Амьдрах сайхан

2014-01-17 - 2014 оны төлөвлөгөөний тухай

Ер нь би блогоо эхлэхдээ тодорхой төлөвлөгөөгүй, бас алсын хараагүй бичиж байсан. Эхэндээ маазрал марзагнал төдий юм бичиж байсан боловч тоглоом наргиан өндөрлөж, сүүлдээ өөрийн сонирхол татдаг, өмнө нь мэдэж байсан бас сүүлд олж мэдсэн мэдлэгээ цэгцлэн, тэмдэглэл маягтай хуваалцан бичдэг болсон. Эргэн харвал, буруу ч биш юм шиг ээ. Харин ч эсрэгээрээ.

Гэвч эхэндээ тодорхой төлөвлөгөөгүй бичдэг байсан. Өнгөрсөн таваас-дөрвөн жилийн бичлэгүүдийг ажиглавал, хэлбэр галбираа олоод, бичлэгүүдийн давамгайлдаг чиглэл нь ч бас тодорхой болоод байх шиг. Уншигч танд одоохондоо ажиглагдахгүй байж мэднэ л...

. Сэтгэгдэл бичих

2013-11-19 - Нэрийг нь санадаггүй кино

Энэтхэг кино л. Нэг роботын тухай. Робот нь харсан бүх хүнийг нэр устай нь таньж мэддэг, хоромхон зуур утасны номыг цээжилсний дараа бөөн хүн ардыг зодож нүдэж, үсчний газар орж, бүх үсчингүүдтэй хамт дуулж бүжиглэдэг. Ямар нэртэй кино бэ.

. Сэтгэгдэл бичих

2013-11-19 - Хөшөөний тухай бодрол

Энд тэнд аялж явах хооронд, энд тэнд хөшөө харагддаг. Хуягт цэргүүд, улс төрчид, үзэсгэлэнт хүүхэн авхай нар, усан оргилуурын мариалаг охид, нуруундаа далавчтай шалдан нүцгэн хөвгүүд гээд. Зарим мангар хүмүүс энэ хөшөөг зүгээр л гэнэт газар доороос ургасан гэж боддог. Зарим бүр мангар ухаантай сэхээтэн маань, бодохдоо зураач барималч боовоо саах хооронд шалдан хүүхэн урлах онгод орсон ч гэж боддог. Аминдаа мангар ухаалаг сэхээтэн өөрийн тархины хэмжээгээ л гайхуулан харуулж байгаа юм л даа, чааваас.

Гэвч бодит байдал тийм биш байдаг. Хөшөө болгон бүтээгдсэн цаг үеийнхээ дүр зураг байдаг. Улс т...

. Сэтгэгдэл бичих

2013-11-15 - Шинэ дүрмийн тухай

Өмнөхөн мангар ухаантай гарууд мэдээллийн сайтуудад хараалын үг хорих гэж билээ. Үүнээс юу олж долоосон бэ гэвэл, иргэд мэдээний сайтуудад сэтгэгдэлд улам их хараадаг болсон. Гайхамшигтай ололт гэж болно- ямар ч байсан хорих гэж оролдсон. Юуг ч хамаагүй, гол нь хорьж л байвал, болоо. ЗГ-т өгөх иргэдийн үнэлгээ таалагдахаа болиод ирэхээр нь хорьдог сэтгэл нь сайхан юм дөө, чааваас.

Тэгсэн нэг мэдсэн чинь, Й бас хэд хэдэн үсэг хорих юм байх. Гоё юм аа, ийм юмны тухай бодоод хорих гэж төлөвлөөд суух цагтай хүмүүс? Бас өөр хийх ажилгүй юм байхдаа. Өөр тэмүүлэл байхгүй юм байхдаа. Бас иргэний үнэмл...

. Сэтгэгдэл бичих

2013-11-12 - Big Data ба мэдээллийн эриний ёс зүйн асуудлууд

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эртний Вавилоны шавран бичгээс эхлүүлэн, 3,5' инчийн диск, видео кассетэд бичигдсэн мэдээлэл нь нийтдээ 50 сая GB болсон байдаг гэдэг. Гэвч сүүлийн үйлдвэрлэлийн 3-р хувьсгалын дараах бий болсон мэдээллийн эринд зөвхөн 2012 онд л гэхэд 2,5 триллион байт мэдээллэл үүссэн байдаг. Харьцуулж үзвэл, Шекспирын бичсэн бүх бүтээлүүдийг тоон хэлбэрт оруулбал, тэр нь 5МБ мэдээлэл болно. Зөвхөн 2010 онд үүссэн мэдээллийг DVD-нд бичиж, дээр дээрээс нь өрвөл, давхарласан багана нь Сар хүрнэ. Сар хүрэхээс гадна, бүр Дэлхий үрүү буцааж өрж болно.

Мөн жилээс жилд бидний үүсгэж ба...

. Сэтгэгдэл бичих

2013-11-11 - Луманн-ыг уншиж эхлэв

Системүүдийн онолын тухай ном. Унших юмсан гэж ч боддоггүй, булгангийн цаанаас нуугдаж хардаг л байсан. Харилцааны системүүдийн тухай мэдлэгтэй эрдэм номтой залуучууд тайлбарлаж өгвөл их баярлах байна.

. Сэтгэгдэл бичих

2013-11-06 - Интэрфэйсүүдийн цуглуулга

Иймэрхүү юм надад их гоё санагддаг. Бас иймэрхүү юмыг сайн мэдэж байх хэрэгтэй- бидний өдөр тутам хэрэглэдэг, бас ирээдүйд хэрэглэх тоног төхөөрөмжүүд модон дээр ургадаггүй, эсвэл тэнгэрээс унадаггүй болохоор тэр. Бидний өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлэх томоохон хүчин зүйл ч болж мэднэ.
Наад захын ийм тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь үй түмэн мэргэжлийн инженерүүдийн ур чадвар, үй түмэн байгалийн баялаг, үй түмэн хөдөлмөрийн цаг нэг л зорилгод чиглэдэг болохоор тэр. Мэдээж дундаж монголын маанаг, гартаа айпод барьснаараа өөрийгөө лагт боддог. Гэвч тийм биш. Айподыг зохиогоод, үйлдвэрлээд, ду...

. Сэтгэгдэл бичих

2013-10-30 - Шинэ болчхож, блогмн

Ер нь харахад, их цэвэрхэн болж байна, Алмасаа. Давраад, мобайл хэлбэрээр орж болдог болгочихвол, нар минь мандлаа. Блогоо орхигдуулаад байгаагийн нэг шалтгаан бол, гадуур их яваад байгаа болохоор тэр. Замдаа бичих юм гарч ирээд л байх юм, түргэн түргэн нийтлээд байвал сайн л байна. Майр даварсан. Гэхдээ бүтэх юм бол Алмаст майр гоё вискэй лонх явуулна шүү!
...

. Сэтгэгдэл бичих

2013-10-30 - Эндерын тоглоомын тухай

Эрт дээр үед жаахан байхдаа, "Эндерын тоглоом" хэмээх нэртэй ном уншиж билээ. Тэр үед би 15-16 насны орчим байсан санаж байна, уншихад сэтгэл догдлоод л байж, юу болох бол гэж гайхаад л байсан. Мөн төгсгөл нь намайг алмайруулж билээ.
Гэтэл кино нь хийгдсэн байх юм, юу болсон бол гэж бас л гайхаад сууна. Үзчихдэг ч юм уу. Мэдээж кино ном хоёр асар өөр байдаг. Номд гоё ойлгомжтой хэлбэрээр үзүүлсэн оршин тогтнолын төлөөх тэмцлийн хурц хэлбэр, мөн тархи угаалт ба идеологи өдөр тутмын амьдралд ямар нөлөөтэй байдгийг харуулах болов уу. Ай мэдэхгүй. Ер нь ойрын үед кино үзэж чадахаа болиод л байна ш...

. Сэтгэгдэл бичих

2013-10-27 -

Идэх малгүй, уух усгүй болж байж хөгжил ярина шүү. Уух ус, малын бэлчээрээ олон мянган жилээр хордуулсны дараа яаж хөгжинө гэж бодоод байгаа бомбоонууд бэ. Монголчууд яг галзуурчихсан. Хэлэх ч үг алга. Бидний хүүхдүүдийн олон үеэрээ хийж бүтээх, идэж уухыг чинь хамар доороос булаалаа даа, та нар ойлгож байгаа болов уу. Хэлэх ч үг алга.

https://www.facebook.com/nuclearfreemongolia/posts/757302960961991

...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->