Амьдрах сайхан

2011-06-18 - Асуулт

Монгол Улс ажиллах хүч илгээх ажлыг  долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жил шалгалтад тэнцсэн 3100 хүнээс одоогийн байдлаар 2134 хүн ажлын  байран дээрээ ажиллаж байгаа бол 866 хүн Солонгосын  Хөдөлмөрийн биржид нэр нь байршаагүй байгаа аж. Харин 137 хүний материал алдаа заасны улмаас буцаагдсан бол 10 хүнд ажиллах боломжгүй гэх хориг тавьсан байна. Ирэх жилээс гадаад улс оронд ажиллах хүч илгээх ажлыг жилийн турш явуулдаг системд шилжих талаар ярьж байгаа аж. Энэ нь олон нийтэд чирэгдэл учруулахгүй, шалгалтандаа хангалттай бэлдсэн хүн хүссэн үедээ шалгалтаа өгөх  давуу тал...

. Сэтгэгдэл бичих

2011-06-18 - Өвөр монголчууд ба хятадын хуулийн тухай

БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Зүүн үзэмчин хошууны малчин х.Мэргэн нөхдийн хамт нүүрсний тээвэрт талхлагдаж буй газар нутгаа өмөөрөн жагсаж, амиа алдсан хэрэг 5 сарын сүүлээр гарсан билээ.

Өчигдөр шүүх хурал болж, гэмт этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон байна. Мөн осол болох үед машины кабинд цуг сууж явсан эрд бүх насаар нь хорих ял, алуурчдыг зугтаалгасан 2 Хятад эрд хорих ял тус тус оноожээ.
Энд

Хятадуудаас сурах юм их л дээ. Тэр тусмаа манай сурвалжлагчдад: санаатайгаар хүний амь хорооx , осол хоёрын ялгааг. Гэвч хятадын шүүхийн шийдвэрийг дэмж...

. Сэтгэгдэл бичих

2011-06-17 - Боловсон хүчин ба ажлын ярилцлагын тухай

Иргэдэд төрөл бүрийн хэргээр хүмүүстэй ярилцлага явуулах хэрэгтэй байдаг- жишээ нь ажлын ярилцлага. Хүн юм байна даа, иймэрхүү ярилцлага явуулах талаарх семинарт оролцдог юм байна. Мэдээж хэрэг, цаашид ажиллах хүнээ зөв шинжин танивал олон талын бонустай: ажлын явц нь түргэн, үр дүн нь урамтай.

Боловсон хүчин бүгдийг шийддэг. Гэвч хүнээ танина гэдэг, ээдрээтэй асуудал. Олон талын хүчин зүйл бий: сэтгэл зүй судлалаас, өмнө тавьсан зорилгынхоо маркетинг ба стратегийн бодлогоо харгалзан үзэх гэх мэтээ ажил олгогч үргэлж харгалзан, түргэн сэтгэж байх хэрэгтэй.

Тиймд, замд таарсан хүний гарт ажлаа ...

. Сэтгэгдэл бичих

2011-06-17 - Европын зэвсгийн урлаг I

Ийм нэг хобби байдаг- эртний зэвсэг харж, хийморио сэргээх, цаг зав гарвал өөрөө шар усаа тартал нэг илд эргүүлэх гээд. Энэ эртний сайхан эрдэм одоо үед мартагдахад хүрч байгаа билээ- үүгээр түүх, соёл, урлаг гурвыг харж, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд маш хэрэгтэй юм шиг санагддаг.
Би хувьдаа хожим үеийн европын дундад зун, тэр тусмаа англичуудын зэвсгийг таалдаг. Зэвсгийнх нь түүх цаанаа маш их ээдрээтэй, сургамжтай байдаг- жишээ нь хэн нэгнийг хахуульдаж, хуурч авсан гээд. Харин хууртсан хүн нь өөрөө тэр зэвсгээ хүнээс булааж, дээрэмдсэн байх жишээтэй. Гинжин хэлхээ явсаар явсаар манай хойд хөр...

. Сэтгэгдэл бичих

2011-06-11 - Алдагдсан диваажин

Фото зурагч Монгол орчин цаг үеийг харуулсан маш сонирхолтой материал цуглуулжээ. Уг материалд Чингисийн бардам үр удам хэрхэн аж төрж, орчин цагт хэрхэн дасан зохицож байгааг харуулсан байх юм.



Чингисийн бардам үр сад







Paradise Lost

. Сэтгэгдэл бичих

2011-06-11 - StuxNet -ын сургамж

StuxNet яг хаанаас анх гарч ирснийг хэлэх маш бэрх. Уг вирусийн мөрийг дагавал, анх Бельгийн ба Малайз хөл бөмбөгийн серверүүдэд олдсон. Гэвч вирус бүхэл бүтэн 4 хувилбартай байсан тул, информатикийн оюутны чөлөөт цагаараа бичсэн код биш болохыг нотолдог. Зориулалттайгаар, чиг зорилготойгоор, томоохон хэмжээний IT хүрээлэнгийн ажил гэдэг нь ойлгомжтой. Мөн зарим шинжээчдийн дүгнэж байгаагаар, олон тооны цөмийн технологи эзэмшсэн инженерүүд оролцсон байж болзошгүй гэсэн байдаг. 

Зориулалт нь Ираны цөмийн программтай холбоотой. Жилийн өмнө Иран улс маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан, өөрий...

. Сэтгэгдэл бичих

2011-06-08 - Аксиомын тухай

Аксиом гэж нэг сайхан үг бий. Өөдөөс нь яаж ч сарайчаад нэмэргүй. Зөв гурвалжин бол адил талт гурвалжин. Яаж ч эргүүлээд нэмэргүй. Аан, аксиомын эсрэг итгэлээр тэмцэж болох юм. Гэвч үүгээр аксиом алга болно гэж байхгүй. Байран дээрээ, салаавч үзүүлээд зогсож байх болно. Жишээ л гэхэд, одоо хүн бүр амьжиргааны төвшин ярьдаг. "Амьжиргааны төвшин дээшлүүлэх хэрэгтэй!" гэж хүн бүр орилолдон, газар шороогоо шүүрс алдан заралцаж байгаа. Дургүй нэг нь царайгаа ярвайлган, мөн адил заралцаж байгаа.

"Өвөг дээдсийн цусаа урсган олсон газар шүү дээ! Эзэн Чингисийн...!" гэж байгаад л, уйлан хатсаны дараа н...

. Сэтгэгдэл бичих

2011-06-07 - Хятадуудын шоунд эгдүүцэв

Миний нэг найз гэрт нь сууж байтал надаа нэг сонин болгож хятадын нэгэн шоунд монгол хүүхэд дуулсаныг үз дээ гэлээ тэг нь  тэр мэдээлэл нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Удмаа гэдэг 12 настай хүү бүх Хятадыг байлдан дагуулж байна гэсэн мэдээлэл байлаа . Тэрхүү мэдээлэлд хамгийн их автаж, уярч, уйлж, дэмжиж байгаа нь Монголчууд тэр дундаа бүсгүйчүүд Харин миний хувд анх үүнийг үзээд  сэтгэл хөдөлсөнгүй харин ч бүүр эгдүүцэл зэвүү зэрэг хүрчихлээ.



Анхнаасаа бидний сэтгэл зүйгээр тоголсон жүжиг байлаа. Тэр хэлж байгаа үг гаргаж байгаа утга санаа нь орчуулгаас нь хархад л цаанаасаа бэлтгэж хэлүүлс...

. Сэтгэгдэл бичих

2011-06-07 - Хуучин хороолол шинэчлэвэл












Зө нэг иймэрхүү юм хийгээд сууж байна хуучиний хэдэн барилгыг иймэрхүү болгох санаатай байгаан сансар, 16-гээд энд тэнд нэг байдаг даа 
 

. Сэтгэгдэл бичих

2011-06-06 - Адал явдал хайгчдад

Олон төрлийн адал явдал хүсэн мөрөөддөг залуучууд зөндөө байдаг. Адал явдал хайж, саваагүйтэж явахдаа залуучууд "Зүгээр, болно", эсвэл "Маргааш гэж нэг өдөр" бий гэж өөрийгөө хуураад, үр дагаврыг нь эс тооцож явах нь элбэг байдаг. Дэмий мөрөөдөл ихэвчлэн дэмий үр дүнтэйгээр, бусдыгаа ч араасаа татдаг тал бий. Гэвч зарим тохиолдолд хайж явсан адал явдал нь иймэрхүү байдлаар дуусах ч явдал бий:

Хол замд машин бариад хичнээн ядарлаа ч хажуудах хүн чинь 100 татчихсан, эсвэл айраг ихээр уучихсан бол жолоогоо битгий шилжүүлээрэй, унтаж байгаад явсан нь дээр. Цаад нөхөр чинь хүн дайраад алчихвал та ж...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->