Амьдрах сайхан

2010-07-09 - 13-р бүлэг.

Туршуул ашиглах

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: зуун түмэн эрчүүдийг мянган бээрийн цаана болох дайнд босгоход, Эзэн Хааны ба ард тариачдын зардал нэг өдөрт мянган алтан зоос болдог. Дотоод мөн гадаад байдал тогтворгүйжиж, 70 түмэн гэр бүл зүдэрч ажлаа хийж чадахаа болино.

 2. Нэг нэгэнтэйгээ олон жил хатгалзан дайтах боловч, ялалтыг нэг л өдөрт шийддэг. Ийм цагт цол хэргэм, шагнал мөнгө харамлаж, дайсны байршлыг мэдэхгүй гэдэг энэрэнгүй чанарын ба хүнлэг ёсноос гажууд, мунхагийн дээд болно. Хайрлан харамладаг нь эрчүүддээ жанжин биш, Эзэн Хаандаа туслагч, Ялалтын эзэн байж чадахгүй.

 3. Энэ учра...

. Сэтгэгдэл бичих

2010-07-09 - Цаасчин өвөө

Саяхан захиалгаа аваад, цаас хайж эхлэв. Цаас гэж бас цаанаа өөр өөр- хүнд хөнгөн, химийн бодисын оролцоотой оролцоогүй, гараар хийсэн, машинаар хийсэн. Хэвлэлийн зориулалттай, мөн зургийн зориулалттай. Мөн зарим хүмүүс гайхна байх: хэдэн жилийн даацтай гэдгээс мөн хамаарна.

Үүнээс хамааран үнэ хэлбэлзэнэ- жирийн нэг А4-ийн хэмжээтэй цаасны үнэ янз янз харагдана. Цаас сонгохдоо өвөөтэй жаахан ярьж суулаа- ажилчин анги ажилчин ангитайгаа. Өвөө цаасаа солонгын 7 өнгийн цаасаа өөрөө хийж, будаж, янз бүрээр нугалж индүүдэж, хөөрхөн эвхээд, янз бүрийн аргаар оёж ном дэвтэр, альбом, мэндчилгээний хо...

. Сэтгэгдэл бичих

2010-07-09 - Төрсөн өдрийн мэнд. Ээж ээ...............

Зүйл алаг орчлонгийн зүсийг уурагаараа сүлэн
Зүйдэл эрээн амьдралын гашуун амтыг хүлхэж
Зураг залуу насаа биднийхээ төлөө зорж
Зуур зуурдын салхинд зутраа нь үгүй миний ижий.
Аагандаа багтаж амьтаны үрийг гомдоогоод
Аавдаа хэлж зүрхлээгүйгээн би ижийдээ л хэлдэг
Аргаан бараад зовлон нүүрлээд ирэхэд
Авралын гэгээ ижийн минь сэтгэлд л байдаг аа.
Саяхаан бид ижийдээ эрхэлээд жаалхаан байцгаасан
Сар хоногууд саахалтын тэнд үлдэж бид ургацгаасан
Салаа салаа болон бутлах амьдрал танаас минь эхлэдэгийг
Саруул таныгаа ач нартайгаан жаргаж суухад мэдэрсээн.
Үрийн үр үндэсний нахиа гээд та минь
Ү...

. Сэтгэгдэл бичих

2010-07-08 - Сонирхолтой тоглоомын тухай

Тоглоом бол хүн төрөлхтнийг үүссэн цагаас нь дагалдаж ирсэн, хөгжлийн маш чухал хэсэг. Зарим эрдэмтэд хүнийг тоглодог сармагчин гэж нэрлэдэг. Энэ бол нээг их муу эд биш- тоглоом гэж, сургах мөн хөгжүүлэх том үүрэг гүйцэтгэдэг. Монгол соёлд шагай гэж нэг айхтар тогоом бий- хүүхдийн гарны моторик буюу гар хурууны хөдөлгөөний эвсэл сайжруулан хөгжүүлэхээс гадна, тоолох, эвийг ойлгох, хурдан шаламгай, шийдэмгий сэтгэх чадвар хөгжүүлдэг.

Гэвч шагай тоож тоглодоггүй, эсвэл ажлын байран дээрээ шагай тоглох боломжгүй бухимдсан боловч, сониуч зангаа алдаагүй монгол иргэд юугаар өөрийгөө хөгжүүлэх бэ? К...

. Сэтгэгдэл бичих

2010-07-07 - Ойрын хэд хоногийн тухай

Ойрын хэд хоногтoo багтаж, хэдэн орчуулгуудаа тусгай блогт нийтлэхээр бэлдэж байна- Мусаши Миямотогийн "Таван бөгжний судар" ба Сүнзийн "Дайны урлаг". Энэхүү судрууд бол бичлэгийн хувьд тасархай, бичигчдийн амьдралын туршлага агуу- зарим газар нь хөлсөө арчиж уншихаас өөр арга үгүй.
Сониуч иргэдийн мэдлэгийн хүрээ тэлэгдэхээс гадна, өөрийгөө таних түлхэц мөн хөгжүүлэх бөөн бонус оршвой.
...

. Сэтгэгдэл бичих

2010-07-07 - Хар тамхины тухай

1994 оны 9 сард европын нийгмийн ба Нидерландын хатан хааны ордны зүгээс гаргасан эсэргүүцлийг үл ойшоон, Сингапурын Улсын шүүхийн тогтоолын дагуу, Чанги шоронд Йоханнес ван Дамм цаазлагдсан билээ. Энэ хүн бол наймаачин хүн байсан юм. Бүр тодруулбал хар тамхины наймаачин. Үүнд асуух хэрэгтэй байх, яагаад одоо хүртэл азийн зарим орнуудад хар тамхины наймаачдыг цаазласаар байна вэ? гэж.

 Үүнд хар тамхины аюулыг ойлгох ба харьцуулалт гаргах хэрэгтэй байх. Нэг талаас сонгодог урлагийг унших сонирхолтой байдаг- энэ талаар мөн их мэдээлэл тааралддаг. Жишээ нь: Шерлок Холмсын Бохемийн адал явдалд га...

. Сэтгэгдэл бичих

2010-07-06 - Болзоо

Буудуулсан бай шиг будаг нь халцарсан модон сандал дээр
Буруу зөвөө дэнслэн бодлоо халааж ганцаар суусаар
Булаг цагаан саран тэнгэр цоолон ширтэхийг хараад
Бусдын хүслийг дэвтээж хүний л хүнийг хүлэээнэ.

. Сэтгэгдэл бичих

2010-07-05 - Хоёр хоногийн хоол хорхог

Саяны амралтын өдрүүдээр жаал салхи энэ тэрд гараад сайхан л амарлаа. Зарим зүйлсийг жаахан хэтрүүлсэнийг эс тооцвол. Энэ жилийн зун ойрын хэдэн жил болоогүй зун болжийнэ. Манай нутгаар. Агаар салхи нь таараад адуу мал нь багшираад л. Айраг л байгаагүй нь жаахан тийм. Гэхдээ тун удахгүй айрагтайгаа залгах бололтой дог. Гурван насны морьд хурдалж, хуушуурын төлөө дайндаа андууд хамтдаа мордоод л. Хоцорч очоод хэдэн "наадмын" хуушуур цохьчоод нэг л сэтгэл болоод гэдэс дундуур хамтдаа ойрхон яваад хонь хагалах болов оо. Мэдээж хээрийн тэгээд Монгол үндэсний маань хоол хачин сайхан байв аа. Эр хүн...

. Сэтгэгдэл бичих

2010-07-05 - Эр ганцаар эзгүй талд..........Чиний тухай

Долоон сарын намуухан шөнөөр
Долоон Бурханы яруухан мишээлттэй
Дотно явсан чинийхээ хайрыг үгүйлж
Дотогшоо санаашран гадагшаа урсан сууна
Шинэдийн сарны туяа асгарсан
Шил шиг оддын гялбаатай шөнөөр
Шивнэж хэлсэн үгсийг чинь дурсаж
Ширэг зүлгэн дээр ганцаар сууна
Зун зуны цэцэгстэй ханьсаж чамайг хүлээдэг
Зургаан долоон сарын салхиар аргадуулж хүлээдэг
Зургын цомгоос жаргалтай дурдатгалаа харж хүлээдэг
Зуу зуугаар үдсэн өдөр хоногуудаа санаж хүлээдэг
Чиний л үнэртэй хэдэн хултар шүлгээ цээжээр уншиж
Чиггүй тэнэх бодлоо оддын дунд аргамжаад
Чийг даасан зуны шөнөөр шүүдэрт нугад эр ганцаар
Чимээ аниргүйн дун...

. Сэтгэгдэл бичих

2010-07-02 - Домгийн тухай

Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.

Сонин л доо- хүний оюун ухаан орчин тойрондоо маш амархан дасаж, сүргийн эсвэл дээрээс нь заагдсан шугамын дагуу боддогт.
Христийн бишрэгчид, шарын шашинтангууд, эсвэл заавал шашин байх албагүй, ярилцагч өөрийн ямар нэгэн үзэл бодлоо хамгийн зөв, хамгийн ухаалаг гэж боддог. Буруу юм үгүй. Гэвч нэг томоос том НО байна:

Ихэнх ярилцагчид нөгөөхөөсөө давуу талтай, мөн хамаагүй сайн, эсвэл мэдлэг сайтай, хэлтэй устай, түүхийн аса...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->