Амьдрах сайхан

2010-11-28 - өөрөөсөө нуухсан

яагаад .............
ярьж хэлж байсан бүхэн чинь утгаа алдаад
янаг хайрын харц чинь хөрчихсөн юм бэ

яагаад........................
явахдаа хүлээх итгэлийг авчихаад
ямар ч үг хэлгүй холдсон юм бэ

үйлдсэн гэм бий бол
өөрийгөө зэмлээд уйлахсан
өнчрүүлчихсэн зүрхэнд чинь
өрдсөн гал чинь хэвээрээ байна одоо ч

үгүйлэхдээ асгарсан нулимс минь
үнэгүй байгааг
өнөөдөр чи минийх биш болсоныг
өглөө болгон шивнэсэн үгс чинь замхран одсоныг

өөрөөсөө би нуумаар байна

...

. Сэтгэгдэл бичих

2010-11-25 - бахархмаар байна

өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Монгол ороноороо, монгол хүний чадавхийг улам бахадмаар хэ хэ. Хэдийгээр өчүүхэн зүйл ч би энд байгаа хэдэн оюутнаараа маш их бахархаж байна. тэд хэний ч шаардлага шахалт, дэмжлэггүйгээр тусгаар тогтнолын өдөр зориулсан бяцхаан тоглолт сургууль дээрээ зохион байгуулсан юм. Мэдээж эндэхийн бусад орос, хятад, солонгос, герман оюутнуудад сонирхолтой байсан нь маргаангүй. 20 ч хүрээгүй эдгээр хүүхдүүд өөрсдөө бүжгийнхээ хувцсыг оёж, өөрсдөө бүжигээ дэглэж, понограмаа бэлдээд тоглолт хийсэн хэ хэ. хамгийн гайхалтай нь Монгол ардын бүжгийг этно рок чиглэлийн аяа дээр бүж...

. Сэтгэгдэл бичих

2010-11-25 - Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...

- Чамд хүний доодох байна уу?
- Байна
- Тэгвэл гарга
- Болохынмуу?
- Болнооо болно......... Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү.
- Хүүе яаанаа би барьлаа
- Бааааааарих ч яах вэ барина. Тэгээд чангарч байна уу? 
- Чангарч байна.

. Сэтгэгдэл бичих

2010-11-24 - I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel

Uureer tariagaa uurtuu hiine. Odoo bi yaah ve? Tsag ni bolchih vii geed noir hurkuunee. Gsnees tariag zaaval dooroos ni deesh chigleltei hiine gsn yum bdaggui biz dee. Bi deerees ni l harj chadah bolohoor deerees ni dooshoo shahchih uu? Ali ni uvduh bol? Meddeg hun bval helj ugvul ami avragdlaa. Yalanguya HUU chi TANGARAG URGUSUN EMCH hun shuu!!!   Tiimees shaardaj bna....

. Сэтгэгдэл бичих

2010-11-24 - ганцаардлын шалтгаан

хэзээний л дурлалд согтчихсон байдаг
хэврэгхэн зүрх томоо суугаад
хэнийг ч гэж шаналах сэтгэлгүй
хээнцэр сээтэн харцнаас өөр нүгэлгүй
хэрсүү нэгэн бүсгүй болж



хэдэн хоногийн өмнө шүлэг бичих гэж оролдон суулаа. Дээр байгаа мөрүүдийг бичиж байхдаа ямар их ганцаардаж байгаагаа ойлголоо. Хүн яагаад ганцаарддаг юм бэ? Яагаад энэ аймар мэдрэмж нас нэмэгдэх тусам улам их болдог юм бэ. Их удаан энэ талаар бодлоо. Би чинь бараг л төрөлх хотдоо байгаа хүн шүү дээ. Гэтэл гэртээ ч гудамжинд гараад явахдаа ч асар их гуниг ганцаардлыг мэдрэх юм. Өөрийгөө сатааруулан улам ихийг хийх ёстойг мэдэж байвч яаг одоохо...

. Сэтгэгдэл бичих

2010-11-24 - Хөрөнгө оруулагчийн хувьд

Сэрсэн даруй, өнөөх дайн маань юу болж байгаа билээ гэж нэг харлаа. Хэн нэгэн дайныг зогсоож могсоож, дундуур орж бантан зуураад байгаа юм биш биз гэж, жаахан сандарлаа. Тэгсэн чинь, нээрээ:
http://www.goldprice.org/

Ер нь дайн ашигтай гэж яриад л байдаг, яс юман дээр ямар ч өсөлт гарахгүй л байн шдэ. Бичил хөрөнгө оруулагчийн хувьд, дайнд итгэх итгэлээ алдлаа.
...

. Сэтгэгдэл бичих

2010-11-24 - Гарчиггүй бичлэг

Цаг хугацаа бол хамгийн аугаа шинэчлэгч Фрэнсис Бекон
За ойрд бичлэг оруудах битгий хэл блогруугаа ч орж ирээгүй маш их удчихаж. Өнөөдөр яагаад ч юм их сайхан өдөр байна. Тэгээд л сэтгэл хөдлөөд блогруугаа ороод нэг хармаар санагдаад бас болоогүй ээ юм бичмээр санагдчилаа. Сүүлийн үед манай блог зочид төлөөлөгчид маш ихтэй гишүүнчлэл нтр ихээр нэмэгдсэн бололтой хараад байхнээ. Янз бүрийн гоё гоё бичлэгүүд их төрж байгаа харгдсан уншиж амжаагүй л явна. Урьд нь шинэ бичлэгийг бол гаргаадгүй л байлаашд бараг бүгдийг нь л уншаад сэтгэгдэл нтр бичээл сонирхолтой л байдаг байсан байна. Одоо б...

. Сэтгэгдэл бичих

2010-11-24 - Ум сайн амгалан болтугай...

Хүний орчлонгийн сор нь дандаа түрүүлж оддог гэдэг. Миний хамаатан Нямцэрэн гуай бол тийм нэгэн сор нь байлаа. Боловсролын салбарт нэр хүндтэй нэгэн бөгөөд олон олон шавь нарын эрдмийн гэгээн багш нь билээ. Энэ буурай миний хамаатан бас багш маань байсан ба өвчний учир удаан шаналж хайрт ханийхаа асрамжид байж саяхан бурханы оронд заларлаа. Таны минь гэгээн дүр  үр ач, төрөл төрөгсөд , хамт олон, олон олон шавь нарын тань сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно. Ум сайн амгалан болтугай гэж маань хөгжөөн сууя даа дүү нь.........................
...

. Сэтгэгдэл бичих

2010-11-24 - Өнөөх, яагаав...

Том, тарган бөгс гээч нь ойртож байгаагийн шинж юм байх даа? Геометр хувиргалт хийж байтал, нэг мэдсэн дайн эхэлцэн, хоёр тал боожгойгоо гайхуулан даналзаж байх юм. Сонин л юм- юугээр, яаж дуусдаг юм байгаа. Баахан солонгосчууд дайнаас дүрвэж ирнэ байх даа?

. Сэтгэгдэл бичих

2010-11-22 - Өглөөний цай

Бага зэрэг цаг гардаг юм байна. Гадуур гүйгээд ирье гэж бодтол, гадаа нойтон цас бороо холилдож ороод, тэнгэрийн өнгө сонин байхын. Маус дарахаар шийдлээ. Поором зооромоор тэнэлээ.
Марзан иргэд марзан асуулт тавьж, марзан хариулт авч байх юм гэнэ. Бүгдээрээ хуруу нийлүүлэн тачигнуулж байх юм- хүмүүст цаг маш их байгаа бололтой. Бас бүгдийнх нь зүрх сэтгэл нь Эх Орны төлөө өвдөж байх юм гэнэ.

Бүх юм арван жилийн өмнөх шиг л үргэлжилсээр. Бидний эх орон бидний эх орон байхаа больсон. Миний төр ч бас миний төр байхаа больсон. 20 жилийн өмнө албан ёсоор тийм болсон. Юунд гайхав, андаа? Хонхны дуунд...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->