Амьдрах сайхан

2009-05-25 - Тэндээс би ирсэн

Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын...

. Сэтгэгдэл бичих

2009-05-25 - Хохирогч гомдоогүй хүчин

А: Юу хийв өнөөдөр? Нэг цонхоор харсан чинь хүүхэдтэй хүүхэн дагаад явж байсан.

Э: Сайн харжийшд. Найзын эхнэрээ. Юм ярьжийсын.

А: Намайг санахгүй байгаанмуу? мангар

Э: Санасийшд чи өөрөө санаку байж.

А: Чи санаку байсым чинь би яаж санадын

Э: Би бол хэн ч биш ш дээ. Чи сануул би санаж болно. Чи үнсэхийг хүсвэл бид үнсэлцэж болно. Санаку байгаанмуу? Чи л тэгсэн.

А: Санажилайна л даа. Засс түүл тээд найзыхаа эхнэрийг хүүхэдтэй нь санаку юу

Э: Хаха. Тэнэгт. Чи л тэгэж бааварладагшд

А: Өөр юу байна?

Э: Мангартаадийлдаа. Би хамт баймаар л байдаг болчжээ. Яахуу ингэжаагаад нээрээ дурл...

. Сэтгэгдэл бичих

2009-05-23 - 1-OROO BAIR HERHEN TOHIJUULJ BOLOH WE?

 

 

Энэ удаад би угсармалын хэмээх тодотголтой нэг өрөө байрны дотоод заслын загвар ямар байх талаар  зөвлөмж өгөхийг зорилоо.  Ерөнхийдөө 70-аад оны эхэн үеэс дизайн урлаг тэр дундаа интерьер дизайнд минималист урсгал нилээн их зонхилж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд энэ урсгал аажимаар зогсонги болжээ. Загвар зохион бүтээгчид энэ урсгалаас аль болох зайлсхийн  өөр янз бүрийн чимэглийн урлаг болон эртний урлагийн хэв маяг хамтатган хийснээр орон зайн төлөвлөлтөд шинэ хэв загвар гаргаж ирсээр байна. Гэвч энэ нь өөр урсгал урлагын хэв маяг огт байгаагүй гэж хэлж болохгүй юм. Гэвч манай оронд...

. Сэтгэгдэл бичих

2009-05-20 - Дахилт алга Дахилт алга

Гадаа, сандал, усан оргилуур, бөөн хүмүүс, гудамжны гэрэл, зам, машинууд, би, чи, тэр, тэд, бид, нулимас .................... ичиж үхмээр юмаа. Ааааааа яагаад иймиймбэ би? Ухраачхысаан. Сэтгэл хөөрлийн дээд цэгний конопыг үүрд унтраагаахаячхысан.

. Сэтгэгдэл бичих

2009-04-14 -

Зурхын хажуугаар би заримдаа бодошролд ордын.
Зэвүүн царайны гангста монгол тарвагуудаа зурж байх хооронд сонин юм толгойнд бодогдлоо л доо.
Cанaлaa хуваалцдаг залуучуудын уншиж яриад ирхээр, эх орондоо яг одоо дутаж буйг нэмээд, илүүдээд дургуй хүргээд байгааг авч хаях юм бол бидний Монгол дахь амьдрал эрс сайжрана гэж боддог юм байна гэж ойлголоо. Би ч бас тэгж боддог, үнэндээ.

Тэр дутаад байгагаа барьж олж, илүүдээд дургуй хүргээд байгаа болгонoo гаргаж хаяхын арга зам нь хүн бүр өөр өөрөөр төсөөлөлж байх нь аргаггуй.
Бодож сэтгэх аргаас гадна, зорилгодоо хүрэх ухаан нь ч өөр өөр,...

. Сэтгэгдэл бичих

2009-04-14 - Шинэ зураг

Сургуулиа төгссөн чинь шал өөр зураг зурдаг боллоо. Гоё-гоё.
Харин хэдэн хоногын өмнө Монгол Германы хамтарсан "Шар нохойн там" ба Паранц Казахстаны хамтарсан бүтээсэн уран сайхны "Ульжан" гэдэг кононуудыг үзлээ. Сэтгэгдлээ удалгуй бичнэ.

Аан, зургын талаар гэвэл... Зургын цомгонд одоо чихэж байна. Багтана байхаа.


. Сэтгэгдэл бичих

2009-03-31 - Гого аниматик

Сонирхолтой хэдэн синематикууд олж үзэв. Хүмүүс сонин сонин юм барималдах юм.

Terminator: Salvation


Wolverine: Origins




Гэхдээ нэг юм маш сонин санагдах юм, энэ баахан хүчирхийлэл майр их харуулахийн? Ертөнц мөртөнц сөнөөл...

. Сэтгэгдэл бичих

2009-03-30 - Утгагүйн утга

Харна,
Нүд асган холдмоор цаанаа л гунигтай харц
Нүглээ нууж чадаагүй дөлгөөн гунигтай мэлмий
Инээнэ,
Эргээд олдохгүй жаргалын эхүүн үнэртэй янжуур
Эцэс төгсгөлгүй гурвалжингийн гуниг үргээсэн уйтгар
Уйлна,
Учирлаа олоогүй хагацлын урам хайрласан шүлэг
Урсаад өнгөрөх амьдралын ухаан амтласан дарс
Дуулна,
Дуусаа нь үгүй хорвоогийн дурлал асгарсан сар
Дурсамж болох үлгэрийн дуу эхлэсэн бадаг ....

гсн ккк за алаа хаясышөө. Шүлэг мүлэг зохиогоод.
Юу болжийно энэ чинь
Яаж амьдрахын.
Гэнэт л ингээд бичигдчихлээшд. Өөрөө өөрийгөө шүүмжилнээ яадын. Нүд асгана гэж юугсэн ч үгийн? Н...

. Сэтгэгдэл бичих

2009-03-27 - Баггуй босогч Desperado

Би нээх их ном аваад байдаггуй юм л даа, ихэвчлэн татаж аваад, гэрийн принтэрээрээ хэвлээд хавтаслаад орхидийн. Гэхдээ байн байн ном авах хэрэг гаралгуй яахав. Эхэлж дэлгүүрт нууцаар уншиж байгаад авдын. Монголд шүү дээ. Гэхдээ герман орны номны дэлгүүрүүдэд тухтайхан сууж байгаад уншиж болдын. Нэн удалгуй хөлөрсөн хүйтэн саварт минь нэгэн нимгхэн ном баригдах нь тэр.

Роберт Родригес, Деспэрадо гэсэн гарчигтай ном байв.
Мань эр өөрийнхөө алдарт найруулагч болох замаа тодорхой бичсэн байх юм. Сонорхолтой санагдаад, тухлан уншиж эхлэв. Өөртөө олон тонны жинтэй хэрэгтэй мэдээлэл хүлээж авав.
...

. Сэтгэгдэл бичих

2009-03-26 - Kunio Kato

Ипон күүкэлдэйн коно юугаараа онцлог бэ? Нарутамрута, Юугимуги. Бас лаг том хөх нүдтэй эр эм нь мэдэгдэггүй дүрсүүдээр, тиймүү?
Тэгсэн чинь саяхан Кунио Като гэдэг уран бүтээлчийн бүтээлүүдийг харах боломж гардым байна. Эхэлж бодохдоо: За нөгөөх л бүлтийсэн нүүрнүүд үү... гэж бодтол, маш том эндүүрч андуурсан байв.

Мань эр Оскарын шагнал авсан юм байна, бүтээлээрээ.

Кунио Като: Website

Оскарын шагналт коно нь:
(2-р хэсэгтэй)

1.


2.



Тэр дундаас өөр хэдэн бүтээлүүд нь юутубаас олов, хөөрхөн л юм байлээ.



...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->