Амьдрах сайхан

2010-08-08 - Дөрвөн хүний сандал


. Сэтгэгдэл бичих

2010-08-07 - Лу Шин: Галзуу хүний өдрийн тэмдэглэл

Зохиолчийн үг:
Эртний цагт Хятадын түүх үндсээрээ сайн санаа, ёс суртахуун ба сайн санаан дээр тулгуурладаг гэж үздэг үзэл дэлгэрсэн байсан. Энэхүү бодол одоо цагт ихээхэн тархах болж. Хэрэв энэ талаас түүхийг үзвэл, түүхийн ухаан бид нарт сургамж сургаал хайрлаж, мөн олон талын асуудлыг хялбархан шийдэхийг арга барил заадаг гэж үзэж болно. Гэвч санаандгүйгээр Нийтийн толь судрыг уншиж байтал, хятад үндэстэн одоо хүртэл хүний мах иддэг үндэстэн хэвээрээ үлдсэн байна гэдэг дүгнэлт гаргаж, энэхүү өгүүллэгээ бичсэн юм.

Лу Шин:

 Галзуу хүний өдрийн тэмдэглэл


Ах дүү X-тэй бид дунд сургуульд сурч ба...

. Сэтгэгдэл бичих

2010-08-06 - Кино, алмаз, колтан

Саяхан, буюу 7 хоногийн өмнө ДиКаприо жүжигчний тоглосон Цуст Алмаз нэртэй кино үзлээ. Хөөрхөн, марзан кино юм. Нэг хар нөхөр газар ухаад, улаан өнгийн алмаз эрдэнэ олдог тухай. Алмазаа нуугаад, ДиКаприотой хамт баахан дэмий тэнэдэг тухай. Үүгээр түүх нь бараг яригдаад дууссан гэж хэлж болно.

Баатруудын яриа, мөн төгсгөл давгүй- байлдаад л, гүйгээд л... Ер нь Африкийн иргэний дайны аймшгийг бага зэрэг харуулахыг хичээсэн бололтой- гэвч миний бодлоор, найруулагч Цвик дахин нэг ширхэг том тэнэг кино гурилдуулжээ. Сэдэв нь тасархай- биелэлт нь шал гомо. Сүүлчийн Самурай кино жишээ нь. Оддыг уриад...

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Хатуу хорвоогийн халаглал

Зөөлөн цэнхэр бороо үе үехэн зүсэрээд

Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд

Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод

Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь

     Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод

     Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж

     Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч

     Бүтэхгүй юм бүтдэггүй л орчлонг шүд зуугаад яахав дээ

Үнэг хайчлан, баривч эсгэн хүлээгүйгээс хойш

Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ

Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ

Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн

    Ү...

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Сар нэг л гэрэл муутай.

Сар нэг л гэрэл муутай.

    Үдшийн тэнгэр үүрэглэж байсан болоод ч тэр үү

    Үүлэн хөшиг өтгөн болоод ч тэр үү

    Үзүүргүй сэтгэл гунисхийсэн болоод ч тэр үү

    Үзэх нүд нулимстай болоод ч тэр үү

Сар нэг л гэрэл муутай.

 

Одод нэг л бүүдгэр.

     Дэнлүү саран гэрэл муутай болоод ч тэр үү

     Дээвэр дэлдэх салхин уйтай болоод ч тэр үү

     Дэлгэлгүй удсан санаашрал их болоод ч тэр үү

     Дэргэж одсон нойр ирэхгүй болоод ч тэр үү

Одод нэг л бүүдгэр.

...

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Охидын харц......

Жавар үргээж

Жаргалтай инээсэн – Нүд

Нүгэл үргээж

Нүдээрээ инээсэн – Охин


Дуугүйхэн тольдох тал саран

Дутуу аньсан чиний минь нүд шиг ээ

Болзоо товлох сэргэлэн одод

Ботгон алаг чиний минь нүд шиг ээ

 

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Гуниг зурах намар

Өтөл тогоруун зогдор шиг

                          саарал намрын тэнгэрнээ

Өвлөөс ичих түмэн бодол

                          гунигт нүднээ алсрана

Бурханлиг дүртэй тэр нэгэн

                          Оюунанаа бүсгүйг эрнэ

Буцаах сэтгэлээ нууж ядан

                           Оюунанаа бүсгүйг тойрно

Аяа чи эргээд ирээч

                           хорвоо дүүрэн баясал өгөөч

Алдаатай амьдралыг минь ирлээч

                           холдсон итгэлээ нээгээч

Шүүдэрт шөнө. Хоосон зүүд

                           дэргэд чи үгүй. Оюунанаа

Шүлэгт захиа. Чамд очихгүй

                         ...

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Сүүлийн хэд хоногийн тухай

Саяхан түүхээр баян Иннсбрук хотоос эргэн ирлээ. Хот нь маш таалагдлаа- цэвэрхэн, нямбай, түүхэн дурсгалаар дүүрэн. Мөн миний үзнэ гэж эртнээс төлөвлөсөн 1-р Максимиллиан вангийн бариулсан Алтан Дээврийг ашгүй нэг харлаа. Сонин л юм байна лээ. Чамин хот Иннсбрукын тухай тусад нь нэг Явган тэнэгийн тэмдэглэлд сэдвийг бүрэн дүүрэн дэлгэнэ. Сониуч зангаа алдаагүй иргэдэд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

Иннсбрук хотоор аялсны нэмэгдэл бонус гэнэт харагдав: 3 ширхэг монгол иргэдийг хотын төвд  харлаа. Өдрийн 2 цагт шал согтуу явж байхыг бодвол, ардчиллын төлөөх тэмцэлд амь биеэ хайрлалгүй ...

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Эр ганцаар эзгүй талд..........Чиний тухай

Долоон сарын намуухан шөнөөр
Долоон Бурханы яруухан мишээлттэй
Дотно явсан чинийхээ хайрыг үгүйлж
Дотогшоо санаашран гадагшаа урсан сууна
Шинэдийн сарны туяа асгарсан
Шил шиг оддын гялбаатай шөнөөр
Шивнэж хэлсэн үгсийг чинь дурсаж
Ширэг зүлгэн дээр ганцаар сууна
Зун зуны цэцэгстэй ханьсаж чамайг хүлээдэг
Зургаа долоон сарын салхиар аргадуулж хүлээдэг
Зургын цомгоос жаргалтай дурдатгалаа харж хүлээдэг
Зуу зуугаар үдсэн өдөр хоногуудаа санаж хүлээдэг
Чиний л үнэртэй хэдэн хултар шүлгээ цээжээр уншиж
Чиггүй тэнэх бодлоо оддын дунд аргамжаад
Чийг даасан зуны шөнөөр шүүдэрт нугад эр ганцаар
Чимээ аниргүйн дунд...

. Сэтгэгдэл бичих

2010-08-05 - Байсан........

Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсөн цаг дээр үлдэж......

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->