2012-12-05 - Амьдралд ойр хэрэглээ, Амьдралаас тасарсан эрдэмтэн
Энд
Баяр хүргэе найзуудаа, тахал дээр нэмээд хорт хавдартай боллоо. Яагаад ч юм, энэ нөхдүүд өөрсдийгөө болон өөрийн хамаатан садан, найзуудынхаа хамаатан саданг асуусан гэх таамаг төрөв.
...
2012-12-04 - Ертөнцийн төгсгөл
Ертөнцийн төгсгөл гэж сонсох болгонд чих маань үрчийж хумигддаг. Манай ханан дээр өлгөөтэй календарь жил болгон дуусдаг, харин ертөнцийн төгсгөл болоогүй.
А-а-а!
...
2012-12-01 - Шөнө
2012-11-30 - Мөнгө хийцгээе! (баримтат кино)
Мартах дөхөв.
Монгол улс маань үүнд ямар холбоотой билээ гэж, уншигч гайхна байх. Хамаагүй биш, хамаатай. Алт, газрын тос ба бусад байгалийн баялаг чухам хэрхэн тархдаг, ямар гээч нүдэнд үл үзэгдэгч нөлөө хүчин бид нарт нөлөөлөн татан чангаана уу? Хариуг нь ойлгуулах тун төвөгтэй- угаасаа хариултгүй л сэдэв. Гэвч мэдэж байх хэрэгтэй.
...
2012-11-29 - Зохиогчийн эрхийн тухай нэвтрүүлэг
Марзан нэвтрүүлэг сонжив. Нэвтрүүлгийг ажиглавал интро, дуу болон эх нь бөөн хуулбар байх нь ажиглагдав. Нэвтрүүлгийг үзээд, шууд Вовкагийн онигоо санаанд буув.
Вовка аав ээжийнхээ унтлагын өрөөний цоожны нүхээр шагайж, хэсэг ажигласны дараа санаа алдан:
-Өөрсдөө ийм байж, намайг л хамраа битгий ух гээд байгаа юм даа! гэж хорссон нь байдалтай хэлсэн гэдэг.
Нэвтрүүлгийг ажиглавал, олон талаар түүхий бэлтгэлтэй байгаа нь сонирхолтой. Мэдээлэл хуулбарласан юм уу, мэдээллийг холбон дамжуулсан юм уу? Мэдээлэл гэдгийг чухам юуг ойлгоод байна уу? Текст, видео, дизайн, дуу бүгд мэдээлэл мөн үү? ...
2012-11-27 - Гүнзийн хариулт
"Олсон мэдлэгээ тунгаан бодолгүй сурах нь ямар ч хэрэгцээгүй, харин мэдлэггүй тунгаан бодолт хүн амьтанд аюултай." гэж хариулсан гэдэг.
Өөрөөр хэлбэл олсон мэдлэгээ сайтар тунгаан ойлгож, буруу зөвийг ялгаж салгахтайгаа, сурсан зүйлээ туршлага ба мэдлэг хоёртой хослуулан шалгаж байхыг хэлж байсан юм. Харин ямар ч мэдлэггүй, мэдлэгийн үндэс суурьгүй өөрийн "хар ухаана...
2012-11-21 - Сонгууль
2012-11-18 - ААВ УУ? ЭЦЭГ ҮҮ?
2012-11-17 - Захианы хариу
Захиа бичигч чухам юу гэж хэлэх гээд, юу хэлснийг ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг болов. Яг юу хэлэх гээд байгааг нь ойлгох бэрх. Хүнийг эрэг шураг гэж үздэг байсан гэж байгаа бололтой. Би өөрөө сониуч зандаа үргэлж дийлддэг, ямар нэгэн баталгаа болон эх сурвалж хайдаг өвчинтэй. Хайгаад үзтэл, үнэхээр эрэг шургийн тухай гарч ирж байх юм.
Энгийн ард иргэдийн төлөө
Правда сонин, 1945 оны 6 сарын 25-ны өдөр.
Ялалтын парадад хүндэт оролцогчдод зориулсан хүлээн авалтын хундаганы үг.
Би ямар нэгэн ер ...
2012-11-16 - Сонирхолтой үг
Ойролцоогоор буудвал:
"Төөрөгдөх (андуурах, алдах) нь хүний зан, харин төөрөгдлөөсөө зуурах (хамгаалах, үргэлжлүүлэх) нь чөтгөрийн зан". Нэлээн их ноцолдож байж орчуулагдах эд байна.
"Aliis inserviendo consumor" бол өнө эртний цагаас европын анагаах ухааны сүлд үг бөгө...