Амьдрах сайхан

2010-08-19 -


. Сэтгэгдэл бичих

2010-08-19 -


. Сэтгэгдэл бичих

2010-08-19 -


. Сэтгэгдэл бичих

2010-08-19 -


. Сэтгэгдэл бичих

2010-08-19 -


. Сэтгэгдэл бичих

2010-08-19 - Төрсөн өдрийн мэнд........

Тэртээ хорьдугаар зууны наяад оны дундуур
Тэр л нэгэн гэр бүлийн эрдэнэ болон ургасан
Хатан завилалтай тэнгэрийн дагина чамд
Халх нутгийн хүү мэнд мэдэн мэхийнэм

Энэ л билигт өдрийг он оноор олонтаа угтаж үдэж
Эгэл амьдралынхаа алдаа оноог эргэцүүлэн тунгааж
Зуны сар шиг зурсхийгээд өнгөрөх орчлонгийн жамыг халж
Зуун зууны хүрдийг энэ л өдрийн төлөө туулан жаргаарай.

Тэр нэгэн бүсгүйд...........





...

. Сэтгэгдэл бичих

2010-08-19 - Анд нартаа.......

Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид

Хүрдэт орчлон эргэж, он жил алславч
Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй
Хүний л дээд, миний л андууд минь
Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь......

. Сэтгэгдэл бичих

2010-08-18 - Каратэчин банди

Хэд хоногийн өмнө бага насныхан болоод сургуулийн дунд насныханд зориулсан онц сонирхолтой Каратэчин банди гэдэг нэртэй кану үзлээ. Харамсалтай нь уг кинонд Өвлийн өвгөн, Улаан Малгайт, далайн дээрэмчдийг оролцуулаагүй байна- кануны хувьд маш том алдагдал гэж дүгнэж байна. Гэвч уг кинонд Өвлийн өвгөний оронд Жеки Чан, Улаан малгайтын оронд Вилл Смитын бяцxан копи-паст оролцжээ. Улмаар уг кино тарган бонус хамах биш, подвалын мухарт мартагдах хувь заяатай эвлэрэх болжээ.

Үйл явдал нь хачирхалтай санагдав: Детройтын негр хүү Дундад улсын зүг ээжтэйгээ явдаг юм байх. Ямар ажлаар, ээж нь ямар мэрг...

. Сэтгэгдэл бичих

2010-08-18 - Зөгийчин өвөө

      Нэгэн өвөөтэй би байнга замаараа таардаг юм- ихэвчлэн нохойгоо салхилуулахдаа, ганц хоёр үг хоорондоо зөрүүлдэг заншилтай. Бараг сайн найзууд болсон гэмээр- тэр хүний гарыг нь барин ажиглавал, хүнд биеийн хөдөлмөр хийж мэддэг шинжтэй. Багшийн маань гартай адил. Нүүр царайг нь ажиглавал, наранд халж салхинд хөрч явсан бололтой. Гутал хувцсаа цэвэр авч явдгаар дүгнэвэл, өөртөө арчаатай, нүдээр нь амьдралын хатуу сургууль давсан, сонирхолтой дотоод ертөнцтэй хүний шинж агуулдаг байв.

      Нэгэн удаа, ой хадаар тэнэхдээ, бороонд цохиулахын алдад анчны овоохойд хорогдов. Тэр өвөө маань ба...

. Сэтгэгдэл бичих

2010-08-17 -


. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->