Амьдрах сайхан

2011-03-02 - Бодолд

Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ...

. Сэтгэгдэл бичих

2011-03-02 - бадаг шүлэг

Бяцхан зүрхэнд
бялуурах бодол
балын амтад уруул зүүдэлсээр нойрсов.....

Барагдаж дуусах залуу нас
Бардамнаж дэвсээр алслахад
Баагих тамхи шиг орхигдсон бүхэн
Бадаг шүлэг, ганцаардах сэтгэлд л үлдэнэ

Ангир залуу цээжинд
Алс хэтийн бодол үгүй л
Амрагаа гээд сонгосон нэг нь
Арван тавны сар шиг үзэсгэлэнтэй гэвч хуурамч л

нар дагах цэцэгс гэлтэй
найр тавих хонгор нас улирахад
намар навчисаа гээх модод шиг
надад юу ч үлдэхгүй би хоосорноо

Ай амьдралын альхан зайнд ухаарал хөвнө вэ...

. Сэтгэгдэл бичих

2011-03-01 - Учраа мэдкү

Ардын намд элсдийнмүү, хүн болгон намаар амьсгалаад нам надаар дутаадаам шиг санагдаад шөнө нойр хүрэхээ болилоо гснээс Ардын нам чинь ардчилсан нам юм уу? Хувьсгалт нам юм уу? Эсвэл бөөөөөр шаааал өөр шинэ нам юм уу? нтр

Би бүр Монголын бүх юмнаас хоцоркоодаам шиг санагдаад, эрдэнэс таван толгойн таван зуун тавин таван хувьцааг надад л ганцхан өхкүүм шиг санагдаад ичкүү очоод дансаа нээлгэцээн яадын гайшд. Хэрэглэж мэдкүчигсэн зүгээр өгчаан бол гэрт гэвтжилээг яадын яршиг л байна. Нэг өдөр гэээгэнт баахан зэс молибдинтой болчих ч юм билүү хэн мэддийн цус. Би ер нь юунаас ч дутмааргүй байна.

...

. Сэтгэгдэл бичих

2011-02-28 -

Martah gej sanana
Sanah gej martana aa Chamaig bi

. Сэтгэгдэл бичих

2011-02-28 - Энгийн хэдэн жишээ

Улс төрийн ажиллагаа гэж байдаг- маш сонирхолтой эд. Нийгэм судлаачид, сэтгэл судлаачид, түүхчид энэхүү үзэгдлийг сайтар ажиглаж, бүлэг бүлгээр нь, хором хормоор нь өрөөд шалгадаг. Бас хамгийн чухал нь: үндэслэлтэйгээр, баталгаат эх сурвалжийн үндсэн дээр нэг нэгэндээ хийсэн ажлаа толилуулдаг. Шалгаж, хянан тохиосны дараа олон нийтэд танилцуулдаг.
Гэвч одоо цагт, баталгаат эх сурвалж гэж сүржигнээд байх хэрэггүй болсон- ардчиллын нэг давуу тал нь, лонхны дуунд урамшсан иргэд амандаа орсноо ярих эрх чөлөөтэй болсон. Баярлууштай.

Маш эртний цагаас, улс төрд хүн сүргийг удирдах маш олон бузар арг...

. Сэтгэгдэл бичих

2011-02-28 - Хүний хүн минь....

Шуналын харцаар хааяахан нэг чамайг нүцгэлж
Шунх улаахан уруулыг шимж зүүдлээд л сэрж
Шүлэг, дууны онгодоо нэрээр чинь хөглөж
Шүтээн болсон эрээс чинь шөнийн жаргалыг нь хугасалахсан. Хүний хүн минь....

. Сэтгэгдэл бичих

2011-02-28 - Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн.......

Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн
Надтай учирсаны чинь төлөө хээгүй жаргалыг амсуулахсан
Нүгэл байгаа даа гэж чи бодлыг минь уншаад зөрнө
Нөхөр харчих бий гээд тэвдэж намайг харна
  Гал шиг цээжийг чинь би гараа цуцтал илэхсэн
  Гантай цагыг уяртал бүсгүйн цангааг тайлахсан
  Гашуун амттай жаргал ганцхан удаа эдлэхсэн
  Гарцаагүй чи үүнийг гуйж намайг харна. Нөхөр чинь мэдэх бий.............
...

. Сэтгэгдэл бичих

2011-02-28 - Жим Жармуш. Ярилцлага

Жим Жармушын тухай ном олоод уншдаг юм байна. Номыг хараад, тэмтэрч нэг үзээд, шагайхаар шийдлээ. Харамссангүй.
Жим Жармуш гэдэг нөхөр, их ухаалаг нөхөр- хийсэн кино нь ч бас их сонирхолтой. Ларс фон Триер найруулагчийн адил, өөрийн ажил хөдөлмөрийн тухай ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн байх юм. Ер нь энэ цуврал нь тэр чигээрээ бөөн бонус. Маш сайн цуврал. Жармушын ярилцлага мөн адил.

Найруулагч Жармушын бүтээл надад их таалагддаг- ойлгомжгүй, бас бодролд оруулдаг киногоороо алдартай. Яг энэ учраас л надад сонирхолтой. Том Уэйтс Жармушыг 15 настай байхад нь бууралтсан гэж ярьж байсан. Тэр ...

. Сэтгэгдэл бичих

2011-02-28 - Баас буцалсан нь

Баримтат кино гаргасан тухай баахан юм болдог юм байна. Илийтүүд толгой тархиа сонин сонин хэлбэртэй болгож, тархиараа дүлж дүлж баримтат кино гаргасан юм байх. Дүлэн гаргасан зулбасгынх нь тойрсон хэрүүлийг, сахлаа илэн ажиглан суув.

Надаас бусад нь тэр киног үзсэн юм байх. Мөн уг "баримтат" гээч киноны баримтыг хаанахын хэнээс цуглуулж, хэн авсан гэдэг талаар дув дуугүй. Иймэрхүү кино үнэндээ хэлэхэд, үзэх сонирхол ч үнэндээ маш бага байх юм. Гэвч сонирхол татдаг юм бий- хэдээс хэдэн цагт тэр кино цацагдсан, ямар сувгаар гэдэг сонин. Иргэд нүдээ бүлтийлгэн хардаг цагийг нь тааруулсан байгаа ...

. Сэтгэгдэл бичих

2011-02-26 - Эмжээртэй бодол

Юу ч хиймээргүй байгаа мөртлөө юу ч хийхгүй байгаан байжэл цаг хий дэмий үрэгдээд, хамаг юмаа алдаж асгаад байх шиг санагдаад, бачимдаж үхкээд юу ч хамаагүй хиймээр бодогдоод байгаа нь галзуурлын гавсарсан хам шинж үү?

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->