Амьдрах сайхан

2011-11-02 - Ливийн мэдээ

A gang of Libyan looters have raided a priceless collection of gold and silver coins that are believed to date back to the time of Alexander the Great.
The thieves carried off with the pieces, known as The Treasure of Benghazi, having drilled through a concrete ceiling at the National Commercial Bank of Benghazi.
An expert has described the raid as 'one of the greatest thefts in archeological history.'

Эндээс

Товчxон орчуулбал: Ливийн төрийн сангаас эртний асар үнэтэй зоос алдагдсан.

Гаднаас ардчилуулсан Ливи улсад одоо банк болон музей тонож эхэллээ. Иймэрхүү хэмжээний асар том хэмжээний ажиллаг...

. Сэтгэгдэл бичих

2011-11-01 - Сонгодгуудын зохиолоос иш татав

Тэд өөр хоорондоо үнэхээр хүүхэд шиг, асар гэнэнээр, ямар ч нотолгоогүйгээр мэтгэлзэж байсан юм. Ямар нэгэн нотолгоо гаргахын оронд, тэд зөвхөн зөвтгөсөн аль эсвэл буруутгасан хоосон үг хаялцаж байв.
Далайн гахай төрхөөсөө сэлж чаддаггийг нотлохын тулд тэд, өөд өөдөөсөө муухай харалцан зогсож, өрсөлдөгчийнхөө яс үндэс, саруул ухаан аль эсвэл үүсэл гарлын тухай санал бодлоо солилцож байв... Тэд нас биенд хүрсэн эрчүүдийн дүр төрхтэй боловч, оюун ухааны хөгжлийн хувьд хүүхдийн чинээ хүмүүс юм.

Жэк Лондон, "Далайн чоно"
...

. Сэтгэгдэл бичих

2011-10-28 - Хөх дэлгэц үзэв

Нэгэн мангар хөөрхөн мэдээ нүдэнд тусав. Хэдэн сонирхолтой гарууд хүмүүнлэгийн тэрэг дээрэмдэж байх юм. Юу бэ гэвэл, түркийн газар хөдлөлтийн дараах байдал юм байж. Хэдэн завгүй эрчүүд хайрцаг шуудай зөөн гүйлдэж байх юм гэнэ. Түркүүд хэзээнээс ажилд дуртай болчихсон юм бол, гэж хэсэг бодов. Гэр бүлтэй байх л даа, чааваас...

Уул нь хэдэн түркүүдийн зовлон надад ер сонин биш л дээ. Гэхдээ л хөөрхөн, алиа гэж жигтээхэн! Газар хөдлөлтөнд нийтдээ 2000 байшин барилга нурсан бөгөөд, тэд нарт туслахаар 17 ачааны тэрэг туслахаар ирж л. Гэвч тэр хүмүүнлэгийн тэрэг нь газартаа ирэлгүй замдаа дээрэмдүүлж...

. Сэтгэгдэл бичих

2011-10-26 - Таньдаа.......

Амин судсыг чинь сэмлэн байж ирсэн үр чинь
Алдрай насаа гээлгүй үүрд нялхаараа байх шиг
Асаж дүрэлзсэн хайрыг тань ааш аяг шиг бодож
Ачлал гээчийг үзүүлж амжаагүй хүүгээ өршөө. Ээж минь

Хүү нь өсөж, дээл минь багадаж
Хүслийн залгамж нэрийг тань өргөж
Хүж орчлонгын энүүхэн жамд
Хүн зул болж таныхаа л төлөө бадамлана аа. Ээж ээ

Хорвоогийн анхны рашаан болсон уураг тань
Хоолойд минь одоо ч амин дусал болон үлдэж
Хоногын уртад зовлон даах тэнхээ өгч
Хол ойрын аянд сэтгэлийг минь дэвтээж яваа шүү. Ээж ээ


...

. Сэтгэгдэл бичих

2011-10-26 - ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС

”ДОЗ” энтертайнмент студиин “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай аваад иржээ. Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна. Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр буй /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт ний...

. Сэтгэгдэл бичих

2011-10-24 - Ижийн минь хайр газарт шингээгүй..........

Өргөст навчис хуйсагнан тэртээ алсрах намраар
Өнчин сэтгэлийг жиндээж хяруу мөнгөрөх цагаар
Өтөл тогоруун дуутай бүүдэг тэнгэрийн дор
Өнө оршихгүй жамыг зүхэж явна аа. Хүү нь

Энэ л өдрийг ирэхгүй юм шиг бодож
Эрхэмсэг өдрүүдийг эгэлд тооцож
Эцсийн нар жаргадаггүйд итгэж
Ээжийнхээ дэргэд танхи явж ээ. Үр нь

Эцгийн яс, эхийн махаар бүрдсэн билээ л бидэн
Эргээд ач хардаггүй билээ л тэд минь
Эргэх цагийн гудиггүй салхинд гандаж
Элсэн сэмрэх шиг асгарч явж дээ нас нь. Таны минь

Ижийн минь хайр газарт шингээгүй
Их бодлын зүрхэн чинадад минь
Эр заяаны тэнхлэг ахад минь
Ээл бүлээн хонгорхон дүү нарт минь үлдсэн шүү...

. Сэтгэгдэл бичих

2011-10-23 - Каддафи дуусав

Хамгийн түрүүнд шархдсан хөгшин хүнийг зодож, тамлаж, доог тохуу хийсний дараа буудаж хороосон байна. Одоо талархсан ард түмэн нь цогцсоор нь тоглоом хийж, хажууд нь зурагаа авхуулж байгаа.Үхсэн арслангийн цогцсыг илжиг ч тийрчнэ.
Гэвч хөгжилтэй орнуудын хоол болохгуй гэж, Каддафи 10 сар тэмцлээ. Ганцаараа, түүнд хэн ч туслаагүй. Арслан шиг тэмцэж, эр хүн шиг эх орноо хамгаалж өнгөрлөө.

Сүүлийн 10 сард Ливи улсад 50 мянган хүн чадарсан. Цаашид энэ тоо өсөх болно. Дараагийнх нь чи, андаа.
...

. Сэтгэгдэл бичих

2011-10-20 - Орчин цагын үйлдвэрлэл ба дизайны тухай II

Орчин цагын үйлдвэрлэллийн хөгжлийг ажиглавал, олон сонирхолтой цаг үетэй холбоотой өөрчлөлтүүд харагддаг. Өмнөх хэсэгт чипийн архитектур болон холболтуудын эвхэлтийн  дизайн хэр хэмжээтэй явагдаж байгааг бичиж байсан. Энэ удаад үйлдвэрлэллийн хөгжил, нийгмийн хөгжилтэй яг чухам ямар уялдаа холбоотой болох талаар нэмэлт оруулмаар санагдлаа.

Өнгөрсөн зууны дөчөөд онд Бэлл Телефон компаний судалгааны төвд бүтээгдсэн транзистор хагас дамжуулагчын болон үйлдвэрлэлийн хувьсгалын эринг эхлүүлсэн. Улмаар манай гаригийн технологийн болон нийгмийн дүр төрхийг эрс өөрчилсөн. Гайхамшигтай гурвал буюу Жон...

. Сэтгэгдэл бичих

2011-10-20 - Ижий үгүй намар........

Бурхан төрсөн газраа хүндгүй
Бусдын дэргэдээс алсрах хүн дурсамж
Бууралтаж амжаагүй санчиг нь дуу
Будант алсын тэртээ миний л ижий мөнхрөх намар цаг аа......

. Сэтгэгдэл бичих

2011-10-14 - Гайхамшигтай монгол зан

Юм болгонд буруутан хайдаг нэг сайхан тэнэг монгол зан байна, айн. Бүр дургүй хүрчихлээ. Хүссэн юм нь хүзүүгээр нь ороогоод ирэхээр, бүр тэр тусмаа. Тэр буруутай, энэ буруутай, би юу ч мэдээгүй- энхийн цагаан тагтаа. Мөрөө хавчаад зогсож байгааг нь. Гол нь өөрийгөө бусдаас ухаантай, гадаадад байгаа гэсэндээ өөрийнх нь хэлсэн худлыг хэн ч ойлгохгүй гэж бодоод, түүндээ итгээд явж байгаа нь өхөөрдмөөр ч юм шиг. Хүний цаг хулгайлагчид тонилоосой.
...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->