2010-10-12 - Тэр надад таалагдаагүй.......
Тэнэглэл дүүрэн үгс нь
Тэгш бус бие нь
Тээр болсон хандалт нь
Тэвэрт ихэдсэн шунал нь
Тэр надад таалагдаагүй
Үнэндээ надад таалагдаагүй
Үхэр тэрэг шиг явах нь
Үйлийн үр шиг ярих нь
Үзэх нүдийг үргээх нь
Үнсэх уруулыг зугтаалгах нь
Үнэндээ надад таалагдаагүй
2010-10-11 - учирлахуй
давчуухан үүрэндээ тогтоно гэжүү дээ
дасаж ээнэгшсэн бүхэн нь тэнд ч
дагуулаад нисэх хань нь тэнгэрт шүү дээ
цэцэг бүхэн өөрийн үзэмжээр хараа булаав ч
цэмцгэрхэн гоо далийг гүйцэнэ гэжүү дээ
цэнгэл хөөсөн залуу нас урсавч
цээжиндээ нэгийг л агуулна шүү дээ хүний үр
амьдрал надад гунигтай санагдасны төлөө
айж сандраад хэрэггүй ээ та минь
амрагаа гэх сэтгэл надаар дүүрэн болохоор
ахархан хугацаанд л би уйтгарлаж байгаа юм
хорвоо надад давчуу бодогдосны төлөө
хорин хэдэн насыг минь зэмлээд хэрэггүй ээ
хонгор сэтгэл минь алсхан болохоор
хоосон бие минь л энд шүү дээ.
...
2010-10-09 - Дараагийн өдрүүдэд...
2010-10-09 - Хөшөөний тухай
2010-10-07 - Тэг цэг хоёр
Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү
Тэгийн чанараас цэг үүсэх үү
Тэг, цэг хоёр
Тэгээс эхлэдэг хорвоо
Цэгээр дуусдаг гэж үү
2010-10-07 - Эх орны дуудлагыг яах бэ.?Одоо явах уу? , дараа явах уу?
2010-10-06 -
2010-10-06 - Р.ЧОЙНОМ : НАМРЫН ТУХАЙ БОДОЛ
Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.
Н...
2010-10-06 - Тал нутагт минь ирэх намар...
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио
Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио
Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж
Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч
Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио
Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж
Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч
Цантаж бөмбийсө...
2010-10-06 - Би нутгаан эргэлээ........
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа
Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ
Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өвөртөлж хонолоо
Үүлсийг хормойдох Сансар хайрхан минь өглөө сэрээлээ
Үд дундын морин салхин Чойрын Богдод минь мөргүүллээ
Үлэмж яруухан миний л нутаг хүүгээн тэтгэж өндийлгөлөө.
Би нутгаан эргэлээ.
Билигт өдрийн нарыг тойруулж эр...