Амьдрах сайхан

2009-02-20 - Гэмшив

Үхтэр гэмшиж байна. Дахиад хоцрохгүй гэж амлачихаад... дараалан дараалан... Одоо тэр надтай дугарахаа ч болилоо. Намайг гэсэн үнэлэмж нэг хоёр минутын үнэ цэнэд навсайтал дарагдав. Асарррррр гэмшжийнаа би. Жорлонгийн почкийнд живээд үхчхийсаан.

. Сэтгэгдэл бичих

2009-02-13 - Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.

Шөнө барррраг л унтаж чадсангүй. Өчигдөр ажил нь багадаад баахан сүнс чөтгөртэй юм олоод, ороод уншцан чинь нүд аньмагц л бодогдоод болсонгүй. Гай болж нүдээ аньж байгаад нээтэл нөгөө хараал идсэн сүнс мүнс нь дээрээс өнгийгөөд харж байгаа юм шиг санагдаад нүдээ аньж чадсангүй. Хараатай байгаад байхаар бас там юмаа. Сарны гэрэлд энд тэнд юм сүүтгэнээд байгаа ч юм шиг. Ядаж байхад манай хөргөгчний дуу ийм чанга чимээтэй байсныг анзаараагүй явж. Тэгж тэгж өөрийн эрхгүй нүдээ аньсан бололтой унтсан байна. Гэтэл шөнийн 4 цаг өнгөрч байхад нэг нөхрөөс мэсэээж ирж, цочоож энэ тэр... Ямар чөтгөр нь х...

. Сэтгэгдэл бичих

2009-02-07 - ХАРААЛ ИДСЭН АМЬДРАЛ

Хараал идсэн АМЬДРАЛ чи тохуурхаж л бай, БИ гутрахгүй ээ…

Халуун амь минь тасраагүй цагт.

Хар толгой минь бөмбөрөөгүй үед.

Харамлаж байсан сайхан бүхнийг чинь гуйж,

Шавар бурханы чинь өмнө өвдөг сөгднө гэвэл, салаавч аваарай МАЙ

Хараал идсэн АМЬДРАЛ чи надаар тохуурхаж л бай, БИ гутрахгүй ээ…

Хахаж цадах болоогүй, зовлонгоор хоололдог чам шиг НОВШООС

Хэрэгтэй гэснээ булааж Хүссэн бүхнээ авна амлаж байна.

Нулимсандаа хөлчүүрхэж зовлондоо нухлуулсан мянга мянган ХҮМҮҮНИЙ төлөө.

Чиний өмнөөс БИ  салаавч өгчий МАЙ…..  НОВШОО…….

Харанхуйн зовлонд унахдаа ч АМЬДРАЛ чам...

. Сэтгэгдэл бичих

2009-02-02 - Дуртай, хайртай

Өчигдөр хайртай киногоо үзээд. Pearl Harbor. Хэд ч үзсэн уйдахгүй. Бараг л цээжилчихсэн хэрнээ үзэх болгонд л нэг шинэ мэдрэмж төрнө. Бас үйл явдлуудыг нь сэтгэл түгшин хүлээнэ... Би ер нь романтик хүн бололтой. Дуртай кино, дуртай дуу, дуртай видео клип, дуртай зохиол.. гээд л бодоод үзэхээр дандаа л нэг тиймэрхүү. Яах вэ янз бүрийн л кино үздэг л дээ. Уулаасаа кино гэхээр л донтчихдог юм чинь. Гэхдээ л дахин дахин үзсэн ч уйдахгүйгээр сэтгэлд хоногшсон кинонууд маань дандаа л романтик төрлийн кино юм шигээ.

Зиак ингээд хэдэн дуртай киноныхоо Trailer -ийг оруулав. Дараа нь завтай болохоор...

. Сэтгэгдэл бичих

2009-01-30 - Болохгүй

Хүйтэн байна. Даарч байна. Даарч болохгүй. Осгочихно. Хөлдчихнө. Даарч болохгүй. Хүйтэн бишээ. Огтхон ч хүйтэн биш, жихүүн салхи жавар, гал. Гал гараасай. Дөл, элч. Элчинд нь хөлөө ээхсэн. Үхэхгүй ээ. Болохгүй. Хүлээж байгаа. Тэнд. Тэр замд.
rnХаранхуй байна. Гэрэлгүй. Харах ёстой. Нүдээ битгий ань. Нүдээ аньвал унана, үхнэ. Нүдээ аньж болохгүй. Тэр хүлээж байгаа. Тэнд, тэрүүхэн тэр замд.
rnГэрэл гэрэл хэрэгтэй. Лаа, лааны гэрэл, элч, дөл, гараа ээхсэн. Ядарч байна. Ядаргаатай байна. Ядарч болохгүй, цуцна. Зүгээр л урагшла. Ухарч болохгүй. Ядарч, шантарч, цөхөрч, даарч, харанхуйлж болохгүй. Үхнэ...

. Сэтгэгдэл бичих

2009-01-29 - LOGO



 За ямартайч та нартайгаа зөвлөж байгаад логоогоо сонгох хэрэгтэй байх
өөрчилөж янзалмаар юм юу байна. Хэдэн ийм санаа гаргалаа. 

. Сэтгэгдэл бичих

2009-01-25 - The Neuromancer

William Gibson-ы зохиолоор хийгдэх "The Neuromancer" кино дэлгэцэнд гарч, найруулагчаар Жозэф Кан гэдэг хүн оролцох юм байна. Эхний постэр нь батлагдсан байна. Гэхдээ бусад нь ч дутах юмгуй харагдана.

Саак саак!


  

 


  Миний дуртай зохиолуудын нэг.
Зохиолын тухай товчоор:

Үйл явдал хар тамхичин ба хуучин их авьслаг залуу хакэр Кэйсын тухай өрнөнө. Мань эр корпорацуудын мэдэллийн санд нэвтэрч, хулгайлсан мэдээллээ худалддаг юм. Гэхдээ тэр ажлаа ч мань эр алдаад, хэцүүхэн байдалтай ба сэтгэлийн дарамтанд орсон үeд, нэгэн үл таних баагий түүнд амьдралдаа хийж байгаагуй хэ...

. Сэтгэгдэл бичих

2009-01-24 - PAPER ART



Cайн байцгаана уу ойрд хөөрхий муу блогтоо салхи оруулсангүй шүү нээрээ. За тэгээд жаахан жуухан завгүйн дээр захуу зан жаахан хачирлаад шалтаг гэвэл зөндөө зөндөө. Нэг уншигч маань уул нь надаа их эрт захисан юм цаасан урлалын талаар мэдээлэл өгөөч гэж аль эрт л гуйж байсан тэгсэн чинь би гэдэг биеэ тоосон дүнхүү завгүй залхуу хоёроороо шалтаглаад зондоо удчихлаа уучилаарай. (Өмдний өвдөг цоортол сөгдөж хөөрхий духыг цөмөртөл мөргөв) Цаасан урлал бол их эртны урлал бөгөөд дундад азиас хөгжин улмаар их наран улсын ивгээлт ардуудын далай их буянаар сонгодог утгаараа хөгжсөн түүхтэй. Цаасан ...

. Сэтгэгдэл бичих

2009-01-21 - Өөртөө л...

Өөртөө маш хайртай болоод байнаа сүүлийн үед. Өөрийгөө л хайрлаад эрхлүүлээд баймаар... яанаа нүгэл байгаа даа ккк. Энд тэндээс дуу татаж авч эсвэл хайж олж сонсохоос залхуу хүрээд байдаг байсан юм. Хэдэн дуртай дуугаа өөртөө зориулаад  оруулчихая. Дуртай нь сонсоорой. Ихэнхи нь жаахан байхаасаа л дуртай байсан дуунууд...
Mary J. Blige - Family Affair [LIVE]

Wyclef Jean featuring Mary J Blige 911

Coolio- Gangster's Paradise

Nana - REMEMBER THE TIME

robbie williams-feel


Robbie Williams "Eternity"

Blue...

. Сэтгэгдэл бичих

2009-01-20 - The Thing

Юу гэж орчуулхаа мэдэхгүй юм... "Юм" гэж орчуулж болхын.
Бага байхдаа, нэгэн орос ном олж амаа ангайн уншиж байсын, тэр ном нь "Тэнгэр ниргэв" гэсэн нэртэй байв. Зөгнөлт богино өгүүлгийн цуглуулга ном байсын. Гоё гоё өгүүлгүүдтэй, их дуртай уншиж байснаа сайн сандын.

Харин нэг өгүүлэг маш их сонирхол татсан хэрэг. Зохиолч нь Жон Кэмбэлл, өгүүлэг нь "Чи хэн бэ?" буюу opocoop: "Кто ты?" гэсэн нэртэй байв.

Тэр бяцхан өгүүлэгт хойт туульд дахь амэрикан эрдэм шинжилгээний станцруу нэг нохой хоргодож ирсэний тухай өгүүлдийн. Нохойг хүмүүс үлдээж, асарсан чинь тэр нь харь гарьгийн мангаа байд...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->