Амьдрах сайхан

2014-08-22 - Ойрын хугацаанд хийсэн ажил



Үүнээс илүү их бий л дээ, гэвч тэр болгоныг рендер хийх ч сонирхол алга. Шинээр нэмэгдсэн уншигчдаасаа уучлал гуйя, ойрд зав муу байгаа тул сонин сайхан юм бичээд суух ч цаг алга. Бүгдэд амжилт!

. Сэтгэгдэл бичих

2014-08-03 - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай

Энэ богино видео зарим бүтэн цаг хагасын баримтат киноноос илүү мэдээлэл хүргэж чадаж байна. 



. Сэтгэгдэл бичих

2014-07-07 - Тунгалаг нүдэн


Одод тусах нуурын мандалд
Орчлонгийн үзэсгэлэн тодорно
Одоо чи миний дэргэд найз минь
Орь залуу насны уянгыг мэдэрч байна уу?

Саран шумбах нуурын хөвөөнд
Салхинд исгэрэх моддын шуугиан
Санаа бодолд ирээдүйг шивнэнэ
Өнгөрсөнг уучлуулахаар аргадна

Өөрийн үзэмжээ нуурандаа шингээсэн
Ганц мод сарны доор үзэсгэлэнтэй
Өөрт минь ухаарал нэмнэ
Ганцаардал бидний сэтгэлээс хулжина

Тунгалаг нүдэн нууранд
Туссан дүрс бүхнийг чи минь хар
Тэнд гоо үзэсгэлэн
Тэнд хүсэл мөрөөдөл бий

Тэнгэрээс асгарах одод
Тэгээд бид
 

Хайрт найз Чимгээдээ зориулав
2014.07.05
Хэнтий аймаг, Хар зүрхний Хөх нуур

...

. Сэтгэгдэл бичих

2014-07-02 - Die Antwoord



Энэ хоёрыг сонсоогүй удаж ээ. Нэг мэдсэн чинь, шинэ альбом гаргачхаж. Хуучин клип нь шүү, шинийг нь одоохондоо үзэж амжаагүй байгаа.
Хамтлагийн нэр нь кириллээр "Ди Антвоорд" гэнэ шүү, Дай-Май биш шүү. Нидерланд гаралтай Өмнөд Африкт суурьшсан Bur (тариачдын) удам юм. Африкаанс, англи, нидерланд хэл нь хоорондоо холилдоод иймэрхүү сонин, донжтой гээч хэл үүссэн.
...

. Сэтгэгдэл бичих

2014-06-10 - It's about time

Зав муудахаар сайхан юм аа, илүү дутуу юм бодолгүй зөвхөн чиглэсэн зүгтээ зүтгэх. Нөгөө талаас мэдээж дутагдалтай: өдөр хоног шуурга шиг хажуугаар өнгөрөөд, нэг мэдэхэд дусал дуслаар хоног сар өнгөрсөөр, эргэж харж амжилгүй байтал жил өнгөрчихсөн ч байх шиг. Гайхаад л байх юм.

Ер нь хийж барьж байгаа зүйл бол их байна. Гэхдээ зорилго бол ганц. Дуртай юмаа хийж байхад учиртай.
...

. Сэтгэгдэл бичих

2014-06-05 - Зараа Муужгай хоёрын үлгэр


Эртээ урьдын цагт нэгэн Зараа амьдардаг байж гэнэ. Төрөл бүрийн зараа байдаг гэлцдэг, гэвч энэ өгүүллийн гол баатар нь байдаг л нэг энгийн зараа юмсанж. Ойн зараа, цөлийн зараа, бас уулын зараа байдаг гэлцдэг л. Яг ямар зараа байсныг хэлэх бэрх, би зарааны мэргэжилтэн биш болохоор хэлж мэдэхгүй юм аа. Тэр зараа байн байн зураг зурж, ой модоор сэлгүүцэн, жимс ногоо түүж иддэг байж. Баян цатгалан амьдардаггүй ч гэсэн, сэтгэл дүүрэн магнай тэнэгэр аж төрдөг байж л. Нэгэн удаа намрын хүйтнээр зараа хатгаа авч хүндээр өвджээ.
Хатгаагаар үхэхийг алдад сайн хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэн өгч,...

. Сэтгэгдэл бичих

2014-06-01 -

Зам дагуух монос модны навчис
Залуу гэнэн нас хоёр адилхан
Хир буртаг сууж амжаагүй нахиа
Хилэн бухимдалд харлаагүй сэтгэл

Цагаахан цэцэгс анхилам үнэрээ түгээж
Царайнд нь үрчлээ суугаагүй охид нүд баясгана
Цагийн эрхэээр дэлбээнүүд унаж
Цайлган инээд чимээгүй мушийлт болно

Үр жимс боловсорчээ гэвч 
Үнэр амт нь бусдаас өөр
Үргэлж холхих машины утаанд 
Үнгэгдэн хордож харласан .....

зам дагуу ургасан мод
залуу гэнэн нас хоёр адилхан


...

. Сэтгэгдэл бичих

2014-05-13 - HR Giger өнгөрлөө...

Хайран зураач. Мань эрт гэхдээ харамсах юм алга өө, хийх гэсэн болгоноо хийж амжсан хүн. Зэрлэг зураач байж билээ.



. Сэтгэгдэл бичих

2014-05-12 - Сайхан хүүхэн сахалтай



Зурагт үздэггүй минь болсон байна. Аймшиг аймшиг. Эндхийн хүмүүсийн баярлаад гүйлдээд байгааг нь нэг л ойлгохгүй л байна шүү. Бодвол сахалд нь гол учир нь байсан байх.

. Сэтгэгдэл бичих

2014-02-10 - "Гүн ухаантнууд" УСК

Ойрд блогоороо орж ирээгүй, хичнээн ч удчихав. Ер нь нэг кино үзсэнээ тэмдэглээд авах минь.
"Гүн ухаантнууд" гэдэг нэртэй кино үзэв ээ хө. Уг кинонд гариг ертөнц чадарч байх юм. Цөмийн зэвсэг хараа хяналтаас гарсан юм уу, бүү мэд. Хүн төрөлхтнийг чадрахын өмнөхөн, Жакарт хотноо хэдэн гүн ухааны оюутнууд цугласан байх юм. Тэд зөвхөн логикоор сэтгэн, хэн газар доорх бункерт хэн амьд үлдэх эртхтэйг шийдэлцэх юм байх. Хүмүүнлэгийнхний тарих ониногооны тухай кино юм болов уу гэж бодтол үгүй юм, бүр үнэнгээсээ болж байгаа юм шиг харуулсан байж.

За манай хэдэн хүмүүнлэгийн малнууд нэг ангид цуглацгаан...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->