Амьдрах сайхан

2011-02-25 - Сэтгэгдлүүдийн тухай

Сэтгэгдлүүдийг заавал уншиж байх хэрэгтэй- нийгмийнхээ нийтлэг дүр төрхийг харж болдог. Бас сэтгэл зүйн судалгааны үнэгүй талбар гэж ойлгож болно. Бусад нь бол бөөн бонус, гараа сунгаад нэмж төлбөр өгмөөр.
Энэ удаад маш олон сэтгэгдэл таарлаа- зарим нь инээдэмтэй, зарим нь... Юу гэж ч хэлмээр юм- том гээчийн гажуудалтай, олон зуун жилийн хоцрогдолтой явж байх жишээтэй. Кино хэт их үзсэнийх байж болох юм.

Мөн түмэн олон баярлалдаж байгааг хараад, магнай тэнийхгүй байхын аргаггүй- бүгд бенц горьдож, гэнэт германд шиг амьдрахыг хүсэж байх юм. Гол нь бөгсөө өндийлгэлгүй, тайван сууж байх санаатай....

. Сэтгэгдэл бичих

2011-02-25 - Улиран одсон дурсамжийн хэлтэрхий

Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа
Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан
Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав.

Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан
Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж
Алсхан хорвоогын альхан чөлөөнд
Алхаж, зүтгэж яваа бол чи минь

Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй
Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй
Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай
Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд

Дахиж зүүдэнд минь битгий саатаарай
Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ
Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх
Даруулга чангатай...

. Сэтгэгдэл бичих

2011-02-22 - Бүтэлгүйтлийн логик No. III: Чернобыль

Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослыг сонсож дуулаагүй хүн байхгүй байх. Гэвч сэдвээ эхлэхээсээ өмнө товчxон өгүүлье: 1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ.
Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд  цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал ...

. Сэтгэгдэл бичих

2011-02-21 - Бүтэлгүйтлийн тухай No. II

Эртээ урьдын цагт нэгэн африкийн ядуу орон байжээ. Нэг хэсэг нь цөл, нөгөө хэсэн нь тал нутаг, нөгөө тал нь бага зэрэг ой мод байж гэнэ. Хүн амын гуравны нэг хэсэг нь нүүдэлчин, мал аж ахуй эрхэлдэг. Хоёр дахь хэсэг нь ан гөрөөгөөр амиа зогоож, нөгөө хэсэг нь хотод амьдардаг байж гэнэ.

Цоорхой өмдний цаанаас бөгсөө наранд гялалзуулан амьдрахаас залхсан нигрүүд цагаан арьстан шиг амьдрахыг хүсэж гэнэ: жийп унаад, мээмсэг хүүхэн тэврээд, пэпсэ-коло, бохь зажилхыг хүсэж гэнэ. Яг зурагтаар харуулдаг шиг. Мөн мэдээж хэрэг сникерс. Сникерсгүй хөгжил байхгүй, тэр бол ойлгомжтой- сникерс бол хөгжлийн ...

. Сэтгэгдэл бичих

2011-02-21 - Өөрийн юмны тухай

Ардын жүжигчин Хайдав-гуай аймшигт социалист дарангуйлал, хар дарсан зүүд шиг цагийн тухай мэдээлэлж байна:

Өндөр байшин байхгүй болохоор сүүдэр багатай, нар их ээдэг дулаахан болохоор нарлаг хот хэмээгддэг байлаа. Бас тэр аяараа зүлэг ногоо ургачихсан Улаанбаатар хот их л гоё чимэгтэй байсан санагддаг юм. Устай аадар бороо орохоороо Сэлбэ, Дунд гол, Туул үерлээд явган хүний бүсэлхийгээр татам байдаг байсан. Бас гэрийн бүсэлхийгээд татахаар ч цас их ордог байсан. Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, монгол ёс заншил, дэг журмаараа хэдэн мянган жил авч явсан тэр сайхан харьцаа холбоогоо нандигн...

. Сэтгэгдэл бичих

2011-02-20 - Бүтэлгүйтлийн тухай No. I

Бүтэлгүйтнэ гэдэг, их марзан. Гол нь санаа сайхан, толгой хоосон байвал, өмнөхөөсөө дорой байдалд тун амархан орж болдог. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ үүнийг харуулдаг. Саяхан л гэхэд би 1994 оны сонины хайчилбар уншлаа. Уг сонин маань, зүүн Германы нутагт оршдог бяцxан хотын тухай өгүүлэх юм.

Уг хот нь агаарын бохирдол ихтэй, мөн автомашины чимээ шуугиан ихэдсэнээс болж, хотын төвд амьдрахын аргаггүй болсны тухай юм гэнэ. Бухимдсан иргэд энэ байдлыг залруулахыг хотын даргаасаа шаарджээ.
Хотын дарга эрч хүчтэйгээ гайхуулан, нэн даруй автомашины 30 км/ц хурдны хязгаарлал тавьж гэнэ. Мөн дуу...

. Сэтгэгдэл бичих

2011-02-19 - Асуудал шийдэгч



Төрөл бүрийн асуудал, хямрал шийдэг юм гэнэ.

. Сэтгэгдэл бичих

2011-02-18 - Эвий чааваас

Муу хөл дүүжлэх унаагаа сарампай болгоод уджийна даа. Саяхан нисэх орчоод буцаж явсан гээгэнт түр тар гээл нэг юман дээр ойгоод буусан эээ хүүрээ гээл буугаа харсан чинь яндан нь дүв дүрээрээ тов томоороо гэвтжийсийшд. Аваал багаажиндаа хийцэн хаялтай нь биш. Одоо болтол багаажиндаа л үүргээ гүйцэтгэж байгаа байх даа зайлуул. Тэгсэн тэр яндан чинь бас их учиртай юм байдын байна. Гүэ мэдээж ш дээ. Мань шиг мангар амьтан л машин тэрэг зохиогоотов гэж. Тракторын дуутай юм явжийвал тэр чинь би шүү нтр.... Хэрэгтэй хэрэгтэй хэрэггүй юм гэж юу ч байхгүй. Тэр дэлгэцэн дээр олон конооп, хөдөлдөг зүү, ...

. Сэтгэгдэл бичих

2011-02-17 - Өлгий нутаг Өссөн тоонот минь...


Ижийн минь сэтгэл шиг ужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа



Чойрын Богд уулан дахь хадан дээр сийлсэн Цагаан Дарь Эх



Чойрын Богд уулан дахь аргалын сүрэг



Хүүхдийн Цагаан овоо



Монголын Бурханы шашны томоохон төвийн нэг байсан Зүүн Жанжин Чойр хийд



Чойрын Богд уулан дахь хадан дээр сийлсэн Дагва Сүндэл



Одоогын Чойр хотын үдэш

...

. Сэтгэгдэл бичих

2011-02-17 - Өөрийн юмтай байхын тухай

Гайхалтай гоё зургийн цуглуулга таардаг юм байна. Энэ нигрүүд зүгээр ч нэг нигер биш бололтой: гайхамшигтай мэдрэмж, өнгөний соргог хослол гээд, төмпөн дуусахгүй.


Бүр яг хэлэх юм бол, бид нартай нэг л адилхан санагдлаа- чиний миний эх орон гээч юмтай. Яг юугаар, яагаад гэдгийг хэлэхгүй. Энэ зүйлтэй хамаатай байж мэднэ- гэхдээ чи өөрөө бодоод ол. Бодоод олох юм бол, бодлоо хуваалцах юм биш үү андаа?

Энд
...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->