Амьдрах сайхан

2012-01-15 - Сталины хэлмэгдүүлэлтийн тухай

Зарим зөвхөн нэг талын мэдээлэл танилцуулсан мэдээлэл тархаж байгаа нь, эртнээс гижиг хүргээд байсан юм. Жишээ нь энэ.
Иймэрхүү зөвхөн нэг талыг тусган харуулсан мэдээллээр Монголын интернет дүүрэн.

Монголын тусгаар тогтнолд Сталин гээч хүн, яг ямар үүрэг гүйцэтгэж байсныг, Монголын түүхчид дутуу үнэлдэг нь хачирхалтай. Үүнийг бага зэрэг ойлгуулан харуулахын тулд, 1945 оны 2-р сарын Ялтын уулзалтаас сэдвээ эхлэх хэрэгтэй байх.

2-р дэлхийн дайнд оролцож, Японд дайн зарласнаар, БНМАУ тусгаар тогтнолоо бататгаж, түүхэн алхам хийж байсан юм. Ялагч орнууд буюу АНУ, Англи, ЗХУ-ын удирдагчид Ялтын уу...

. Сэтгэгдэл бичих

2012-01-10 - Хуягт цэргүүдийн хөдөлгөөн



Зарим иргэд хуягт цэргийн хуяг хөдөлгөөн боож, нэг унахаараа босож чаддаггүй байсан гэж үздэг. Женевын их сургуулийнхан шалгаж үзсэн байна. 


. Сэтгэгдэл бичих

2012-01-09 - Юан гүрний түүхээс Иш татав

Хорь дөнгөж хүрэхэд, "манай" Чингис xаан Европыг байлдан дагуулснаас хойш, бидний алтан эрин зуун эхэлсэн" гэж би хүнээс дуулж байсан юм. 25 нас хүрсний дараа л, үнэн хэрэгтээ "манай" гээд байгаа Чингис xаан Хятад орныг эзлэн түрэмгийлж, биднийг боолчилж байсан харийн хүн гэдгийг олж мэдсэн юм. Энэ оны 8 сард Монголчуудын түүхийг өгүүлсэн 3 номтой танилцаж, хэд хэдэн түүхэн үйл явдал тодрууллаа.  Хятадыг бүхлээр нь эзлэхээс хамаагүй өмнө нь монголчууд Оросыг эзэлж, Унгар ба Австрид довтолж байсныг олж харлаа. Тэр үед Чингис хаан "манай" хаан байгаагүй. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Хятадыг эзлэхэ...

. Сэтгэгдэл бичих

2012-01-09 - Өвчтөний онош

Нэг өвчтөн иймэрхүү юм бичиж, энд тэнд явуулж байх юм:

EH ORON DUUDAJ BNA ARD TUMEN MINI BOSTSGOOE MINII MONGOLIIN AH DUU NARAASHAARDLAGA GARVAL NAMIIN BAIRIIG AHIAD SHAATAY

Одоо эргэн тойрноо нэг харж дүгнэлт хийчих. Дараа нь яг ижил уриа мандуулсан улс орнуудыг нэг хараад үз. Хаана амьдрал сайжрав? Киргизд амьдрал сайжирсан уу. Египтед сайжирсан уу. Эсвэл НАТО-гийн бөмбөгдөлтөнд олон арван мянган хүнээ алуулсан Ливид амьдрал сайжирсан уу.



Египтэд хийгдсэн дээрх бичлэг сар хүрээгүй хугацааны өмнө хийгдсэн юм. Египтчүүдийн амьдрал энэ дээрх байдлаар сайжирсан, одоо өөрөө хараад дүгнэлтэ...

. Сэтгэгдэл бичих

2012-01-05 - Бүтэлгүйтлийн логик V: Хар хун шувуу

Хүний оюун ухааны хамгийн том гаж үзэгдлүүдийн нэг бол, толгойндоо нэг суусан өөрийн үзэл бодлоосоо эцсээ хүртэл зүүгдэж, оюун ухаанаа уян хатан байлгахыг хүсдэггүй үзэгдэл юм. Энэхүү үзэгдэл нь зарим тохиолдолд засах боломжгүй, үй түмэн алдааны ба сүйрлийн эх суурийг бэлдэж өгдөг. Хэрэв цаг тухайд нь бүтээлч ба аналитикч сэтгэхүйг хослуулан, нэн даруй алдааг зайлуулах арга хэмжээ аваагүй нөхцөлд, үр дүнд нь нөөцийн ба цагын гарз үүсэж, даамжирсан нөхцөлд хүний нөөц шавхагдан дуусдаг. 

Энэхүү оюун ухааны уян хатан бус зан чанар нь, хүний амьдралдаа хуримталсан туршлага, зан араншинтай шууд хол...

. Сэтгэгдэл бичих

2012-01-03 - 2011 оны кино

Өнгөрсөн оны кинонуудыг ажиглавал, асар их хэмжээний хог хаягдал харагдна. Энэ бол америкийн кино зохиолчдын ажлаа хаясны цуурай юм. Хамгийн гайгүй гэсэн кино дундаас, миний бодлоор, энэ хэд байв.

Зав гаргаж үзэх коно


Жинхэнэ хат (True Grit)
Коэн ах дүү нар дахин нэг сод бүтээл бөмбөгдсөн байна. Хүмүүсийн тухай юм болохоор, онц сонирхолтой кино. Баатрууд хоорондын яриа, найруулга, зүсэлт бол танхай. Нялуун, сэтгэл хөдлөлийн булчирхайг шахаж ядсан хөгжмөөс бусад нь маш таалагдсан. Будаа идэж болох сэдэв. Хөгжмийг нь харин хол хаях хэрэгтэй. Хөгжим оруулах нь зөнөх шатандаа орсон Спилбергийн санаа...

. Сэтгэгдэл бичих

2012-01-02 - Программчлал, логик, сайхан амьдрал ба гарцуудын тухай

Надад нэг ийм хобби байдын: надад өөрт сонирхолтой сэдэв (эсвэл мэдээ) интернетүүдээр хайж олоод, иргэдийн бичиж үлдээсэн сээгий унших хобби. Олон гоё сонирхолтой сээгий тааралддаг. Ихэвчлэн "чадахгүй ээ", "мэдэхгүй ээ", "битгий шаа", "бүтэхгүй ээ" гэдэг сээгийнүүд сонирхол татдаг. Яг ч сээгийдээ биш, цаадах бичсэн хүнийх нь тархи толгойны бүтэц, сэтгэлгээний онцлогууд сонирхол татдаг юм.

Хараад байвал, уг иргэд сээгийнээс гадна, өөр хоорондоо олон сонирхолтой яриа үүсгэдэг. Уг яриануудыг нь ажиглавал, хэлэлцүүлэгт оролцогчид бүгдээрээ улс орныг аврах гайхамшигтай жор бэлдсэнээс гадна, төрийн ...

. Сэтгэгдэл бичих

2012-01-02 - Жинхэнэ баялаг

Нэгэн баян хүн гэрийнхээ хананд хадах, үе дамжин хадгалагдах ерөөлт үг бичиж өгөөч гэж Сэнгайг гуйж гэнэ.
Сэнгай том гээч цаасан дээр: "Эцэг өнгөрч, хүү үхэж, ач гуч нар нь үхнэ" гэж бичжээ. Баян хүн уурлан:
"Гэр бүлдээ аз жаргал хүсэн ерөөсөн үг хүстэл, та яагаад тохуу хийв?" гэхэд, Сэнгай:
"Тохуу хийх бодол надад байсангүй. Гэвч таныг өнгөрөхөөс өмнө таны хүү өнгөрвөл, та араас нь ихэд харамсан гаслах болно. Хэрэв таны хүүг өнгөрөхөөс өмнө, таны ач гуч нар өнгөрвөл, та хоёр хоёулаа гуниглах болно. Харин таны гэрийнхэн миний бичсэн энэ дэс дараатайгаар ертөнцөөс халин одвол, амьдралын хэвийн хэм...

. Сэтгэгдэл бичих

2011-12-31 - Шинэ жил, шинэ гараа

Шинэ жил нэг мэдсэн чинь дөхөөд ирлээ. Эргэн харвал, өнгөрсөн жил алдаатайгаа оноотойгоо- байдаг л жил байжээ. Алдаанаасаа сураад, оносондоо урам ороод. Техник дизайны эрдэм шинжилгээний 9 ширхэг ажил бичээд дуусгасан байх юм.
Блогийнхоо гэрлийн хүч ангилалд хэд хэдэн нийтлэл бичсэн боловч, найруулгын хувьд нэг аятайхан шиг бөөрөнхийлөөд дуусгах аргаа олддоггүй- сэдэв улам өргөжсөөр л байх юм. Тоолоод харвал, ном гаргачих ч материал цугларчихжээ. Зургийн 2 ширхэг цуврал дуусгаж, томоохон хавтсыг хар зургаар дүүргэчихэж. Ер нь давгүй шүү, давгүй. Нэг жилийн дотор овоо юм амжуулчиж болдог юм байн...

. Сэтгэгдэл бичих

2011-12-28 - Газар хөдлөлт

Нэг иймэрхүү юм дуулдаж байна. Дахин бүр хүчтэйгээр хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Иргэд ямар нэгэн эвгүй юм болохыг хүлээлгүй хоол хүнс, эм, цэвэр ус, цэвэр бандаашигны нөөцөө базаасан гэдэгт найдъя.

-Өнгөрсөн шөнө манай улсад газар хөдөлсөн мэдээлэл байна. Танай дээр энэ талаар ямар мэдээлэл ирсэн бэ?
- Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн мэдээллээр өчигдөр Улаанбаатарын цагаар 23:21:55 цагт ОХУ-ын Тувагийн нийслэл Кызиль хотоос зүүн тийш 95 км-т,   газарзүйн байрлалаар бол  өргөрөгийн -51078/00//, уртрагийн -96083/00///-т 6,7 магнитуын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
6,7 магнитуд ...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->