2010-12-06 - Ангара
алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь
аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.
ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа
зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав
...
2010-12-05 - Уран зохиолын тухай
Уран зохиолд намайг дургуйг та бүгд мэднэ байх. Гэвч хаяа хаяа иймэрхүү сайн бичлэг тааралддаг.
Гэвч ард түмэн яагаад харанхуй байдаг бэ? Харанхуй хэвээр байх ёстой болохоор тэр. Харанхуй байдал бол хүмүүст аврал хайрладaг. Улмаар хүн харж сонсох боломжгүй харанхуйд үлдэж, хүсэл тэмүүллээс ангижирдаг. Үүнээс үл мэдэл үүсэлтэй. Уншдаг хүн бодоод эхлэнэ. Бодоод эхэлсэн хүн сэтгэж эхэлдэг. Ард түмэн яагаад сэтгэх ёстой гэж. Сэтгэхгүй байна гэдэг ард түмний үүрэг. Бодохгүй байна гэдэг түүний аз жаргал. Энэ бол хөдөлшгүй үнэн. Үүн дээр нийгэм тогтдог.
Виктор Хюго «Инээмтгий хүн»
Амьдралын туршлага ...
2010-11-30 - Миний залуу нас....
Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
Нүцгэн орчлонг умартан мансуурч
Шүлэглэж,салгалаж, хөлчүүрхэн алхаж
Шөнийн буг, өдрийн бурхан төрхөлж
Халуухан жаргал бүлээхэн нулимсыг
Ханаж цадалгүй амталж явсан одтой нас
Хайрын сайхан, бүсгүйн ялдамыг
Харамлаж , өмчилж явсан оргилуун цус
...2010-11-30 - Би
Би – Эргэл мөргөлийн эрэлчин
Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
Буянгийн үр…
2010-11-30 -
Хатаж амжаагүй нулимс
Хацарт эгшин бөнжигнөх нь
Навчин дундахь шүүдрийн дусал
Нарнаас нуугдан унтах мэт.
2010-11-30 -
Хатан завилалтай тэнгэрийн дагина зүрх гижигдэнэ
Хаттай сэтгэлийн мөнгөн утас хөвөрдөнхөн тоглоно
Хатуу цагийн зөөлөн бороо халган байж үнснэ.
Тэр бурханы зараал.
2010-11-30 - Үнэн үг........
Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм
Ажлын бүтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм .....................Энэ л шүлэг их найрагчийн тэртээ үед бичигдсэн ч манай нийгэм ч тухайн үеээс ялгараагүйг харуулж байх юм. Их найрагч Р.Чойном оо гэж цаг үеэсээ түрүүлсэн хүн байж дээ
2010-11-30 - Манай гаригийн халуун судсыг үгүй хийжээ
2010-11-30 - Үдшийн үлгэр
Надад сонин унших маш сонирхолтой байдаг- ихэвчлэн мэдээ биш, мэдээ бичдэг хүний толгой дотор болж байгааг ажиглах гоё байдаг. Жишээ нь хүмүүс сандардаг, драмын жүжиг хайлдаг:
Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу?
ҮГҮЙ ЮМ. Тийм олон, бүр сая орчим монгол хүн тийм арчаагүй залхуу, чадваргүй байна гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй байна.
Гурван монголын нэг нь нэн ядуу, хоёр дахь нь чүү ай амьжиргаагаа чирч яваа нь тэдний өөрсдийнх н...
2010-11-29 - “Wikileaks” Монголын авлигыг илчлэх үү?" гэнэ
Cонирхолтой мэдээ сонсогдож байх юм. Жишээ нь:
Aliyev said that he considers Medvedev "a modern, new-generation intellectual," surrounded by people whom he does not control. He said that he has personally witnessed Medvedev taking decisions that then required further approval before they were implemented, referring specifically to a border demarcation agreement that he had agreed with Medvedev only to have it stymied by ""others,"" presumably in the prime ministerial office. He added, "Many high-ranking officials don't recognize (Medvedev) as a leader." He said that there are signs of a strong ...