2013-05-06 - Цаг урссаар л
Гоё сэдэв мундах биш. Гар загатнаад, сэтгэл байвч сачий байдаггүй ээ.
...
2013-05-05 - Цацрагийн тухай No. II
Альфа буюу α- цацраг маш богино гүйдэлтэй тул, энэ төрлийн цацрагаас энгийн ширхэг цаасаар өөрийгөө хамгаалж болно. Өөрөөр хэлбэл, цөмийн дэлбэрэлтийн үеэр өөрийгөө цагаан давуугаар ороогоод, хүнд харагдах газар хэвтэж байх нь бас бага сага утгатай. Гэвч α идэвхт изотопууд организмын дотор орсон нөхцөлд бяцхан, бүр маш жижиг доозонд ямбийтлаа хордож болно. Литвиненко үүнийг 100% батална.
Бета буюу β цацраг нь арай илүү сэргэлэн цовоо гүйлддэг бөгөөд, хүний орган...
2013-05-04 - Super-Angulon TS 2.8-50mm HM дурангийн тухай
Магадгүй намайг уншигчид маань сайн мэднэ байх, tilt-shift-эд маш дуртайг. Энэ удаад гарт минь энэ сайхан дамшиг баригдах нь тэр. Шнайдер-Кройцнахын инженерүүд маш нарийн дуран хийдгээрээ алдартай.
Энэхүү дуран өөрийн гэсэн сул болон бөөн давуу талуудтай. Сул тал нь гэвэл, өргөн хэрэглээний фотозурганд тохиромжгүй, бүрэн форматын зураг авалтад л тохирно. Мөн штативгүйгээр зураг авалт хийнэ гэвэл, бүрэн мартсан нь дээр.
Сайн тал нь гэвэл, бүгд гар тохиргоогоор л явна (магадгүй зарим хүмүүст муу тал). Мэдээж дөнгөж эхэлж байгаа хүнд бол ер тохирохгүй. Маш нарийн механиктай, бүгдийг маш сайн тохи...
2013-04-26 - Оффшоруудын тухай No. II
Оффшорын системийг бүрэн дүүрэн тайлбарлана гэж, ганц хүний хувьд барагдахгүй ажил гэдгийг хүмүүс эрх биш ойлгох биз ээ. Гэвч энэ тухай бичнэ ээ, яагаад гэвэл энэ сэдэв нь өнөө цагийн хамгийн сонирхолтой шинж тэмдгийн нэг. Оффшорын сэдвийг бүрэн дүүрэн ойлгуулах бас амаргүй, маш холоос тайлбарлах хэрэгтэй болдог.
Би ч бас холоос эхлэх болно. Товч ба богино нь дээр- асуух юм байвал сээгий дотор асууна уу.
Сэдвээ нилээд холоос эхэлнэ. Хувьчлалаас эхлэх нь зүйтэй.
Хувьчлал гэж яг юу бэ?
Төрийн буюу нийтийн өмчийг нэг хүний (эсвэл компанийн) хувийн эзэмшилд оруулахыг хэлж байгаа ю...
2013-04-25 - Бидний зүглэх чиг
Баабруудын ба бурхнаар бөөлжигчдийн араас дагз дагзаа харан иймэрхүү нөхөд 20-иод жилийн өмнөөс ихэд олширсон. Энэ бол өнөө цагийн сонирхолтой онцлог шинж чанар гэж хэлж болно- сул мэдээллийн эрин зуун өөрийн давуу ба сул талаа харуулж буй хэрэг. Иймэрхүү дэмийрэгчдийн ярих зүйлийн худал үнэн болохыг хооронд нь ялгаж салгаж, шинжлэн дүгнэхийн тулд их хэмжээний мэдлэгийн нөөц ба туршлагын багц хуримтлах шаардлагатай байдаг. Чухам тэр туршлага ба мэдлэгийг бий болгохын тулд хөрөнгө ба цаг хэрэгтэй, учир нь дунд ба дээд сургууль тэр болгон энэ чадваруудыг суулгадаггүй- ихэвчлэн оюутан сурагч сург...
2013-04-17 - Нелюбимая
Ойрд дээхэн үеийн энэ сайхан хамтлагаар амьсгалж байна доо. Хамгийн их хит болж байсан дуунуудын нь нэгийг орчуулах гэж оролдлоо. 25 жилийн нь ойгоор болсон тоглолт их гоё болжээ. Шинэ дуучин авсан нь хамтлагт шинэ амьсгал өгсөн мэт үнэн гоё мундаг бүсгүй.
А-студио
Нелюбимая
Позолоченный след твоей слезы горел в ночи,
Обнимая меня, сказала ты: не уходи.
Зная, что нет моей вины,
Я прошептал тебе: прости,
Все пройдет, не грусти, не грусти.
Нелюбимая ждет меня у окна
Вечерами темными, как всегда,
У окна ждет меня, ждет меня.
Позабыл о тебе я навсегда, но иногда
Желтых писем листва летит ко мне изд...
2013-04-06 - Хальт бүлтрэв
Орлогын татвараас оффшороор зайлсхийнэ гэж юу байдгийг энгийн хүнд хэлбэл, аан гээд л өнгөрнө. Би ч бас тайлбарлаж барахгүй- энд нэг жижигхэн тайлбар бий, гэвч энэ бол уулын дөнгөж орой нь. Баярцогтын асуудал бол мөн адил, зөвхөн уулын л орой. Яагаад найзуудаа байн байн хальт хальт дурдаад байна уу, найз нарынхаа нэрийг хэлэхгүй байна уу? Яагаад үлгэр дуурйайлал яриад байна уу? Бас л тайлбарлаж барахгүй. Гэвч сониуч иргэн хүсвэл энэ киног үзээд их юм ойлгож авна.
...
2013-04-05 - Тоглоомын тухай No. I
Би анхнаас нь хэлбэл зүгээр: их сүрхий тоглоомч биш, бас тоглоом зохиогч биш ээ. Гэвч шаардлага гарвал, тоглоомыг зохиож чадна байх аа гэж боддог. Юуны өмнө чамд мэддэг зүйлээ дэс дараатай нь бичье.
Юуны түрүүнд хоёулаа тоглоом гэж юу бэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Найзынхаа хэлснийг санаж байгаагаар, чамд тоглоомын концепт нь байгаа гэж байсан- энэ бол сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, найз тоглоомын өрнөлийн background мэдлэгтэй гэсэн үг. Тоглоом бол юу ч байж болно- алуурчдаас зугтах уу, мөнх амьдралын рашааны араас хөөж байна уу, эсвэл хүчирхэг армиудыг тулалдаанд бэлдэж байн...
2013-04-03 - Баабарын дэмийрэл
Монголын хоёр Ерөнхийлөгч хоёр Ерөнхий сайд Францад айлчлахдаа чухам энэхүү урааны хайгуулын асуудал хоёр орны хамтын ажиллагааны оргил гэж ёслол төгөлдөр мэдэгдэж байсан билээ.
Дэмийрэл нь энд...
2013-03-24 - Яаж амьдрахыг аав ээж биш Амьдрал өөрөө заагаад өгдөг юм билээ...