Амьдрах сайхан

2009-01-11 - Туршилтын интерфейс

Дагуулын интэрфейс гэдэг гайхлыг олж харлаа. Тэр нь байнга эзнийхээ хажууд байдаг, сайн туслагч болхоор зүйл юм гэнэ. Одоохондоо мэдээж хэрэг зөвхөн туршилтын төвшинд байгаа, танилцуулах журмын видео юм.


. Сэтгэгдэл бичих

2009-01-11 - Шинэ ангилал нэмлээ

Шинэ ангилал нэмлээ, сонин хачин зүйл харж олвол тэнд тавиад байна. Олон сонирхолтой зүйлс цугларсан, тэр болгоноо бага багаар зураг, видео, хүүхэлдэйн кино гээд, донжтой санагдсан болгоноо тавиад байя

. Сэтгэгдэл бичих

2009-01-10 - Нэргүй өгүүлэг (Төгсгөл)

 

Таксины жолоочын түүх.


 



Жолооч ойролцоогоор 50 насны эр юм. Тэр цайгаа уух зуураа мэдээ бололтой, радио сонсож, байн байн эгдүүцэн инээнэ.
-Үгүй ерөө, муу чацаг... Бурж байгааг нь, ард түмний мөнгийг бас хулгайлчаад!
Эхнэр нь түүнд талх зүсэж, сонинд боон хийж, уутыг өвгөндөө өгөв. Нөхөр нь талхаа авч, эхнэрээ нэг хацардээр нь үнсээд, хүрмээ өмсөөд хаалгаа ардаа хаав.
Тэдний харьцаа нь жилийн явцад хөрсөн бололтой, эхнэр нь гарч одсон нөхрийнхөө хойноос нь радионы дуунд ганцаар гэртээ үлдэн, цонхоор харан сууна.

Жолооч байрныхаа гадаа гарч, унаандаа суун, янжуураа асаав. Ради...

. Сэтгэгдэл бичих

2009-01-10 - Нэргүй өгүүлэг

Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!


Oршил.



Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана.

Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унж...

. Сэтгэгдэл бичих

2009-01-06 - Ninja Assasin (Making of)

Хүмүүс ингэж кино хийдэг байх нь... Атаархал төрөв.


дурьдах зүйл:
Сэлэм эргүүлээд байгаа залуу Юпон орны поп-од ингэнэ.
Энэ жилийн 1 сарын 19 гарна ингэнэ.

. Сэтгэгдэл бичих

2009-01-05 - 2008 оны шилдэг фото зургууд

Аймшгийн аянганууд галт уулнаас гарсан үүлнээс ниргэж байгаа нь:

  Заримдаа үнэн тасархай зураг харагдаж байлээ, үзээрэй. Сайхан жил болж өнгөрсөн шүү, тэээээээ..?
Цааш нь эндээс олж хараарай:

Нэгдүгээр хэсэг
Хоердугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

2009-01-04 - Шуурган тэнгэр (өгүүлэг)



Би тайван үхнэ. Тайван үхэхдээ би эмнэлэгийн муухай дуутай сувилагч нараар бөгсөө угаалгахгуй. Надад хэн ч эцсийн замд гархаас өмнө эмээр чигжихгуй, эмч нарын хоорондоо шивнэлдэхийг сонсохгуй. Амраг садан миний хойноос уйлж дуулахгуй, санжигнасан орондээр амьд хүүр болж эцсээ үзэхгүй.
Би хуучирсан будагтай шар таазыг гөлөрч хэвтэхийн оронд нүдээ анин, өмнөө ирэх хар шуурган тэнгэрийг харна. Хар шуурган үүлс аянга цацруулан миний зүг ирнэ. Би толгойгоо өндийлгэн, буурал урт үсээ хойшоо болгон, цээжээ тэнийлгэн хуучин орноосоо босож, мориндоо мордоно.
Намрын тал нутаг. Туурайн тамагтай т...

. Сэтгэгдэл бичих

2009-01-03 - Мэдрэхүйн тухай

Энгийн өглөө, энгийн хүний хувьд. Өглөө автоматаар 8 цаг гэхэд сэрнэ, автоматаар шүршүүрд орно, цай ундаа ууна. Янжуур асаан, радио чагнана.

"Хүн бүр төрлөхөөсөө эрх чөлөөтөй ба бодсон сансанаа чөлөөтөй хуваалцах эрхтэй. Үүнийг ардчилал гэнэ! Ардчилалгуй, эсвэл америкын ардчилалаас гажууд ардчилалыг бид хаана ч, ямар ч оронд бий болхыг зөвшөөрөхгуй!"
гэхийн. Битүүлгээр их сонин сонин мэдээ дамжуулахийн.

Байнга л энэ ардчилал, амьдралын америк хэв маяг гээд л... Тархинд хүн яаж амьдрах естой, яаж ярих, яаж бодох хэв маяг оруулж байгаа ч юм шиг. Өөрийнхөө тархиа илүү дутуу хоосон яриана...

. Сэтгэгдэл бичих

2008-12-29 - Гинж

Хүүшээ утас чинь дугараад байна ш дээ гэж нөгөө өрөөнөөс хашгирах дүүгийнхээ дуугаар цочиж бослоо. Нүднийхээ шилтэй унтчихаж, түрүүний шоу дуусчихсан юм байх даа. Хэн нь хасагдсаныг мэдэж чадсангүй. Сүүлийн үед ч ядарч байна даа нойроо дийлэхээ байж, гэж хөлд тааралдсан болгоноо өшгичин ухаан жолоогүй  утасныхаа зүг гүйх замдаа бодоод амжив. Ёоооооёооёоо хөл хөл энэ сандлыг хэн нь энд тавьчихдаг юм бэ.
rn- Утас хаана байнаааа?
rn- Нүдээ нээгээд хараач. Нүдээ аньчихаад хаанаасаа юугаа олж хардын?
rn- Нээлттэй л байгаан бишүү хаана байгааг нь хэлээд өгчихийн хооронд юун олон юм ярьдын
rn- Тэгвэ...

. Сэтгэгдэл бичих

2008-12-26 - Бурхны Нулимс (өгүүлэг)



Өглөө болов. Яхлээрээ архидалтын дараах өглөө ийм сэжгийн байдаг юм болоо?
Арай ядан босож, магнайгаа маажив. Маажих биш юмаа, маажихыг оролдсон гэхэд арай илүү таарна байх. Угаалгын өрөөнд орж, толинд танихгуй залуу харагдав.
-Ямар балиар царайтай залуу бэ? гэж гайхан, нүүр амаа угаагаад,
-Хүй, би чамайг таних юм байна, гэж баяртайгаар орилоод, нүүрээ улайтал нь үрээд, ажилруугаа санжигнав.
Нөгөөх л таних зүс царай...
Нөгөөх л улиг болсон ажил.

13:14

Утас дугарна.
-Сонсож байна.
Утасны цаанаас:
-Хөгшөөн, би үхэж байна!
-Би ч бас. Чи хэн бэ?
-Даниэль байна. Чи бас үхэж...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->