Амьдрах сайхан

2009-07-18 - Судалгаа

 Заримдаа би бичихгуй бол горьгуй нь гэдгээ ойлгодог. Суугаад, бичдэг. Хамаг энэргээ гаргадаг. Заримдаа энэ энэргид автагдана. Баахан зохиож бичнэ. 
Бичих дуртай. Бичих өвчин намдасны дараа тайван сууж, бичсэнээ уншихад сонирхолтой ч юм шиг бодогддог. 
Энэ удаад хадам эхийн тухай бичсэнгүй. 

Хэсгээс нь танилцуулбал: 

XXX

Хар цагаан зурагт нь шуугиан ихтэй, бүдэг бадаг манай төрийн туг, америк канадын тугын өмнө хоёр эмэгтэй ярилцаж байх харагдаж байв.  

-Юугаа днгсоод байгаа юм болдоо, ус тог хоёр хэзээ өгөх гээд байгаа юм болдоо- сонсоор байхын. Муусаан юмнууд, хүн зүгээр суулгахгуй, хамаг баас н...

. Сэтгэгдэл бичих

2009-07-18 - Улаанбаатарт..?

Түрүүхэн Терминаторыг үзсэний дараа сонин бодол толгойнд төрлөө. Ойрын үед их хэмжээгээр цус нөж урсгасан, аймшигын маягын кану моодонд аль дээрээс ороод, бидний өдөр тутмын хэрэглээ болсон ч юм шиг санагдлаа. 
Заримдаа мэдээлэл өдөр тутмын хэрэглээнд багтана гэж нэрлэмээр санагддаг юм. гэвч мэдээллийн үнэн худал гэж байна. Улсаас болж байгаа юм нь мэдээгүй- тэр талаар манай сурвалжлагч нар үнэн бодитоор хэлээд байна уу, үгүй юу гэж хэлмээр санагддаг юм. Ходоодны шархлаа төрөх шиг болов.
Аймшигтай мэдээ. Үер, ган...
27 хүн осолдсон л гэх юм. Харин тэр хүмүүсийн гэр бүлд тусламж үзүүлэх мэтийн, а...

. Сэтгэгдэл бичих

2009-07-17 - Terminator: Salvation

 Терминатор: Аврал гэдэг уран сайхны үзлээ.  Олон хүмүүс Терминаторын үнэн саак нэгдүгээр ангийг үзсэн гэж бодож байна. Зарим нь нэгтэйгээ зэрэгцэх "бүүр ч саак-саак" хоердугаар ангийг нь үзсэн байх.
Заримууд нь бүр донгио гуравдагаар ангийг үзсэн байх юм гээч.Донгио гуравдугаар ангид ирээдүйн эсэргүйцлийн дарга Жон Коннор тэнэг мал байхаас гадна, эмийн донтой больхивтор нусаа хацартаа наасан бомбоогоор харуулсан боловч, Кристана Локены мээм, баc нас сүүдэр хараахан явж амжаагуй Шворц ахын төмөр алхаа бүгдийг засан залруулж чадсангуй. Сайн талууд гуравдугаар ангид бий, жишээ нь: крантай хөөцөл...

. Сэтгэгдэл бичих

2009-07-08 - Чоны сүрэг

 Он жил байшингын оройгоос үсэрсэн амиа хорлогч мэт хийсэн одох юм. Он жил нэг нэгнээ сольж, үе үеээ солих шиг- нэг л мэдэхэд амьдрал өөрчлөгдсөнийг ухаарна. Саяхан л хэдэн мангар бацаануудыг эцэг эхтэй нь толгойгоо унжуулаад тасгын өрөөнд зогсож байтал, одоо тэд насанд хүрч зарим нэг нь мэдээллийн самбардээр: Онц хүнд гэмт хэргэтэн эрэн сурвалжлагдаж байна! гэсэн гарчиган доор өсөж том болсон тэр жаалуудын гэрэл зураг нь харагдана.  Гэмт хэрэгтэнгүүд ч өөрчлөгдөж, би ч бас өөрчлөгдсөн. Боддоо, хэдхэн жилийн өмнө бүх юм өөр байсансан- миний харж байсан нүүр царай бүгд намайг хүндэтгэж байгаа м...

. Сэтгэгдэл бичих

2009-07-07 - Клинт ах

Уншигчиддаа алдарт жүжигчин, Оскарын олон удаагын шагналт найруулагч Клинт Иствудын "Esquire" сэтгүүлд хийсэн ярилцлагыг орчуулан тавилаа. Клинт агааг би хувьдаа их хүндэтгэдэг, гэвч энэ ярилцлагыг уншсаны дараа: Клинт ах хүнд байна шүү!" л гэж бодогдох болов.

 Ямарваа нэгэн том амжилт томоохон бүтэлгүйтэл, эсвэл нэг тиймэрхүү төстэй юмнаас  эхэлдэг юм шиг байгаам.  Миний хувьд, томоохон бүтэлгүйтэл нь миний тоглосон анхны киноны өдрийн үзүүлэлт байсан юм- "Симаррон шилэнд" гэдэг кино. Энэ бол киноны түүхэн дахь хамгын муу кино байж билээ! Би маш их ичиж билээ.
 
Одоо цагийн ихэнх хүүхдүүд мэдл...

. Сэтгэгдэл бичих

2009-07-07 - Сая долларын бүсгүй

 Ойрын үед Оскарын шагнал авдаг канунуудыг туршалга ба шийдэлийг нь сурах маягаар ихээхэн үздэг боллоо. Үүнд хүйтэн харцанд минь "Сая долларын Күүкэн" (Million dollar baby) гэдэг кино өртөв. Уг киног алдарт Клинт Иствуд найруулсан юм. Миний маш их хүндэтгэдэг бүтээлчдийн нэг. Клинт ах Сэржио Леоне-гын хамгын алдарт, зэрлэг гарын вестерн канунууд нь оролцохоос гадна, дараа дараа зэрлэг гарын сайн кино авсан удаатай. Ихэнх хүмүүс найруулагчийг сайн гэж дүгнэхийн тулд мань найруулагч жилд нэг удаа кино авах хэрэгтэй, бүр шаардлагтай гэж үздэг. Уг дүгнэлт тархины даралтны буруу үйл ажилгаанаас яру...

. Сэтгэгдэл бичих

2009-07-06 - Alien vs Predator 2: Requiem

 Тавдахь өдрийн орой "Араатан харийхний эсрэг 2" гэдэг кино сонжлоо.  Кану эхлэхдээ өмнөх, нэгдүгээр канунд хазуулсан араатны биенээс харийн бичкэн бүлтрэнэ.Сансар огторгуйн хязгааргуй орчлонд аялдаг харь гарьгийхан амь насаа алдсан нөхдийхээ цогцсыг хөлөгрүүгээ ямарч шалгалтгуй оруулдаг нь сэдвийг нилээд донгиогоор хөндсөн харагдав.  Тэр араатны дотор сюрприз байгаа ч юм билүү?  Гэвч, магадгуй өөр аргаар киног өрнүүлэх фантазгуй найруулагч ах дүү хоёр цааш нь дэмийрч эхлэв. Ёс заншлын дагуу амь үрэгдсэн араатны биенээс харийн бичкэн баагий төрнө. Бичкэн баагий маань араатных шиг шинэ соёо ба ...

. Сэтгэгдэл бичих

2009-07-06 - Black Thought

 Маргааш гэдэг дахиад нэгэн сонин өдөр болно. Яагаад гэдгийг хэлэх бэрх юм. Гэхдээ оролдье. Саяхан Европын Холбооны хэд хэдэн улс орнууд цагаачдын хуулиндаа нэмэлт заалт гаргаж, ихээхэн чангатгасан юм. Чангатгана гэж юу вэ? Улс төрийн хэлмэгдэлт, дайнаас дөрвөгсөд ба ядуурлын туйлд хүрсэн орнуудаас орогнол хүссэн хүмүүсийг тоотойгоор оруулж эхэлсэн хэрэг. Насыг үнэнгээр нь эмчийн үзлэгээр тогтоох, ярьсан болгоныг нь шалгаж, нэр устай нь тулгаж үзэх, гар хурууны хээ авах, ДНА тулгах гм. 

Надад нэмэлт ажил гарна гэсэн үг. Ажил гэдэг бол сайн хэрэг. Ихэвчлэн монгол цагаачдын орчуулга.  Хараад байх...

. Сэтгэгдэл бичих

2009-07-04 - Баяртай мэдээ

 Ардчилалын төлөө ба шударга нийгмийн төлөө байшин түймэрддэг залуучуудын алтан амь ба шатсан байшингийн төлбөрийг, татвар төлөгч бид бүгд төлөх болсонд элэг нэгтэндээ баяр хүргье! Дэлхийн хамгын ардчилсан, улс орныхоо төлөө өдөр шөнийг мартсан УИХ-ын гишүүн Сайханбилэг-гүай: -Энэ хуулийн төслийг боловсруулж өргөн барихад хэцүү байсан. Манай намын бүлгээс хуулийн төслийг санаачлан боловсруулах ажлын хэсэг байгуулж байлаа. Хохирсон хүмүүст нөхөн олговор олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд хохирогчдод олгох нөхөн олговрын мөнгөн дүн   манай намын хэлэлцэж ба...

. Сэтгэгдэл бичих

2009-07-02 - Хөгшчүүдийн орон биш

 Сар хоёрын өмнө сайтар ажиглан сууж No Country for Old Men киног үзлээ. Нэг талараа- арзас хийсэн аллaгтай кану, нөгөө таласаа хэхэ... юу гэмээр ч юм. Үгүй ээ, үнхээр сайн кино юм.  Миний бодлоор ах дүү Коен муу кану авч байсан түүхгүй. Урлаг хөөсөн хүн бүрийн ажил төрөл тэр  дороо сайхан бүтнэ гэж байхгуй, гэвч урлагын хүн бүр амьдралдаа Big Lebowski-г битгий хэл, Фарго мэтийн канутай зэрэгцхээр ганц кану хийж чадах болов уу, мэдкү.Зарим хүний таамаглалаар No place for old Men Фарго канунаас гоё болсон гэх юм. Санал нийлэхгүй байх амаргуй.  Кануны үйл явдал нь хялбархан өрнөнө: нэгэн анчин ш...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->