Амьдрах сайхан

2007-05-20 - Бооцоо

-Хоеулаа уралдах уу? гэж эрэгтэй асуув.
-Уралдахгуй, багш болохгуй гэж хэлсэн. Загинах байх гэж эмэгтэй хариулав.
-Бууж өгч байна уу? Айсандаа, айсандаа!
-Үгүй за юу! гэж эмэгтэй хэлээд гулгуурын зүг гүйв.
Тэр хоер цонхны хажууд хацраа тулан бусад хүүхдүүдийг гадаа тоглохыг ажиглаж байв. Багшдаа шийтгүүлсэн тэр хоер туслах багшын хяналтан дор багшдаа, бас бие биендээ гомдон ангидаа сууж байв.
-Багш загинана гэж хэлээгүй юу...
-Чи хэлэлгүйгээр гүйсэн, би чамтай дахиж тоглохгуй. Би түрүүлэх байсан!


-Би чамаас илүү хурдан уншдаг гэдэгт мөрийцэх үү? гэж эрэгтэй эмэгтэйгээс асуув.
-Т...

. Сэтгэгдэл бичих

2007-05-20 - Starcraft 2 айсуй

Нэг хэсэг найз нартайгаа Warcraft 2 тоглож, хожихоороо чанга инээж, хожигдохоороо найз нараа балиараар хараадаг байв. Гэвч удалгуй Старкрафт гарч ирж, тэр хамаагуй гое байсан. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй, яагаад гэвэл Каунтерстрайк тоглодог болсон. Тэрийг ч бас мартсан, тоглоом тоглоно гэсэн юм бараг байхгуй, ихэвчлэн интро-г нь харчаад л болоо.
Харин саяхан гайхамшигтай нарийн хийгдсэн (Близзард өөрийг хийдэггүй юмдөө) Старкрафт 2 -ын интро үзлээ. Маш их таалагдлаа. Гэвч зохиомол баатруудын амьдралаар амьдрах сонирхол алга байна. Дараа нь гархаар нь интрог ба төгсгөлийн киног үзнээ.

Ин...

. Сэтгэгдэл бичих

2007-05-19 - Бямба гаригын төлөвлөгөө

Өнөөдөр маш их үр дүнтэй ажилах шаардлагтай өдөр болж байна.
1. Академрүү будаг шонх, холст, бийр гэх мэтчилэнгээ зөөнө (Урлантай болсон, амжилт хүссэн болгонд баярлалаа, бүтсэн шүү! :P) Үүнд: терпентин шингэлэгч, цаас, тушь, баахан зургийн хэрэгслэл, хөгжим, дууны СД, памбгар болтолоо дүүрсэн маш том зургийн хавтас.
2. 2 авдар пиво авах.
3. Согтууралгуйгээр найзтайгаа цуг зургаа дуусгах. (2м * 1,20 хэмжээтэй зураг зурж амжих хэрэгтэй)
4. Дуусгасныхаа дараа найзтайгаа пивог дуусгах.
5. Хоолонд ангийнхантайгаа орж, зурсан таталбруудаа харуулж, ангийн коллективын тогтолцоог хадгална.
6...

. Сэтгэгдэл бичих

2007-05-18 - Академийн тухай

Шинэ урлан хайна шатандаа орлоо... Профессортой ярилцаж, бүтээлийн талдээр хэр урагшилж байгаагаа зөвлөлдөнө. Сайн хүн боловч, заримдаа тэнэг ааш гаргадаг хүн л дээ... Аргачгуй биз, түүний хэлж байгаад бараг анзааралгуйгээр, өөрийнхөөрөө зүтээд, өөрийнхөөрөө ажилдаг болхоор.
Ангидаа орж ирэхээр "Нөгөө солиотой монгол орж ирж байна" гэж инээлддэг юм. Муу талаас нь хэлж байгаа юм биш, харин азиуд бүгдээрээ их даруухан гэсэн төсөөлөлтөй болхоор тэгж байгаа юм. (Ёр нь ч би өөрөө болдоггуй хүн дөө... Залхуу, хэт доргио etc.)
Тэрийгээ хэлж л байлээ л дээ.
 "Бүх монголчууд ийм үү?"
"Үгүй ч байж...

. Сэтгэгдэл бичих

2007-05-17 - Өглөө

Өглөө ч гэж дээ, өдөр болж байна. Өчигдөр өглөөний 4 болтол ном шагайж хэвтсээр байгаад, саяхан л сэрлээ. Одоо 11:35 болж байна. Аз болж өнөөдөр амралтын өдөр болхоор, нойроо авч чадлаа...
Уншсан ном маань ихээхэн сонирхолтой байв... Лао Ци (Lǎozǐ) гэдэг хужаа гүн ухаантны (хужаа биш ч байж болох юм, энэтхэгээс ирсэн гэж бичсэн байлээ, нэг домогт нь) ном уншлаа. Сонирхолтой л юм, тархийг нойрноос сэргээж, кофе шиг үйлчилж байлээ. Герман хэлдээр ушниж байсан болхоор зарим юм буруу ойлгосон байх, харин одоо сууж, материал цуглуулна хө... Удахгуй дипломоо хамгаална.
Уул нь уншаад байх ямар ч ...

. Сэтгэгдэл бичих

2007-05-17 - Миний тухай, товчхон



Сайн байцгаана уу, залуучуудаа!
Шинэхэн намайг бүү гадуурхаарай.


Өөрийнхөө тухай товч:
Миний нэр Хүслэн, блог өмнө нь хөтөлж байсан, хөтөлсөөр хэвээрээ байгаа. Харин энд гадаад хэлээр биш, монглоор бичдэг хүмүүсийг харсан болхоор, энд бас блог нээхээр шийдлээ. ХАААЙ! :) (Монголоо санахлээрээ монголоор бичих сайхан шүү...)

Мэргэжил гэх юм байхгуй, одоохондоо сурсаар байгаа, одоо удахгуй төгсөнө. Уран зураг, графикийн мэргэжлээр төгсөнө. Зураач гэсэн үг.
Хобби гэх юм байхгуй, учир нь амьдрал миний хобби, миний ажил бас миний хобби, миний уншдаг номнууд миний хобби, миний бичдэг...

. Сэтгэгдэл бичих

2007-05-16 - Хоер андын нөхөрлөл.

Анхааруулга:
Уг эрдмийн далайд тааралдах хараалын үгс, архидан мансуурахыг суртачилсан байж болзошгуй мэдээлэл буй тул, уншихаасаа өмнө сайн тунгаан бодоорой. Хүүхдүүдэд уншуулж хэрхэвч болохгуй.
Жич: Уг шастирын гол баатрууд японы эртний уран зураг ба яруу найргын нөлөөн дор ихээхэн тархины гэмтэл авсан бөгөөд, хуулийн ба сүсэгтэн олны зүгээс хариуцлага хүлээхээс татгалзаж байгаагаа урьдчилан мэдэгдэж буйг анхааралдаа авна уу.


Төрөө ба Хүслэн.

1-р бүлэг
Наашаа цаашаа.
(зен-буддын шашны сургамжын өгүүлгүүд ба коан-ууд)


Нэгэн өглөө Хүслэн маш их шартан, толгойгоо тэврэн тал...

. Сэтгэгдэл бичих

2006-09-10 -

Чи надад байхгүй бол

Надад өөр юу ч байхгүй

 

 

Чамаас бусад бүх юм надад байвч

Чимхий төдий зүйл   биш юм шиг

 

. Сэтгэгдэл бичих

2006-09-10 - БИ

БИ:
Чиний дуулдаг дуунд чинь
Чиний уярдаг хөгжимд чинь
Чамайг энхрийлэх салхинд
Чамайг надтай учруулаагүй амрагт чинь
ХАЙРТАЙ.

Зүглэн ирж байгаа амь амьдралын хажуугаар зүүдлэхээс өөр эрх надад алгаа.

. Сэтгэгдэл бичих

2006-09-09 - Түүвэр

Хэн дуртайд нь үнсүүлэх уруул надад байхгүй
Хүссэн бүхэнд нь нээх өвөр надад байхгүй
Чин үнэнчээр дурлах сэтгэл надад бий
Чинийх гэж хэлж чадах бие надад бий
Өнөө маргаашийг өнгөрөөх хайр надад байхгүй
Өрөөл бусдыг ашиглах сэтгэл надад байхгүй
Үүрд бадамлан асах итгэл надад бий
Үсээ цайтал хүлээх тэвчээр надад бий


. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->