Амьдрах сайхан

2013-01-16 - Салхин сэнс /Шинэдээ зориулав/


Чамайг явдаг тэр өдөр
Сэтгэлдээ би салхин сэнс барьсан
Сэрүүн, дулаан, ширүүн, зөөлөн
Зүг бүрийн салхи бүхэн
Чиний албат болсоныг би мэдсэн

Хацрыг минь  нулимс зүсэн урсахаас өмнө
хатааж бай гэж захьсан бүлээн салхи чинь
Хажууд үргэлж явдаг болохоор би уйлахгүй
хайруузай гэж өвлийн салхинд чи хэлсэн болохоор
хахир өвлийн хүйтэнд би даарахгүй

Салхи салхины эзэн болохоор явчихсан найз минь чамайг
Санахдаа би уйтгарлаж үзсэнгүй
Сар алсарч ганцаардаж байсангүй
Сайхан дурсамж шингээсэн захиа чи тэднээр дайж
Салхин сэнс минь тэдний аясаар эргэлдэн надад уншиж өгнө







...

. Сэтгэгдэл бичих

2013-01-16 - "Улаан октябрь"-ийн тухай

Шинэ үеийн тагнуулын сүлжээ ба кибер довтолгооны арга барил. Линкээр ороод, Зүүн дээд талд нь хэлээ сонгож болно- герман, англи, параанц.



Довтолгоонд өртсөн байгууллагууд:Төрийн байгууллагуудДипломат харилцааны байгууллагууд / мэдээллийн албаСудалгааны хүрээлэнгүүдХудалдааны байгууллагуудЦөмийн ба энергийн судалгааны байгууллагуудГазрын тос ба газрын хийн компаниудСансар нислэгийн төвүүдЗэвсэгт хүчний байгууллагууд ба батлан хамгаалах албадуудтай хамтран ажилладаг зэвсэг үйлдвэрлэгч компаниуд
Эндээс...

. Сэтгэгдэл бичих

2013-01-13 - "Шал" киноны тухай

Ермек Түрсүновын хоёр дахь уран бүтээлийг нь хэд хоногийн өмнө сонжив. "Шал" нэртэй бүтээлдээ найруулагч хүн амьтнаас зайдуу оршдог тосгоны өвгөн, ач хүү, ач хүүгийнх нь ээжийнх нь амьдралыг харуулна. Киноны өрнөл эхэндээ жаахан хуурайдуу, удаан өрнөх боловч, киноны дундад үйл явдал өрнөн, өвгөн ба зэрлэг байгаль буюу тал нутаг хоёрын тэмцлийг харуулдаг.

Ер нь юманд дэс дараа гэж сайхан. Түрсүновын анхны бүтээл болох "Бэр" киног гарсны дараахан найруулагч "шинэ Имамура" хэмээн өргөмжлөгдөж, найруулагчийн хувьд их ирээдүйтэйгээ харуулан баталсан. Гэтэл нэг мэдсэн чинь, хоёр дахь бүтээл нь бэлэн...

. Сэтгэгдэл бичих

2013-01-12 - .............

Энэ блогтоо л учиргүй хайртай юм уу даа. Өөр блог хамт бичдэг ч анх бичиж эхэлсэн болохоор тэрүү энэ блогтоо арай чин сэтгэлээсээ хандаад байх шиг. Өнөөдөр яагаад ч юм маш их зүйл бичмээр санагдах. Эргэн тойронд баяр баясал, уйтгар гуниг, аз жаргал, хэрүүл тэмцэл үргэлжилсээр л боловч би ганцхан миний л өмч байж чадах ядруухан хэдэн шүлэгээ бичсээр л байх нь сэтгэлд хичнээн амар амгаланг авчирч төвшитгөдөг гэж санана. Миний л гэх бүхнийг агуулж байдаг блогтоо, мөн намайг ойлгохдоо ойлгож, ойшоохдоо ойшоож байдаг блогийн нөхдөд талархаж байгаагаа хэлэх гэсэн юма
...

. Сэтгэгдэл бичих

2013-01-12 - Хааяа

Хааяа
Харуй бүрийгээр зөрж өнгөрөх нэгний сэтгэлийн
Хашгирааныг би олж сонсдог
Харцаа тэр надаас бууруулах мөртлөө
Хамт алхахад минь төвөгшөөхгүй

Харанхуйгаас эмээхдээ биш
Харин ганцаардалд живэхгүй гэсэндээ
Хар малгайгаа доош нь дарчихаад
Хань бараа болон алхдагыг нь би ойлгодог

Өдөр бүр энэ л зөрлөг дээр таараад
Өрөвдөхдөө би хамт удаан алхдаг
Үг сольж үзээгүй ч бид нэгнээ танина
Үнэндээ намайг өрөвдөхдөө л тэр үүгээр явдаг санж



...

. Сэтгэгдэл бичих

2013-01-06 - Цензурын тухай No. II

███ █████ █████ ███████████ Алтанхуяг ██████ █ ████ ██████████ УИХ ██████ ████ █████████ ████████ давхар стандарт ███████ ███████ ██████ ██████████ ███████ ██████ █████ ████████ █ алт ███ ███ ██████ ████████ █████ █████ ████ ██ █████████ █████ ██████ ███ Элбэгдорж █████
███████████ ██ Айвенхоу Майнз ████ █ ████ ██████████ ██████ █ дэмийрэв. ███ █████████ ███████████████ ███████ ██████ ██████████ ███████ ██████ █████ ████████ ████ ███ ██████ ████████ █████ █████ ███████ █████████ █████ ██████ ███ тархины суулгалт өвчин.

██████ Оюу Толгой ███ █████ Рио Тинто ██████████ █ цөөнхийн ашиг сонирхол ██...

. Сэтгэгдэл бичих

2013-01-03 - Чи


Өнгөрсөнд орхисон бүхний хэлтэрхий
Өнө мөнхийн дагуул
Өөрөөсөө нууж нэг мартах
Өөртөө илчилж нэг шаналах
Өрөөлийнх биш хэрнээ
Өнөөдөр би аялж чадахгүй аялгуу минь

Сонсгол бүлээцүүлэх чиний эгшигт
Согтуу явсан үе зөндөө олон
Сонгосон замаас хааяа урвуулан
Сороод дууссан тамхи шиг хаясан өдрүүд ч олон
Мартахаараа айлгаж чамайг дэргэдээсээ уямаар
Маргаашаа бодохдоо эргэж харалгүй явуулмаар чи минь

...

. Сэтгэгдэл бичих

2013-01-03 - Амархүүгийн тухай сонирхолтой

Биеэ маш сайхан авч явдаг, бидний соёлыг их зөв талаас ойлгуулан харуулчхаж чаддаг залуу байна aa.




. Сэтгэгдэл бичих

2012-12-31 - Ганц л зүйл гуймаар байна

Шинэ оноос ганц л зүйл гуймаар байна. Мөрөөдөж чаддаг, баярлаж чаддаг, гомдохдоо асгаруулан уйлж чаддаг, өөрийгөө амьд гэдгээ ойлгож мэдэрдэг хэвээрээ баймаар байна. Өөр хүсэх зүйл үнэндээ алга даа.

. Сэтгэгдэл бичих

2012-12-30 - Хязгаарлалын тухай

Юм юманд зах хязгаар гэж байвал, сайн байдаг. Үүний зөв бурууг шалгахын тулд, нэгэн дизайнерыг дуудаж, санхүүгийн асуудалд гар татахгүй гэж төсөөлөн бодоод үзье. -Алив та надад нэг сайхан, гайхамшигтай дизайн хийгээд аль.
-Болно болно гэж, дизайнер хариулж л таарна.
-Бид таныг ямар нэгэн зүйлээр боож хаахгүй.
-Гайхамшигтай. Намайг бүх амьдралын туршид боож, хязгаарладаг байсан. Одоо ёстой нэг сайхан дизайн гурилдуулаад орхиё!
-Нэг л болзол байна.
-Тэр нь юу бэ?
-Та дэлхийн хамгийн-хамгийн-хамгийн сайн дизайн хийх ёстой.
-Аан... Юу? Юу л даа...
-Харин бид танд ямар ч хязгаарлал тавихгүй.    
Га...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->