2013-10-15 - Ойр зуур
"Цасан цагаан ба Ангуучин" гэдэг кино үзээд, нилээд дургүй хүрсэн. Нэг иймэрхүү.
...
2013-09-25 - Залуу зураач (богино өгүүллэг)
2013-09-22 - Намрын дуун
Надаас алсран одох тэр нэгэн дуун
Нар буцахаас өмнө чихэнд минь хоногших гэхдээ
Надаас нойрыг минь булааж, зүүдэнд ч дуурсна
Цонхны цаана сэрчигнэх
Цонхигор улиасны шаргал навчис
Цочих бүрт минь өөрсдийгөө зэмлэж
Цохилох зүрх хүчгүйд өрөвдөн уйлна.
Ай алтан намар
Аялгууг чинь би ер мартахгүй
нэгэн зууны дараа би ахин төрөх биз
нэвсийтэл унасан навчис дунд хөлд орохдоо
энэ л дууг би ахиад сонсоно
тэгээд хэн байснаа санана
...
2013-09-14 - Асуулт-хариулт ангилал нэмэгдэв
2013-09-12 - Нэр үгийн цэвэршүүлэлтийн тухай
Хятадын түүх соёлыг ярилцахдаа, мэдээж хэрэг Монголоо хөндөөд л гарна- дуртай дургүй бидний хөрш, харилцан үйлдлээрээ нэг нэгнийхээ нийгэм түүх соёлд маш их нөлөө үзүүлж явсан. Яг л манай хойд хөрш шиг л. Бидний нийгэмд тулгамдаж байгаа олон юмыг ярьж буу халах зуураа, түүхч маань эртний хятад нэг үг ду...
2013-09-07 - амраг минь болооч
Дэнлүү мэт гэрэлтэх нүдэнд минь дурлаж
амраг минь болооч
Дөлгөөн бор царайг чинь хараад
Дөл мэт улайдаг хацрыг минь санаж
хайр минь болооч
Сорих мэт шулуун харцнаас чинь
Сормуус буулган ичдэг сэтгэлийг минь хайрлаж
дурлал минь болооч
Зүүдэнд минь бидэнтэй ханьссан үзэсгэлэнт шувуудыг
Зүрх сэтгэлээ шингээн хатгасныг минь бодож
амьдрал минь болооч
хэзээ бичсэнээ ч мартаж. гэхдээ нийтлэмээр санагдав. Их л дурлаж явж дээ
...
2013-09-05 - Би талын хүү
Талын жавартаа жиндэж сэрэх би дуртай
Таанын амтат айргандаа согтож дуулах дуртай
Танил болсон намхан толгодоороо тэнэх дуртай
Тавиу уужим хөндийгөөр хараа бэлчээн суух дуртай
Намар эртийн цас шиг цайрах таанын толгойнд дуртай
Намхан толгодын цаанаас мандах улаан наранд дуртай
Нарийн суран жолоо атган галгиулж саахалтаар буух дуртай
Намтар баян нутгынхаа настан буурлуудад золгох дуртай
Тэнгис мэт давалгаалах цагаан зээрийн цахилаанд дуртай
Тэнгэр мэт цэлэлзэх Цайдамын цагаан нуурандаа дуртай
Тэн энгүй бөхөлзөх Цагаан тэмээтийн дэрсэнд дуртай
Тэргэл саранг хээр хонуулсан Баву...
2013-09-02 - Бүтээлч зан чанарын тухай эргэцүүлэл
2013-08-30 - "Дэлхийн дараа" УСК
Хэд хоногийн өмнө Дэлхийн дараа гэдэг кино сонжив. Энэ кинонд Вилл Смит ба Вилл Смитын клон нь тоглодог юм. Кино нь өөрөө 12 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд, томчуул үзэх юм бол бөөн асуудал үүснэ. Кино нь ер нь юуны тухай бэ?
Дэлхий гариг тэр чигээрээ пяарчихсан юм байх- харин дэлхийн хүн ам аль хэдийнээ нэг холхон газар очиж суурьшсан юм гэнэ. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Түүхэн хуудсыг сөхвөл, ийм алхмуудыг хүн төрөлхтөн амжилттайгаар даван туулсан. Английг балиартуулж дуусвал, Америк тив үрүү дүрвэх хэрэгтэй. Харин Америк дүүрээд эхэлбэл, үйлдвэрлэлийн байгууламжуудаа Хятад уруу гаргаа...
2013-08-29 - Хүүхдээрээ сэтгэхүйн тухай
Нэг марзан зан бий л дээ, хүүхдэд. Ажиглах маш сонирхолтой, тэр тусмаа хийтэй ундаагаар дүүрсэн лааз цоорох мэт сэтгэл хөдлөлүүдийг нь. Инээвэл хагартлаа, бархиран орилж, хором төдий уйлах шиг болдог. Хөмсгөө зангидан, эцгийнхээ гарыг цааш нь түлхэж уурласнаа илэрхийлнэ. Нүдээ бүлтийлгэн илбэчний харуулах илбийг харж, үнэнээсээ итгэсэн байдаг. Хүүхэд амттан идэхдээ хамгийн сайн иднэ- идэж байгааг нь харуулахаас илүү сайн реклам гэж бас үгүй. Хэрэв сэтгэл хөдлөл нь хангалттайгаар гадагшилж, өвчигнөж дууссаныхаа дараа нь нам унтдаг. Хүн бүр л ийм байсан- муу ч зүйл биш. Хүүхэд бол хүүхэд.
Гэвч х...