Амьдрах сайхан

2012-10-17 - Линк шидүүлсэн чинь...

Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь  юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...

. Сэтгэгдэл бичих

2012-10-16 - Хэд хоногийн өмнө

Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ.
Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв.
Нар гэж ийм юм байдаг юм бий...
...

. Сэтгэгдэл бичих

2012-10-13 - Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр

“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.

Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, бай...

. Сэтгэгдэл бичих

2012-10-12 - Бараг л үзэн ядалт

Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж б...

. Сэтгэгдэл бичих

2012-10-12 - Илийтийн тухай

Хүний биеэр нийгмийг төсөөлүүлээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна
Уншигчийн сээгийнээс
Элит гэж бий. Ард түмэн буюу хар ард буюу барлаг гэж бий. Гэвч саяхан хэдэн нийтлэлчдийг уншиж байхад, ард түмний чанар гэж асуудлыг өөрийгөө шинжээчид хэмээн өргөмжилсөн нийтлэлчид өмнөө тавин, нухацтай нь аргаггуй мэтгэлцэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Элит хэмээн өөрийгөө өргөмжилсөн нийгмийн давхарга нь өөрийнхөө хөрш ба элэг нэгтнээ 2-р зэргийн мал адгуус мэт үзэж, тэнэг мангараар нь тамгалж байгаа нь тэр тусмаа сонин санагдав.

2-р зэргийн мал адгуусыг байгаа байдлыг харж, сэтгэл нь гонсойс...

. Сэтгэгдэл бичих

2012-10-10 - Леонардо да Винчигийн тухай зарим эргэцүүлэл

Леонардо агаагийн тэмдэглэлүүдийг унших их гоё байдаг. Мань эр олон түмэн сайхан санаа гаргахаас гадна, төрөл бүрийн сонирхолтой ажиглалт хийхдээ их сайн нөхөр. Байгаль, анатоми, хүний нийгэм, мал адгуус хэрхэн хоорондоо хэл амаа ололцдог гэх мэт. Харамсалтай нь, улиг болсон нисдэг тэрэгний жишээгээр мань эрийн оюуны потенциалыг үнэлдэг.

Зарим иргэд Леонардог цагаа түрүүлэн сэтгэж, нийгмээсээ бүрэн тасарсан хүн байсан гэж хэлдэг тал бий. Гэвч энэ бол буруу. Ямар ч суут хүн өөрийн цагаа түрүүлж байсан удаагүй. Уран бүтээлч өөрийн нийгмийнхээ болон он цагийн урсгалыг нь өөртөө шингээж, өөрсдийн ...

. Сэтгэгдэл бичих

2012-10-09 - Бэттлшып УСК

Бэттлшыпыг сонжив. Үнэндээ хэлэхэд яг юу үзсэнээ нэг их сайн ойлгосонгүй. Энгийн тооны дэвтэр дээр зурсан онгоц бууддаг хүүхдүүдийн тоглоомоор хийгдсэн кино тул, зохиол ба агуу найруулга гэж байхгүй. Утга харин бий. Үйл явдлын тухайд дурсамжид үлдсэн хэдэн мөч гэвэл, ийш тийш буудалцаад гүйгээд байгаа нэг хар хүүхэн, сэтгэлээрээ байн байн унасан залуу офицер, дайн байлдаан, сонин дизайнтай хуягт цэргүүд, эргэлддэг хөрөө, дахиад дайн байлдаантай хэсгүүдийн холион бантан байв. Бас уг киноны гол дүрийг тоглосон гайхамшигтай америк арми.

Гайхамшигт америк армийн тухайд, бас тусдаа сэдэв юм шиг. Өнө...

. Сэтгэгдэл бичих

2012-10-07 - Нэг залууд

Хүүе залуу!!!

Хөнгөмсөг бүсгүйн хормой сахиж учирсан нэгнээ гомдоосон уу?

Хөөрхий нэгэн бүсгүйг орхиж хүйтэн бороонд цувгүй үлдээсэн үү?

Ухаалаг даруухан үгийг нь сонсолгүй, увиагүй үгээр булшилсан юм биш үү?

Хамгаас илүү гэж чамайг ширтсэн, харцыг нь чи дальдчуулсан юм биш үү?

Чиний л төлөө гэж цохилсон зүрх тэрхэн хооронд зогссоныг чи мэдэх үү?

Чамд итгэсэн ганцхан итгэл тэрхэн хоромд алдарсаныг  чи мэдэх үү?

Дусал нулимснийх нь шорвогыг чи мэдэх үү?

Дассан сэтгэл нь шархалсаныг чи мэдэх үү?

Сайханаас нь сайхан төрөөгүй байж болох ч сэтгэлээ сэмлүүлэх шалтгаан биш ээ 

Халуухан нэгэ...

. Сэтгэгдэл бичих

2012-10-07 - Үл таних бүсгүйд ... бас таньдаг бүсгүйд...

Уяраагаад хэрэггүй ээ бүсгүй минь
Болзоот учиралыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний ялдам хоолой цуурай шиг замхардагыг би мэднэ

Налаад хэрэггүй ээ бүсгүй минь
Энгэртээ тэврэхийг хүсэхгүй байна
Сайхан хүүхний хөөрхөн дүр үүл шиг нүүдгийг би мэднэ.

Шивнээд хэрэггүй ээ бүсгүй минь
Үгийг чинь сонсохыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний худал үгс салхи шиг хийсдэгийг би мэднэ... гээд хуцчий яахээн та муунууд ха ха ха ...

. Сэтгэгдэл бичих

2012-09-30 - Дизайны нууц

Анхнаас нь шууд хэлбэл дээр: Дизайнд (уран зургийн адил) нууц байдаггүй. Бас ямар нэгэн хууль гэж байхгүй. Дүрэм бий, амьдралын туршлага гэж бий, зөвлөгөө гэж бий, дагаж мөрдвөл илүүдэхгүй зарчим гэж бий. Бас "арван алтан дүрэм", "хамгийн том арван алдаа" гэж бий. Гэхдээ хууль, эсвэл ямар нэгэн аймшгийн далд, үе залгамжлан аймшгийн кунпу нууц гэж байхгүй.

Хэрэв дизайн урлаг байсан бол (бүү үзэгд!), эсвэл шинжлэх ухаан байсан бол (түй-түй) яагаад дизайн зөвхөн ийм байх ёстой бөгөөд, өөрөөр байж болохгүйг ярьж болох байсан. Гэвч хэлсэнчлэн: дизайн бол урлаг биш. Яриа харилцаа мэт, ямар нэгэн лог...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->