэн тэр нэгэн бүсгүй.........

Шүлгийн шивнээ болон урсах 

Насан багахан үеийн хонгор

Сүсэг бишрэлийн шүтээн болсон 

Нартад ховорхон миний л хонгор




Анх л дурлал гэгчийг мэдрүүлж үг холбож, үзэг цаас нийлүүлж байсан адтай, галттай анхны хайрын минь эзэн Оюунанаа. Ай Оюунанаа чи амьдралд минь өнгө өнгийн хөг нэмж амтат сайхан дурсамжуудыг минь хамтдаа бичилцэж дээ. Дурдатгал дурсамж дүүрэн дурлал минь аавын хүүгийн чадал сориод алс тэртээд нисэж. Чамаар би дутдаг ч, бас чамд баярладаг. Амьдрал гэдгийг анх таниулсан чи минь хүний дээд, хүршгүй оргилуудын нэгэн шүү............


...

. Сэтгэгдэл бичих

2010-08-30 - Марзан залуу

Бид нар өөрсдийгөө зах зээлийн нийгэмд орчихсон яваа л ярьж бичдэг, үнэн хэрэгтээ угаасаа сульдаатай эдийн засаг , жаахан байсан ёс суртахуун 2-оо шороонд хутгаад хаяачихсан социалист нийгэмдээ л явж байгаа шүү дээ. Биднийг хэн удирдаж байна. Нөгөө л мулгуу коммунистууд шүү дээ. Зах зээлийн нийгмийг насаараа харааж зүхэж үзэн ядаж ирсэн тэр коммунистууд шүү дээ. Тэд нар тэгээд зах зээлийн нийгмийг байгуулж чадах уу даа !?

Гайхалтай- бүгдийг нэг дор сайхан өөрчлөөд, таван минутын дараа тухтай сайхан амьдарцгаая. Бидний бий болгосон юм чинь зах зээл мөн- дуртай нь газар шороог зарж, алт угаагаад...

. Сэтгэгдэл бичих

2010-08-28 - Сонирхолтой рестораны тухай

Берлиний нэгэн ресторанд хүний мах зооглуулах юм гэнэ- харин би өөрөө ойлгохгүй байна: Пиар юм уу, эсвэл... За тэгээд, хүмүүс Берлин орвол болгоомжтой байгаарай- сэрсэн чинь бөөргүй байх бий.

Энд

. Сэтгэгдэл бичих

2010-08-25 - найзаа гэж

өнөөдөр унтахгүйгээр шийдсэн бололтой би. хааяа өөрийгөө 3дагч хүн болгон төсөөлж, ярих нь надад таалагддаг. өөртэйгөө чи хэн билээ. яагаад ийм үйлдэл хийв, юу хүсээд байгаа хүн бэ гэх мэтээр ярихад хариулт олдохгүй байгаа юм шиг хэрнээ энэ эмэгтэй чинь яаж байнаа гээд бодохоор бүх зүйлсийг ойлгоход арай дөхөмтэй санагдана. хааяа ингэж төсөөлөх чадвар байхгүй болтлоо төөрөхөд хүний үнэнч найз нөхөд л авардаг тийм үү?

гутлаа даахгүй чирсэн балчир байхдаа учраагүй ч
гурван жил хажууд байсан найз минь
гуниг үргээж, сэтгэл дулаацах үгсийг чи
гуйгаагүй байхад яг олоод л хэлдэг.

...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->