2010-07-18 - Бодлын төгсгөл
Жишээ нь модон байшин барихад, ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой. Ер нь сонин- байшин барина гэдэг:
Эхлэхээсээ өмнө барилга хариуцсан хүн олон янзын хууль мэдэж байх хэрэгтэй- жишээ нь нутгийн засаг захиргааны, физикийн, мөн мэдээж хэрэг үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзаж үзнэ. Тэгээд төлөвлөөд эхэлнэ. Яаж барих, хаана барих, ямар баг бүрдүүлэх гээд....
2010-07-17 - Гүнзийн тухай сонирхолтой
-Эмэгтэй хүн олон амрагтай байх тусам нийгэм түүнээс жигшдэг, нэр хүнд нь унадаг. Харин эрэгтэй хүн олон амраг хүүхэнтэй байхаар нийгэм дэх байр суурь дээшилдэг учрыг тайлбарлаач? гэж асууж гэнэ.
Хариулахаас өмнө Гүнз цай чанаж, чанасан цайгаа зургаан аяганд аягалаад:
-Цайг зургаан аяганд тарааж аягалах нь зөв үү? гэж асууж гэнэ.
-Зөв, гэж эмэгтэй хариулж гэнэ.
Гүнз инээмсэглэн:
-Мөндөө. Харин эсрэгээр, зургаан данхнаас нэг аяга дүүргээд эхэлбэл, буруу ба ёсноос гажууд байдаг юм гэжээ.
...
2010-07-16 - Найз маань ирэв
Ангийн маань залуучууд надад нийлж гараараа захиа бичиж, зурсан зураг, фотозургаа хавсруулан явуулжээ.
Нэг нэгнээ элдэв янзаар хэлэн, үзэл бодлоороо ни...
2010-07-15 - Өвдөөд л ......
2010-07-14 - Шүлэг
Эргэн хартал-
Хажуугаар өнгөрсөн хүн
Мананд уусан, одсон байв.
гэж. Гайхалтай. Дөрвөлжин, хурдан, илүү дутуу үггүй. Гэвч өгч буй мэдрэмж нь гайхалтай юм. Яруу найрагч Масаока Шики гэдэг юм, энэ хүнийг.
...
2010-07-13 - "Ядуусын хорооллын саятан" киноны тухай
Мань эр давгүй хэд хэдэн кино авсан, тэр дунд: "Донтолт", "Эрэг" ба "28 өдрийн дараа". Сүүлийнх нь бол миний дуртай киноны нэг- ер нь чөтгөр алагд, ингэж зураг авалт явуулж чаддаг хүн бол сайн найруулагч гэхээс өөр юу гэх бэ? Олон хүмүүс Дэнниг сайн кино авахаа больсон, гардаг нь тэнэг кино, сонирхолгүй кино гэдэг болж. Ер нь их тархмал үзэгдэл- хуучин эхнэр нөхрөө муулдаг хэдэн малнууд шиг. Хамтдаа сайхан байсан, хайр байсныг санахыг хүсдэггүй. Ер нь яах гэж тэгдэг юм...
2010-07-12 - Бенжамин Франклин: Зөв зүйл сур
Бенжамин Франклин гэж нэг агаа байлаа. Олон залуучууд харсан байх, нүүр нь зуун долларын цаасан дээр байдаг. Мөн санаж байгаа байх: Франклин өвөөгийн хэлсэн алдартай үг байдаг- Цаг бол мөнгө гэж.
Угаасаа цаг гэдэг хамгийн том нөөц баялаг. Цагийн нөөц баялаг даанч юугаар ч нөхөгддөггүй. Алдагдлыг нөхөхийн тулд мөнгөөр солих хэрэгтэй, учир нь олсон мөнгөөрөө дараа нь цаг хэмнэж болдог.
Гэвч мань эр ерөнхийлөгч байгаагүй боловч, мөн энэ үгийг хэлсэнд 100 доллар дээр үлдээгүй байх юм. Энэ хүний тухай тодорхой энд уншиж болно.
Энэ хүн яаж нийгмийн эмзэг бүлгээс тэгж дээшилж ...
2010-07-09 - Дайтах эрдмийн тухай
Үүнд дайн явагдахдаа, ямар нэгэн идеологийг төлөөлж байгаа нь хамаагүй байдаг. Дайн ихэвчлэн ашиг хонжооны төлөө явагддаг. Мөн тэр устгал нь оролцогч хоёр талын нийгэмд хачирхалтайгаар нөлөөлдөг: нийгмийн хувьсал ба өөрчлөлт, мөн тэр нийгмийн ухамсрын хөгжил, техникийн үсрэлт ухралт гэх мэт.
Дайныг судалбал, олон олон сонирхолтой тал бий: Дайн нь энхийн төлөө, энхийн цаг нь дайны бэ...
2010-07-09 - I. Бөлөг
Урьдчилсан тооцоо.
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайн бол төрийн агуу хэрэг мөн. Амь ба үхэл, оршин тогтнох ба эс оршин тогтнох хоёрын хоорондын зам билээ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.
2. Иймд дайны эхэнд 5 үзэгдлийг тавьж, 7 тооцоогоор байдлыг гаргаж тооцоолдог билээ.
3. Эхнийх нь Зам, хоёрт Тэнгэр, гуравт Газар, дөрөвт Жанжин, тавд Хууль.
Зам нь ард түмний бодол эзэн хааныхаа санаатай нэгдэн, үзэл нь нэг зүгт чиглэсэн байхыг хэлнэ. Ард түмэн эзэнтэйгээ үхэж сэхэхэд, айдас хоёрдолгүй бэлэн байвал Зам засагдсан болно.
Тэнгэр бол гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун, цагийн жам юм.
Газар бол хол ба ойр, т...
2010-07-09 - 2-р Бүлэг
Дайны явц.
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны явц бол:
2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал; хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага нь мянган алтан зоос болно.
3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр үгүй болдог.
4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь чиний сул доройг ашиглан чиний эсрэ...