Амьдрах сайхан

2013-02-23 - Онцлог ба зарчим

Дизайнер хүн өөрийн гэсэн зарчим болон өөрийн мөрддөг онцлогтой байвал их сайн байдгийг олж харлаа. Бусад шиг дурайн дүрсэлж ядахын оронд, өөрийнхөөрөө сэтгэн дүрсэлж байвал оновчтой шийдвэрүүд өөрөө гарт орж ирдэг юм байна. Өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлчээс онцлог бүтээл гарахын хажуугаар, онцлог үгүй уран бүтээлчээс онцлог үгүй л бүтээл гарна. Эсрэгээр биш.

Хэрэгцээтэй гоё зарчмуудын дунд эхний арван таталбар болон хар зургуудыг шууд хогийн саванд хаяж, зөвхөн 11 дахь хувилбарыг нь сонгох. Эсвэл цагаан, улбар шар ба хар өнгөтэй ажиллах (над шиг). Энэ нь бас хязгаарлалтай холбоотой- хязг...

. Сэтгэгдэл бичих

2013-02-21 - Дурсамж

Тав- зургаан жилийн өмнө болсон явдал байх аа. Нэгэн маш сонирхолтой зураачтай танилцаж билээ. Тэр өдөр зул сарын баяр- шинэ жил ч билүү, ямар ч байсан өвлийн баяр дөхсөн байсан. Гэрийнхэнтэйгээ утсаар ярьж баяр хүргэж дууссаны дараа, халаасандаа сохор зоосгүй үлдэж билээ.

Өөр шигээ бусад ядуу зураач оюутнуудтай нийлж, ярьж хөөрч, нэг нэгнийхээ нийтийн байрны өрөөгөөр орж гаран, зургуудыг нь үздэг байв. Нэг ёсны үнэгүй үзэсгэлэн - бүр уран бүтээлчийн өөрийнх нь тайлбартай. Дараа нь бид бүгд хэдэн зоосоо нийлүүлэн цуглуулаад, нэгнийгээ дарсанд гүйлгэнэ. Тэгж л баяраа тэмдэглэгдэнэ дээ.

Зураачды...

. Сэтгэгдэл бичих

2013-02-17 - Сарын ажил

Нэг мэдэхэд сар өнгөрчхөж. Цаг хугацаа яасан ч түргэн урсдаг юм. Аймшигтай, үс арзаймаар. Сарын өмнөх гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөгөө хартал, 50/50-тай л явж байх юм. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ур чадвараа хараад инээмээр ч юм шиг, ур хүрмээр ч юм шиг. Нарийн бичигчтэй болох юмсан.

. Сэтгэгдэл бичих

2013-02-15 - Австрийн тухай богинохон

Саяхан усны хувьчлал гэж нэг том юм болов, Австри улсад. Хүмүүс гайхна байх, усыг яаж хувьчилдаг юм гэж. Тэр бол бодсоноос их амархан. Баяр болохоос өмнөхөн сэмээрхэн нэг хууль батлуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт татан анхаарлыг сарниулах мэт, арга мундах биш.

Энэ удаад бүтэлгүй байсан л даа, ойлгомжтой. Австричууд биднийг бодвол байгаа юмандаа эзэн шиг эзэн байгаад сурчихсан, зовлон жаргал амсчихсан ард түмэн.
...

. Сэтгэгдэл бичих

2013-02-04 - шартаж байгаа нь энэ үү?

уучилсан мөртлөө
уулзахгүйг хичээн
харц доогуур зөрөх болгондоо
хайр биш үзэн ядалт зүрхэнд асахыг мэдэрнэ.

Харь холын болчихсон инээмсэглэлийг чинь
Харах тоолонд дотор давчдан
Уйлмаар эсвэл
Уурлаж хараан зүхмээр

нэгэнтээ минийх байсан чиний
нэрж исгэсэн дурлалын дарсанд
хэт их согтоод
хэтдээ шартаж байгаа нь энэ үү?



. Сэтгэгдэл бичих

2013-02-03 - Джанго киног үзэв

Сэтгэгдэл маш өндөр үлдэв. Киноны өггүүлж буй цаадах утгыг нь ойлгоход, АНУ болон 19-р зууны дэлхийн түүхийн өргөн түүхэн мэдлэг хэрэгтэй болохоор, тайлбар маягийн юм бичмээр санагдав. Надад тэр мэдлэг нь нуулгүй хэлэхэд байгаа. Гэвч тэрийгээ дараа нь тухтайхан шиг бичье.
Зарим хүмүүс Тарантиногийн киног хэт урт болсон гэж байхын. Надад лав тэгж санагдаагүй- харин ч эсрэгээрээ. Хэтэрхий богино санагдсан. Мань найруулагч "Ingloriuos Basterds" киноныхоо алдааг сайтар засаж байгаа нь сайн хэрэг.

Хэд хэдэн но байна. Нөхөр Тарантино үргэлж өөрийн кинондоо нэгэн дүр тоглож, баахан мазардаг. Гэвч энэ...

. Сэтгэгдэл бичих

2013-01-31 - H.265

ITU шинэ h.265 кодекийг баталлаа. HD дөнгөж гарч билээ, өчигдөрхөн мэндэлсэн юм шиг л санаж байна. Аймаар юм өө, HEVC гэж.

. Сэтгэгдэл бичих

2013-01-22 - Starcraft 2: Heart of the Swarm



Близзардынхан буруу л юмаа хийгээд байх шиг санагдаад байх юм. Яагаад кино хийхгүй байгаа туучийнууд бэ.

. Сэтгэгдэл бичих

2013-01-22 - "Apokalypse Now! Redux" уск

Хүн бол муу ёртой араатан. Түүний муу ёртой сөнөөгч чадавхыг чиглүүлэн зохион байгуулах хэрэгтэй.
Жозеф Конрадын захианаас, 1899 он
Аль эрт дээр үеэс энэ киноны тухай бичих юмсан гэж бодож билээ. Нэрээсээ эхсүүлэн, тун амаргүй кино. Нэгт, нэр нь л гэхэд тун амаргүй. Apocalypse гэдэг үг нь ертөнцийн сөнөл, төгсгөл, бурхны шийтгэл хэмээн орчуулагддаг. Харин "Now!" гэдэг нь нэмэлт нь: Одоохон, нэн даруй, алив гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл, ертөнцийн төгсгөлийг одоохон, нэн даруй болох ёстойг зөгнөн шаардсан нэр гэж ойлгож болно. Харин монголчлохоор, "Eртөнцийн төгсгөлийг аль!" гэх юм уу? Чихэ...

. Сэтгэгдэл бичих

2013-01-17 - GoPro 3 Black Edition-ы тухай



GoPro3 Black Edition-ыг хэд хоногийн өмнө сонжив. Black гэдэг нэрээс өөр сүрхий их өөрчлөлт болон Мэдээж хэрэг, GoPro бол өөрийн сул болон давуу талуудтай бүтээгдэхүүн. Хагас мэргэжлийн талбар дээр бол давгүй, гэвч өндөр шаардлага бол хангаж чадахгүй.

Давуу талууд:
Авсаархан, жижигхэн, хөнгөн. Ашиглахад маш амархан: 2-хон товчлууртай, бас өөрийн программ хангамжтай. Уг программ хангамжид framerate-ээ өөрөө тохируулж болох бөгөөд, тэнэг хүн ч учраа олоод, framerate-ээ сонгоод залчих боломжтой.

Дутагдал:
Солигддоггүй дуран. Өдрийн (нарны) гэрэлд л сайн зураг гаргана, аппаратын ISO аль эс...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->