Амьдрах сайхан

2010-10-23 - ...................

Салхинд савлах гудамны гэрэл доор
Сарны хэлтэрхий түүхээр зүүд эргэлдэнэ
Сандалын хөлд хөглөрөх шаргалхан гуниг
Санаашрих төдийд хуйлран босно.

Хялмаа төдийхөн хаялах хүнгүй гудамд
Хялгасан итгэлээ хайн хайн бидэрнэ
Хямруу бодлын хүйтэн шамрага эргэхэд
Хяруут өглөө хаалганы өмнө ганцаар зогсно


. Сэтгэгдэл бичих

2010-10-22 -

Уул, үүл, газрын нийлэх гунигтайхан хаяа
Уймарсан сэтгэлийн наран алсарах зүг
Улааран туяарах тэнгэрийн наахантайд
Улирч одсон дурлалын минь уяхан дурдатгал нь яваа болов уу

. Сэтгэгдэл бичих

2010-10-21 - Гайтайн......

Хараал идсийн. Ёоооё ёстой. Хэлэх ч үг алга.

. Сэтгэгдэл бичих

2010-10-18 - Сайхөөөөөөөөөөөөөн.........

Тэр бүсгүй нэг л дотно. Урьд эртний танил шиг.  Зөөлөн аядуухан ааль, намуухан атлаа донжтойхон яриа. Бага зэргийн ичингүйрсэн инээмсэглэл. Тийм ээ.............................

. Сэтгэгдэл бичих

2010-10-17 - Захиа ирэв

Хөгшөөн, бодоод бодоод үзлээ л- Монгол соёл гэж юу байдын? Хамаг юм үүнээс эхэлдэг гэдгийг ойлголоо. гэхдээ Монгол түмний соёл гэж хаа сайгүй орилолдоод байгаа хэрнээ цаанаа шал дэмийрсэн нөхдүүд байдаг биздээ. Шаадаг хэдэн гарууд- монгол гэсэн хэрнээ, монгол бичгээ ч мэдэхгүй, эсвэл хэлээрээ ч зөв ярьж чадахгүй байгаа шд үнэндээ. орос хужаа н мэдэгдэхгүй. соовист ч гэх шиг, шокоол ч гэх шиг.

Эсвэл бидний соёл моёл хэл хил мал гэж бүлтрээд байгаа хэрнээ? Айн.
Монгол угсаатан гэхээр дээлээ тодрох юм байх. Тэр нь дээл. Өнөөх дээл нь ч монгол биш, хужаа. өөр юу байгаа билээ? дээл битгий өмс гэж ш...

. Сэтгэгдэл бичих

2010-10-16 - инээхсэн

инээхсэн
ичгэвтэр зүйл надад олон тохиосон ч
инээмсэглээд л өнгөрдөг сэтгэлийн хаттай
эгэл нэгэн бүсгүй байхсан

өнгөрсөн бүхнийг нэхэн хэлэлцвэл
өнөөдөр жаргах хүн бий гэжүү дээ
өрөөл бусдаар зэмлүүлэхгүйгээр
өөртөө үнэнг хэлж чаддаг би

алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ

хааяа
харанхуй дотортой муйхархан үгс
хавирга нэвт цоолоход
хар дарж зүүдэлснээс дор болох юм

...

. Сэтгэгдэл бичих

2010-10-15 - эрч хүч

өчигдөр манай нэг найз орифлэймын сургалтанд суугаад өгөөч гээд гуйхаар нь заза гээд очлоо уг нь тэр орифлэймд нээх дуртай бишэлдээ нээх ядаргаатай санагдаад байдгын гэхдээ яахуу найзыгаа бодоод очсын тэгсэн тэр сургалтанд чин бодсоноос бүр олон хүн байхын бараг хүн очдоггүй болоол гуйгаад байгаам байх гэж бодсон чин харин том зааланд багтахгүй олон хүн байдаг байншд тэгээд л нэг эгч лекц уншиж байна өөрийнхөө амьдрал дээрээс л жишээ аваад яриад л байхын хамгийн гол нь тэр эмэгтэй маш их эрс хүчтэй бас их шуналтай, хүн гэж тийм л байж хүссэндээ уг нь хүрдгийн байна мань мэтшиг завгүй гэсэн н...

. Сэтгэгдэл бичих

2010-10-14 - гарчиггүй

хүмүүс намар болжыно нтр гээл яруу сайхан юм бичээл байхын гадаа 2ын хооронд хүйтэнч биш дулаахан ч биш өдрүүд үргэлжилсээр л хэн нэгэн хүнд хайртай байсан бол энэ өдөр болгон гоё л байхсан байх /за тэр хайр ч яахуу ккк/
одоо бол өдөр хоног зүв зүгээр л урссаар л хийж бүтээж байгаа юм бараг байхгүй бодол дотор эмх замбраагүй их олон юм байнга бодогдохын гэхдээ энэ олон юмыг цэгцлээд нэг сайхан амьсгаа авч байгаад зорилгыхоо төлөө хэсэг идэвхитэй амьдарияа тэгжийтал хавар болж бүх юм шинээр эхлэх байх энэ өвөлдөө ичээндээ орж нам гүм баймаар байна блогоо бичээл ажлаа хийгээл явана да

...

. Сэтгэгдэл бичих

2010-10-13 - Хялбархан номын тухай

Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарц...

. Сэтгэгдэл бичих

2010-10-12 - Мартахын аргагүй...

▌.
Мартахын л аргагүй миний л амраг нь
Марал цагаахан шөнийн уянга нь л билээ л
Манант цэнхэрхэн нугын уясал нь л билээ л
Магтаал багахан шүлгийн уярал нь л билээ л
Мартахын л аргагүй миний л амраг нь

Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь
Салхин сайвар намрын гуниг нь л билээ л
Саран бүүдийсэн тэнгэрийн од нь л билээ л
Самсаа шархируулсан хагацалын дурсамж нь л билээ л
Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь

▌▌.
Тэргэл сар шиг миний л зүрхэнд мандсан
Тэр л нэгэн бүсгүйг хэний ч охиноор орлуулахгүй
Тэнэглэл дүүрэн орчлонд тэнэж би төөрлөө ч
Тэнгэрийн доор мөнхрөх хайраа бөхөөхгүй

Ганц л олдсон эрдэнээ...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->