Амьдрах сайхан

2010-09-07 - Марзан юм



Алхаж байгааг нь ээ. Тархи толгой минь их гайхл0.

. Сэтгэгдэл бичих

2010-09-06 -

Болор тунгалагхан сарны дор
Бодлоон цалгиаж чамайг шүлэглэмээр
Борог шивээн толгой ганхуулж
Борхон намраа чамаар гоёмоор

Тунгалагхан оддын болорхон туяанд
Тураг биеийг чинь налан суумаар
Туурга цагаахан намрын сардаа
Тун чиг сайхан чамдаан зоръё

. Сэтгэгдэл бичих

2010-09-06 - Их Британи Улсын тухай

Энэ бол миний Их Британи Улсын тухай хийсэн тэмдэглэлийн эхний хэсэг нь юм. Ер нь энэ улсын тухай хэд хэд хувааж гаргахаас өөр арга алга. Тэмдэглэлээ цаг тулснаас болж, гарт таарсан дэвтэрт бичиж үлдээсний гай нь одоо гарч ирж байгаа юм. Гэхдээ бичээд болоод байна гэж үзвэл, сэтгэгдэл үлдээгээрэй андаа, тэгвэл чадлынхаа хэрээр бөмбөгдөөд байя.

Энэхүү тэмдэглэл маань миний л харсан Англи улс- ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол, байх хэрэг. Тэгээд бичээд, өөрийн харснаа хэлэлцвэл их зүгээр- андуудад ч бас харь хүний яаж аж суудаг талаар нарийвчилбал их сонин байх болно гэдэгт итгэлтэй байна....

. Сэтгэгдэл бичих

2010-09-06 - Болортунгалаг аа.....

Хурмастаас асгарах бороон дусал - Болортунгалаг
Хуурнаас хөврөх хөнгөн аялгуу - Болортунгалаг
Хүйлэн бодлын шүлгэн эрхи - Болортунгалаг
Хүмүүн заяаны шүтээн эхлэл - Болортунгалаг аа..

. Сэтгэгдэл бичих

2010-09-06 - Больчихож.......

Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

...

. Сэтгэгдэл бичих

2010-09-03 - Мундаг клипын тухай

Байн байн хужаа, со гэсэн уйлсан хөх толботнуудын уйлж майлах дуу сонсогддог- ер нь со хужаа нарыг нь, иргэн хүн бүр үзэн ядах үүрэгтэй юм байх. Яагаад ч юм, бүү мэд. Ихэнхдээ тэд бидний хүүхэнтэй унтдаг, газар шороо худалдан авдаг, биднийг хөөдөг гэх мэт аргумент гаргадаг. Их мун(х)даг залуучууд тэдний дунд бий. 
Гэвч нөхөр генерап Хувьзаяа өгснийг буцааж өгдөг жамтай. Илүүг биш, дутууг биш- яг граммаар нь тааруулаад буцаадаг. Өгч авахын жам.

Жишээ нь нэг гар казакуудыг зайлуул гэж форумуудаар бичдэг боловч, хажуу орцонд амьдардаг хөршийнхөө дэргэд сонин сонин болдог. Гэвч амьдарч байгаа нөхц...

. Сэтгэгдэл бичих

2010-09-03 - Трансформер 3 киноны зураг авалт




Киногоо их зөв аваад байгаа юм даа, энэ нөхөр? Бүр атаархах юм.


. Сэтгэгдэл бичих

2010-09-02 - Амьдрал дундуур туучна....

Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ

Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална

. Сэтгэгдэл бичих

2010-09-02 - Сүүлчийн шөнө....

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...

. Сэтгэгдэл бичих

2010-09-02 - Хагакурэгийн тухай

Нэгэн хүний хэлснээр, ноён Мацугума Кёан олон жилийн өмнө ийм нэгэн түүх ярьсан гэдэг:

“Эмийн эрдэмд танг ин ба ян, эр эм гэж хуваадаг байжээ. Үүнээс гадна, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өөр зүрхний хэмнэлтэй.
Гэвч сүүлийн тавин жилийн дотор эр хүний зүрхний хэмнэл эм хүнийхтэй адил болж хувирсныг би анзаарлаа. Үүнийг анзаарсан даруй эмэгтэй хүнд зориулсан нүдний эмийг би эрэгтэй хүнд өгтөл, тус болсон байв.
Харин эрэгтэйчүүдийн эмийг эмэгтэйчүүдэд хэрэглэтэл, сайжрал ажиглагдсангүй. Энэ учраас эр хүний хат нь суларч байгааг би ойлгосон. Эрэгтэйчүүд эмэгтэй хүн шиг болж хувирсан тул, ертөнцийн тө...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->