Амьдрах сайхан

2009-07-01 - Жилийн өмнөх солиорол

 Гадаадад байгаа надад их сонин санагдаж байна энэ өдөр. Бүгдийг хараагуй нь, оролцоогуй нь миний зүгээс дүгнэлт хийхэд хүрээгүй ч гэж надад хэлдэг. Хараагуй, оролцоогуй боловч, хажуу хүний харцаар л харсан дуулснаа тунгаан бодож, бодогдсон бодлоо илэрхийлхийг хэнч надад хорихгуй биздээ?Нэг талаараа эрх мэдэлтэнгүүдэд байнга хульхидуулаад байхгуй гэсэн нэгэн дохио болсон гэж дүгнэж байна. Нөгөө талаараа хэдэн хийх юмаа олж ядсан залуучуудыг цуглуулаад, баахан хөөргөж байгаад бууны мах болгосон гэж дүгнэж байна. Эрх мэдэлтэнгүүдийн тоглоомонд амь насаараа хохирсон залуучуудaд харамсахаас өөр яа...

. Сэтгэгдэл бичих

2009-06-28 - interior design


3-4 янзын ханын шүүгээ загвар хийлээ илүү дутуу тайлбараар яахав дээ тээ аль нэгээр нь л
гэрээ тохижуулах байх. гэж бодож байна.


. Сэтгэгдэл бичих

2009-06-24 - Тэгш тоот нас

 Би 3 сарын 3-нд төрсөн. Саяхан гучин нас хүрлээ.  Бацкаан байхдаа 2000 он хүртэл амьдарч чадах болвуу гэж байнга боддог байлаа- тэгээд хичээлдээрээ хамраа ухангаа тоолдог байв, би 30 хүрэхэд, 2009 он болно гэсэн үг үү? гэж ангайдаг байлаа. Ер нь тэгж хөгширтлөө амьдрах боломжтой юмуу даа гэж хэсэгтээ бодож, тэгэхэд амьдрал ямар болох бол гэж их төсөөлдөг байлаа. Харин одоо- гадаа 2009 он аль хэдийнээ ирцэн, дундаа орж байна, нөгөөх гайхал айдас хүлээлттэй хүлээсэн 30 нас хүрлээ.  Нэг талаас хархад- тэгш тоотой, гоё тоо юм. Нөгөө талаасаа ойлгомжгуй. Удаан амьдраагуй ч гэсэн тоонд биш, амьдрал...

. Сэтгэгдэл бичих

2009-06-22 - Эрх мэдлийн паралель шугам



Дэлхийн ардчилсан нийгэм Иран Улсыг хараахан цэргийн хүчээр дийлэх болоогуй гэж тооцсон бололтой, Иран Улсыг дотроос нь задлан бутлах ажилгаа өрнүүлж эхэллээ. Бидний бодож байгаагаас амархан юм байлээ тэр нь. Эртний монголчуудын цэргийн ухааны дайснаа дотроос нь эвийг хаглан бутлах эрдэм хэрэглээнээс гарах нь бүү хэл, улам боловсронгуй болсон харагдана. Гэвч ерөнхийдөө чингэсийн үеийн монголчуудын тактик хэвэрээ л... Одооны хүчтэн орнууд харь улс гүрнүүдийг дээрэмдэхээсээ өмнөхөн дотоод байдлыг нь тагнадаг болж. Үүнд хамгын түрүүнд дургуйцсан ардуудыг нь олж илрүүлж, өөрийн талд оруулна. Бачи...

. Сэтгэгдэл бичих

2009-06-22 -



Хэдхэн хоногын өмнө, надад нэгэн орчуулгын захиалга орж ирэв. Даван заалт гэж байх юм, тэр нь. Нэгэн монгол гэр бүл гадаадын нэгэн баян оронд улс төрийн орогнол олгох ба цагаачлах хүсэлт тавьсан боловч, мөнөөх гадаад орон нь тэднийг хүлээн авхаас татгалзсан тул, тэр гэр бүл нь даван заалт тавьж, цагаачлах хүсэлтийг нь дахин харгалзаж узэхийг гуйсан утгатай захидал байв.

Яг тодорхой би нэр усыг нь бичмээргүй байна- угаасаа бичих зуйл маань түүний тухай биш. Харин эх хувийг нь уншихад, сонин сонин бодол бор толгойнд минь орж ирэв. Уншихад, нөгөө л ардчилалын төлөөх тэмцлийг бичсэн байх юм. Бас ар...

. Сэтгэгдэл бичих

2009-06-06 - Дээврийн хучилт, мансард

Сууцаа босгохоос өмнө дээврээ ямар байдлаар хийхээ сонгох хэрэгтэй. Хур тунадас төдийхнөөс хамгаалах дээвэр нь харьцангуйхямд байдаг. Гэвч сууцны гол хэсгийн нэг бүрдэл учраас ихээхэн хүч хөдөлмөр, зардал мөнгө шаарддаг. Тоосгон сууцны нийт зардалд орох дээврийн хийцийн зардал нь сууцны өөрийн өртөгийн 10-15% болдог. Дээвэр нь ханын адил бат бөх хийцтэй, цас болон дээврийн даралтыг даах бүрэн чадвартай, ус чийг болон дуу чимээг тусгаарлах чанартай, хур тунадас, салхинаас хамгаалах, тэдгээрийг тэсвэрлэх, сууцны дотоод дулааныг алдахгүй байх чанарыг тус тус хангасан байх ёстой.
Ер нь сууцны инж...

. Сэтгэгдэл бичих

2009-06-02 - БИЕ ДААСАН БОХИР ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ

 Бие даасан бохир зайлуулах сестем 120 гаруй жилийн өмнө францад зохион бүтээсэн бөгөөд үүнээс өмнө Араб, Турк зэрэг хэд хэдэн ороны эртний орд харшид бие даасан бохир зайлуулах системтэй ижил төстэй технологи хэрэглэж байсан байжээ. Хэдийгээр дээрх систем улам бүр боловсронгуй болж дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгдэх болсон ч манай оронд нилээн хожуу нэвтэрсэн билээ. Ингээд бохир зайлуулах системын талаар тайлбарлъя. Халдваргүйжүүлэгч бохирын систем (septic sewage system) нь 1920 он гэхэд АНУ-д нийтлэг хэрэглээний зүйл болж 1940өөд оноос төвийн холболтгүй газарт баригдсан барилгын хөгжилд ч...

. Сэтгэгдэл бичих

2009-06-01 - HAR ZURAG



Дүрслэх урлаг сонирходог хүмүүст

. Сэтгэгдэл бичих

2009-05-30 - Хар зураг зурах , Харандааны техник




Сайн байцгаана уу надаас их олон хүүхдүүд Дизайнер болох талаар асууж яаж шалгалт өгөх талаар зөвлөгөө авахыг хүсдэг билээ. Одоо сургууль төгсөөд дизайнер болох гэж байгаа дүү нартаа зориулаад хэдэн хичээл нийтлэх гэсэн чинь зав маань болдоггүй ээ. Намайг уучилаарай. Одоо удахгүй Дизайны сургуульд элсэлтын шалгалт өгөх гэж байгаа дүү нартаа зориулаад элсэх суурь шалгалтын нэг хар зураг харандааны техникийн талаар өөрт байгаа нэгэн номоо  GOGO shear дээр байрлууллаа. бага ч болов хэрэг болов болов уу гэж бодлоо. Мөн дизайнер хүний эзэмшисэн байх 5-н зүйлийн нэг нь хар зураг заавал байх ё...

. Сэтгэгдэл бичих

2009-05-27 - Би Нойрны Эм

Би Нойрны Эм

Би

Амтгүй алим, амгүй могой

Буцалсан хөрс, цахарсан хөөс

Гаргүй ноён, ухаангүй гүнж

Дассан ор, дадсан зуршил

Нээгдээгүй нүд, аниагүй шарх

Нойтонгүй бороо, үнэргүй сархад

Өргөст харц, гашилсан хөгц

Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл

Уугисан утаа, омогшсон мансуурал

Хундага ааг, балга бал

Хөлгүй сандал, хүүхэдгүй ээж

Чийглэг инээд, чимх ханиад

Чилгэр гуя, бөгтөр хөл

Ширүүн шороо, шиврээ салхи

Шүдгүй бар, шүүргүй шулам

 

Гэхдээ би

Анхилам үнэр, амтат зоог

Булбарай хацар, даахьгүй гэзэг

Будаггүй хумс, хиргүй дурлал

Гэнэн ааль, мөргүй да...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->