2011-04-17 - Тойм
сайн байцгаана уу? блогтоо бичлэг бичихсэн гэж хэдэн ч удаа бодож, бичиж эхлээд устгав даа хэ хэ. яагаад ч юм юу бичихээ мэдэхгүй юм. миний амьдрал тийм л нэгэн хэвийн байна даа. Би өнөөдөр ахиад л цонхныхоо өмнө суугаад хичээлээ хийх гэж оролдож байна. Хавар болоод бүх л амьтан ичээнээсээ гардаг шиг миний нөгөө хэдэн унтаа байшин амь орсон шүү. амралтын өдөр болохоор тэрүү хүмүүс хашаа хороогоо янзлаад л бүүр 3, 4 залуу олж харлаа хэ хэ. Оросууд нэг талаар хүндлүүштэй хөдөлмөрч хүмүүс шүү. хашаатай айл болгон нь өөрсдийн хэрэгцээний ногоогоо тарьна. Сүүлийн хэд хоног газраа хагалж, сэврээж ба...
. Сэтгэгдэл бичих
2011-04-16 - Орчуулга, судалгаа бас өөр баахан юмны тухай
Өмнө нь энэ номыг орчуулж билээ. Нээг их том, сүрхий гавьяа юм биш л. Гэвч орчуулж байхдаа их олон төрлийн юм бодогдож билээ. Хүний ой ухаан гэж, ямар өчүүхэн, арчаагүй богино юм байдаг юм бэ гэж. Жишээ нь гэхэд, аавынхаа бага насанд нь хэрхэн аж төрж, залуудаа хэрхэн амьдарч байсныг нь сайн мэдэхгүй. Бүр сайн лавлаж, бүр сайн асууж, ямар нэгэн үйл явдлын талаар юу бодож явдаг бол, энэ тэр үйл явдал ямар учиртай бэ гэж асуух юмсан гэж маш их бодогдож билээ. Цагийн эрхэнд ааваасаа тэс ондоо хүн болж хүмүүжсэн л байж таараа. Зарим юмыг эцгээсээ тэс өөрөөр харна- мэдээж хэрэг олон төрлийн нөлөө ү...
. Сэтгэгдэл бичих
2011-04-15 - Бишийм байсын бишийн бишүү?
Гөөмөн эдийн шуналтай хүүхэн юмаа би. Гадуур хүмсүүд хайр майр хавар мавар хүүхэн залуу ярьсан, бал сарлаг хүүхэн залуус л байхад би гэж нэг санхүүгийн хямралд өртцорсон хүн нэгхэн ширхэг байнаа. Тэгээд балиар муухай чивэлт сэтгэл маань мөнгө төгрөг балют салют гэхээр л хаврын синдромтдог, бал сарлаглаг болдог муухай зантай эд байж гэдгийг мэдрэхийн дээдээр мэдэрчийшд сүүлийн үед. Гүэ тээд энэ дэлхийн зах зээл тив орны санкүүгийн хямрал чинь аааль хэдэн жилийн өмнө явагдаж дуусаагүй одоогоороо ч гэсэн явагдсааран байгаанмуу, эсвэл дууссан ч гэсэн хаа байсан хамаагүй над мэтэд давалгаа нь одоо ...
. Сэтгэгдэл бичих
2011-04-14 - Брэндийн тухай
Маркетинг гэж нэг сайхан үг бий. Эд бүтээгдэхүүн зарах, үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгах ухаан гэж манай суут ухаантнууд тайлбарласан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ: миний энэ бүтээгдэхүүн чамд үнэн хэрэгтээ ямар ч хэрэггүй ч гэсэн, миний юмыг бүр заавал худалдан авах хэрэгтэй шүү гэж ойлгуулан, хогоо зардаг үйлдлийг илэрхийлсэн сайхан үг.
Маркетингт гэдэг ойлголтоос брэнд гэсэн үгийг салгах боломжгүй. Брэндийн бүтээгдэхүүн өмсөж зүүдэг хүмүүс бидний дунд маш их байдаг- буруу ч юм биш. Харин ч гоё, нүд баясаад, магнай тэнийдэг. Үгүй бол хавар намраар үхэх хүн байхгүй, хүн төрөлхтөн жоом шиг ...
. Сэтгэгдэл бичих
2011-04-12 - Анд даа бичсэн захидал.............
Зээрийн эвэр шиг ижилдэн ургасан найз минь
Зэрэглээн дунд алсран алсран бөртөлзнө
Жирмийн сүлжээ насаа хамтдаа сүлжиж
Жил сарын тойргыг хамтдаа л хураадагсан
Андгай өргөн, азаа үзэн нөхөрлөөгүй ч
Алдаа онооны дэнсийг цугтаа хазайлгаж
Арван хэдэн оныг дурсамжийн хананд цомоглосон
Ассан гал шиг хангал анд минь минийхээ дэргэдээс цойллоо
Зууныг элтэл нөхөрлөнө гэж амлаагүй ч
Зуурдыг өнгөртөл андын журмыг сахих хүсэлтэй
Зураг залуу насны нэгээхэн хэсэг чи минь
Зул шиг бүсгүйг даган андыгаа орхих чинь зөв өө
Зүгээр дээ анд минь. Эхнэр хүн чиний л амьдрал
Зүүдэн тэртээх нөхөрлөл минь бидний л дурсамж
Зүрхэн тол...
. Сэтгэгдэл бичих
2011-04-09 - Аз жаргал No. III
Батка хийж бүтээснээ нэг эргэн харав. Амьдрал бүтжээ гэж хэлж болохоор. Сэргэлэн юм болохоор, мань эр ажлынхаа цалингаа хүлээж суухын оронд, тэнд нэг автомашины зогсоол, энд нэг хүнсний мухлагтай. Татварынхан пээдийгээд, илүү мөнгө авах гээд байвал, прокурорынхонд ольчино. Хэдэн мангар бацаанууд даравч, мөнгө нэхэж сонин болоод байвал танил цагдаа нартаа хэлчихнэ. Цагдаа нар нь давраад байвал, танил цагдаагийн даргад шургачна.
Ер нь давгүй амьдарч байх юм гэнэ, Батка ах. Овоо мөнгө хуримтлаад л, байн байн боовоо хөхүүлдэг нууц амрагаа тэжээгээд л. Өөрийгөө хамгийн ухаантайд тооцохгүй гээд, өөр...
. Сэтгэгдэл бичих
2011-04-06 - Дахиал Онигоо зохиов
Гэнэт онигоо зохиож үзмээр санагдаад хэ хэ хэ
Багш хичээл орж байна
-Батаа бос. Чингэсын тухай ярь
Оюутан
-Багшаа хар чингэс үү? Шар чингэс үү ?
Гэтэл хажууд нь сууж байсан оюутан
-Хөөе хөгшөөн Морьтой нь дээр юм байна лээ
-Ааваа би таны хүүхэд мөн үү
-Мөн байлгүй яадын миний л хүүхэд шүү дээ чи чинь
-Тиймүү тэгсэн мөртлөө бид хоёр яагаад ийм өөр арьстай байгаан
-За байз бодоод байсан чинь .............. ер нь ээжээсээ асуу
-Манайд дандаа ирдэг Ах их баян бас ээж бид хоёрт их хайртай
-Тиймүү танай хамаатан юм уу
-Үгүү ээ тэр талаар хүнд ярьж болохгүй гэж ээж хэлсэн л...
. Сэтгэгдэл бичих
2011-04-06 - Зөввв л алхчуул баяжкаад ;-p
Таван толгойн таван зуун гучийн гучин зургаан ширхэг хувьцаагаа яахуу?
. Сэтгэгдэл бичих
2011-04-04 - Сургамжтай күүкэлдэйн кану
Нэг л юм өгүүлээд байх шиг.
. Сэтгэгдэл бичих
2011-04-01 - Ашигтай харилцааны тухай
Вашингтон хот–Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ.
Аймар гоё: бид тэд нараас снийкирс бохь паав мэтийн бонусаас гадна өөр тарган сайхан бонустай болох нь.
Энд
...
. Сэтгэгдэл бичих
<- Өмнөх . Дараагийн ->