Амьдрах сайхан

2011-12-05 - Гены тухай сонирхолтой

Энэ хүн хэний хэн бэ? Таасан бол, сээгий уншаад үз.


. Сэтгэгдэл бичих

2011-12-01 - Сүнзийн тухай

Том жижиг, хөгжсөн хөгжөөгүй улс гүрнүүд яг ямар учир шалтгаанаас болж устан мөхдөг бэ гэдэг асуултын нэг талыг харуулан тусгасан хариу.
Мэдлэгт тэмүүлдэг сэргэлэн залуучууд танилцаад авахад, буруутах юмгүй.
Энд

. Сэтгэгдэл бичих

2011-11-30 - Тодорхой жорын нэмэлт

Өмнөх хэсэг энд

Гадаадад хувь хүн талаасаа ч тэр, бас Монголоос явж байгаа гэсэн төлөөллийн утгаараа ч тэр яаж биеэ авч явбал зохистой вэ?
Түүх соёлоо мэдэж байх гэдгээс гадна өөр юу байж болох вэ?
Өөрөө олж мэдэхээс гадна бусдын хуримталсан туршлага үргэлж хэрэгтэй байдаг даа?

Эргүүлээд асууя: Явах хэрэг байна уу. Монголд амьдрах, хөдөлмөрлөх, арилжаа наймаа хийх боломж бүгд байхад, яах гэж явж байна уу. Хүн бүрийн өөрийнх нь хувийн л шийдвэр юм даа... Хэрэв сурч, мэдэж, тэргүүний туршлага хуримтлах зорилготой бол, ганц л жор бий. Энэхүү жор нь өмнөхтэйгээ төстэй боловч, бас адилгүй. Тайлбарлаха...

. Сэтгэгдэл бичих

2011-11-29 - Цөмийн хаягдлын тухай дахиад нэг

-Манай газраас Японы Элчин сайдын яаманд хандаж танай улсаас цацрагийн бохирдолтой машин орж ирээд байна. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт гаргасан л даа. Японы Элчин сайдын яам манай хүсэлтийн хариуд, тус улс экспортод гаргаж байгаа машинууддаа цац­рагийн бохирдлын хэмжилт хийж байгаа гэсэн. Уг хэмжилтээр бохир­дол­гүй нь тогтоогдвол, үүнийг нь баталсан албан ёсны бичиг хийж өгөөд тийм бичигтэй машиныг хилээр нэвтрүүлж байгаа юм билээ. Тиймээс Японоос цацрагийн бохирдолгүй гэсэн албан ёсны бичиг баримтгүй машиныг Монголын хилээр оруулж ирэхгүй гэсэн үг юм. Машин оруулж ирж буй хү...

. Сэтгэгдэл бичих

2011-11-26 - Дэнлүүний тухай сургааль

Нэгэн сохор хүн найзаа эргэж, буцах болжээ. Найз нь түүнд дэнлүү авч яваач гэж ятгаж эхэлж гэнэ.
"Надад дэнлүүний хэрэг гэж юу байхав. Гэрэлтэй ч, гэрэлгүй ч яг адилхан" гэхэд, найз нь:
"Чамд дэнлүү хэрэг болно. Хүмүүс харанxуйд дэнлүү хараад, чамд туслана шүү дээ? Аваад яв" гэж хэлээд, дэнлүү асааж өгөв.
Сохор хүн дэнлүүгээ барин, гэртээ харих замдаа явж байтал, нэгэн хүн түүнтэй мөргөлдөж гэнэ.
"Чи чинь хаашаа явж байгаагаа хардаггүй юм уу? Дэнлүүний гэрэл харахгүй байна уу?" гэж сохор ууртай нь аргаггүй хэлтэл, замын хүн:
"Таны дэнлүү унтарсан байна, ахаа" гэж хариулжээ.
...

. Сэтгэгдэл бичих

2011-11-20 - Египтийн сураг чимээ

A fresh wave of protests swept Egypt on Saturday after clashes between police and protesters refusing to leave Tahrir Square left two dead and 676 injured as police violence escalated a few days before parliamentary elections.

Ийм хүмүүсийг бөмбөгдөөд ч хэрэггүй: өөрийн гараараа эх орноо эвдэж дөнгөчихнө. Эсвэл дахиад төрийн эргэлт хийх хэрэгтэй, тэгвэл бүх юм тэр дороо сайжирна.

. Сэтгэгдэл бичих

2011-11-19 - Сонгуулийн тухай иш татав

Суут хүмүүс тун ховор таардаг гэвэл, та надтай санал нийлнэ байх, тийм үү. Гэвч хоёулаа өгөөмөөрөөр, Франц улс даяар, ойролцоогоор 5 суутан байдаг гэж бодье. Бас дээрээс нь 200 ширхэг асар авьяаслагууд, бас өөр өөрийн мэргэжилдээ авьяас чадвараа гайхуулсан 200 хүн, мөн ямар нэгэн байдлаар бусдаасаа ухаантай 10 мянган хүн. Ийнхүү 11.205 хүний бүрэлдэхүүнтэй ухаалагууд цугларалаа. Тэдний араас дундажуудын арми. Дундажуудын армийн араас донгиочууд үй түмэнээрээ бөөгнөрөөд ирнэ. Дундажууд ба донгиочууд үргэлж нийгмийн дийлэнхийг бүрэлдүүлдэг тул, тэд яаж ухаалаг засгийн газар сонгох юм бэ гэдгийг,...

. Сэтгэгдэл бичих

2011-11-19 - Камераа хэрхэн сонгох тухай

Тоон фото зургийн эрин эхэлснээс хойш, төрөл бүрийн камер зах зээлд үй олноороо нэвтрэн орж ирсэн. Ийнхүү фотoзураг сонирхчдын өмнөx өргөн сонголт нь, том асуудал болж хувирсан билээ. Гэвч фотозураг сонирхогч иргэд байнга бодож байх ёстой зүйл гэвэл: яг ямар камер яг надад тохирч, миний хэрэгцээг хангах бэ? гэдэг асуулт юм. Камер болгон өөр өөрийн гэсэн техникийн үзүүлэлт, хийж чаддаг зүйлтэй. Үүнээс болж зарим зурагчид төөрөгдөлд орж, бусад камерын давуу талыг танилгүйгээр нэг барьсан камертайгаа явдаг. Буруу ч юм биш. Гэвч.

Нэг жишээ дурьдах хэрэгтэй болов уу. Миний нэг танил залуу 2-3 жилий...

. Сэтгэгдэл бичих

2011-11-17 - RAW форматны тухай

Эгзэгтэй агшин гэж юу байдгийг сонирхогч иргэд маш сайн мэднэ. Камерныхаа дэлгэцнээ дарж амжсан эгзэгтэй агшныхаа зургаа сонжвол, шууд жаазлан ханан дээр өлгөхөөр хачин сайхан юм харагдаж байдаг. Гэвч яг цагтаа тулаад, компьютернийхээ дэлгэцэн дээр томруулаад харвал гутамшигтай юм хүлээж байх жишээг ч сонирхогч иргэд сайн мэднэ байх. Өнөөх гайхамшигтай зураг маань нэг бол фокусгүй, нэг бол булингартсан, хэт харанхуй, эсвэл хэт их гэрэлтэй байдаг.

Үүнд аргаа барсан иргэд фотошопоор оролдоод эхэлдэг. Гэвч мянга засаад ч нэмэргүй байх жишээ олон тохиодог. Энэ учраас зургаа заавал RAW форматаар ав...

. Сэтгэгдэл бичих

2011-11-13 - Нууцлаг гол (ycк)

Өчигдөрхөн уран сайхны Нууцлаг гол нэртэй кино үзэв. Ер нь кино үзнэ гэдэг, миний хувьд амьтны хүрээлэнгээр зугаалахтай төстэй санагддаг: энэ торонд нэг ийм амьтан, аан энэ торонд ийм нэг амьтан. Ихэвчлэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ба арга барилыг нь ажиглана уу гэхээс, яг үйл явдлыг нь нээг их сүрхий тоодоггүй. Бас тэдний хэлэх гээд байгаа тэр их сүрхий сэдэв нь сонирхол төрүүлэх нь тун ховор.

Иргэд дургуйцна байх л даа, ийм гоё сэдэв байхад, чи ойлгосонгүй гэх тал ч бий. Хамаг учир нь надад биш, харин киног бүтээсэн хамт олонд байгаа юм. Жишээ нь жүжигчид, найруулагч, зүсэгч, дүрс. Бүгд өө...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->