Амьдрах сайхан

2008-02-14 - Валентины өдөр

Сайн байцгаана уу, залуучуудаа!


Валентины өдөр болсон биш, бөөн бөөн ажил...
Үстэй толгой арзааж дууслаа- эмэгтэй хүнийг жаргалтай байлгах бас бодсоноос хэцүү юм байна.
Гэвч бүх юм сайн, бүх юм болно, хамаг юм амжилттай явагдаж байна :)

Дурласан хүмүүсд бүх л болж бүтэх юмыг бүтхийн ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргье дурлалт хосуудад

Өөр зураг үнэн олдсонгуй, ойлгоорой.



Та хэдэд ярьж өгөх сонин сонин юм зөндөө, гэвч бас нээх их ирээдүйг цагаас нь өмнө мөрөөдөж ярих дургуй болхоор, жаахан азнаж байгаад ярьж өгье.
...

. Сэтгэгдэл бичих

2008-02-06 - Wrong Turn 2

Өмнө нь эхний ангийг нь үзээд, таалагдасан болхоор 2-р ангийг лангуундээр байхаар нь барьж авч, өчигдөр үзлээ.

Ерөнхийдөө бүх ангиудых нь зохиол адилхан: машинаар аялсан хүмүүс буруу зүг эргээд, ой модонд төөрөөд, тэнд амьдардаг  муухай царайтай гаруудад идүүлнэ. Ер нь би далдын хүчтэй кинонуудад нээх дургуй, учир нь найруулагч ба операторчид далдын хүчийн айдсыг бас харуулж чадаж байх хэрэгтэй. Тэр нь ховор болхоор, зөвхөн хэдэн найзуудынхаа л зөвлөгөөг сонсож байж үздэг юм. За тэр ч яахав, кинондоо орье.

Энэ удаад сэргэлэн цовоо мутантууд сүх мүх бариад, цоглигоор хүмүүсийг дундуур нь...

. Сэтгэгдэл бичих

2008-02-06 - Шинэ Ангилал Нэмлээ

Шинэ ангилал нэмлээ, тэрэн дотор таалагдсан таалагдаагуй киноныхаа тухай бичээд байя.
Та бүгдэд уншихад сонирхолтой байх болно гэдэгт найдаж байна.


Харин надаар сонин хачин их байна, миний бичсэн зохиолоор богино хэмжээний хүүхэлдэйн ба богино хэмжээний баримтат кино хийх санхүүжилт авлаа, удаан хөөцөлдөөд байсан юм. Бүх юм бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо миний гарын дор:

Оператор, техникч ба бидний юмыг зөөдөг, бас бидний хоолонд гүйдэг шавар байна.
Зураг авалт уржигдар, өчигдөр явагдаад, өнөөдөр дуусна. ...

. Сэтгэгдэл бичих

2008-01-18 - Ханиадны тухай

Ханиад тусав. Өнгөрсөн долоо хоногт.
Маш их халуурч, дэмийрч хэвтэв. Одоо нохой шиг хуцлаад сууж байна.
Гэвч одоо бүх юм сайн, бүх юм төлөвлөгөөний дагуу явагдсаар.

Гэхдээ бие сул хэвээрээ л байна...

битгий өвдөөрөй, бие бодоорой.

. Сэтгэгдэл бичих

2008-01-07 - Хараад байсан чинь...

Аймшигтай их захиа ирсэн байдаг байшд, хувийн захиануудад! Бүгдэнд нь чадхаараа хариуллаа, хүссэн хүн болгоныг найзаа болгож урилаа, тавтай морилно уу. Анхааралгуй намайг уучлаарай, муу битгий санаарай. Сайхан танилцаад, интернет гэдэг юмыг сэтгэл санаа, бодлоо хуваалцахад бүрэн дүүрнээр ашиглья.
Хүсвэл, холбоо барих хүн нь khuslen@uriankhan.com хаягаар холбоо барина уу. Хувийн мэйл хаяг маань байгаа юм. Монгол зураач, графикчид эсвэл урлагтай холбоотой бас түүнийгээ мэргэжлээрээ сонгосон дуртай хүмүүс чөлөөтөй хандаарай, санаа оноо сонсох, үзэл бодлоо хуваалцах их дуртай хүн.

Нэр алдар м...

. Сэтгэгдэл бичих

2008-01-04 - Бид бүгд өөр өөр

За байз, уул нь ШуудШууд гишүүний бичсэнд хариулмаар байгаа боловч, блог нь удаан ачаалагдаад, компутер гацаагаад байна. Энд бичсэн нь дээр байх.

Сонин сэдэв хөндсөн учир, хамт ярилцмаар санагдлаа, мэргэжил нэгтэй юм байна даа. Боддог сандаг зүйлээ бас хувалцхаар шийдлээ.

Зураач хүн заавал сэтгэгч ба хайгч байх учиртай. Харин тэр сэтгэх ба төсөөлөх чадвар нь ертөнцүүдийг бий болгох (эсвэл төсөөлөх тийм чадвартай байх) естой юм шиг санагддаг юм.

Микеланжело, эсвэл Леонардогийн жишээг авч үзэхэд: тэд үзэгчдэд өөрсдийнхөө гоо сайхны мэдрэмжийг бусдад ойлгуулж, бусдад бултахааргуй болто...

. Сэтгэгдэл бичих

2007-12-29 - Шинэ Жилийн Мэнд хүргье



Хүндэт уншигчддаа ирж буй Шинэ 2008 онд хамаг сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе!
Та бүгдийн сансан сэтгэчилсэн үйл болгон тань бүтэж, эрүүл энх байхыг хүсье.

яасан сонин сонсогдоод байна, зөв л бичсэн байдаг байгаа даа ?


п.с.зургын альбомд зураг нэмэв.

. Сэтгэгдэл бичих

2007-12-20 - Гайтай ийн

Яасан хүйтэн юм бэ л дээ. Хөлдлөөшд. Энэ өвөл гэдэг улиралд би яахаараа ийм дургүй болцын бол. Бөөөөр нэг цаанаасаа л нэээх зивүүнэээ. Алаа хаячмаар. Өвөл бид хоёр угаасаа урд насандаа өстөн дайснууд байсан байхаа. Гүү ээ гэхдээ өвөл яах вэ өвлөөрөө байсан гэж бодоход би юу байсан болохоор надад ингэтэл өширхөх үү? эсвэл би юу байсан болоод би ингэтэл өвөлд өширхөхийн? Ёооё бүр толгой эргэчихлээ. Ямартайч хөлдөөд хөрвөс гараад аймаар гэцүү байна. Ядаж байхад зүгээр нэг энгийн жирийн дургүйцэл биш бие организм нь хүртэл эсэргүүцээд харшил энэ тэртэй болцын болохоор чинь би уурлахаас өөр яахын э...

. Сэтгэгдэл бичих

2007-12-12 - Амралт

Сүүлийн үед амралт гээч юмыг жинхэнэ бодитоор нь үзүүлж өгч байнаа. Ажил хийгээд завгүй байхаар цаг хугацаа хурдан өнгөрдөг гэж боддог байсан миний бодол өнгөрсөн 7 хоногт огт эсрэгээрээ эргэв. Нээрээгээсээ гэртээ суухаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байнаа. Ялангуяа над шиг ийшээ тийшээ гаралгүй хэвтрийн дэглэм сахиж өнжих юм бол бүр орноосоо хөндийрөх гэсээр байтал үд өнгөрч, үдэш болчихын. Их уйтгартай юмаа. Нэг их найз нөхөд, амраг садантайгаа утас шөрмөсөөр чалчаад байдаггүй болохоор орь ганцаараа байх ёстой уйтгартай ийн. Өглөө оройдоо надад тариа хийхээр ирдэг хөөрхөн ахыг э...

. Сэтгэгдэл бичих

2007-12-04 - Байгаа оноогүй бухимдал

Энэ захиралмаагийн ая талыг олох гэж үйлээ үзэхийнмаа. Ядаж байхад ямар ч үйл лайны тусгал нь дэргэд нь байгаагаар шууд над дээр тусахын. Заримдаа нээх сүрхий миний эгч шиг заримдаа тэнгэрээс бууж ирсэн эрлэгийг элч шиг байхын. Хурдан нөхөр сүүдэртэй болоосой. Миний ааш ч гэж ихэнхи цагийг хамт өнгөрөөж байгаа учраас дагаад өөрчлөгдөөд байх шиг байна. Сүүлийн үед бүр хүн болгон миний муухай аашийг гайхаж улаан номонд оруулах шахдаг болж. Эв энгийн зүв зүгээр юман дээр хялалзаж зэхэлзээд хэл ам нь ярвайж дорвойгоод харахаас ч зүрхшээмээр болчихно. Юунд нь тэгэж өөрөө өөрийгөө нервтүүлдэг байнаа...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->